Хамгийн хөдөлмөрч улс орнууд
2013, 8 сарын 9. 14:270
Жил бүр хамгийн их ажил хийдэг ажилчид дэлхийн хаана байдаг  вэ? АНУ жагсаалтын эхний байруудад жагсдаг ч  энэ удаа 7-р байранд орсон ажээ. Тэгвэл бусад цөөн хэдэн улс орнууд ч бас маш их ажилладаг байна. 
 
Мексик улс
 
 
Жилийн дундаж ажлын цаг: 2,317
Жилийн дундаж орлого: 9,885$
 
Мексикт ажилчид 7 хоногт дунджаар 45 цаг ажилладаг бөгөөд маш их үйлдвэржсэн оронд тооцогддог. Тэд жирийн Америк ажилчнаас жилд 519 орчим цагаар илүү ажилладаг бөгөөд америкчуудын хувьд 1/5-ээс ч бага орлого олдог ажээ.
 
Эдийн засгийн хамтын ажиллaгаа, хөгжлийн нийгэмлэгээс үйлдвэржсэн улс орнуудыг боловсрол болон ажил-амьдралын тэнцвэрт байдлаар нь жагсаахад Мексик улс доогуур байранд жагсаж байсан. Мексик улсын 25-64 насны хүн амын ердөө 1/3 нь л ахлах сургуулийн боловсролын зэрэгтэй дүйцэх боловсролтой байдаг гэнэ.
 
Түүнчлэн хөдөлмөрийн зах зээл дээр жендерийн ялгаа маш их байдаг байна. Эрчүүдийн 78% нь ажилтай байдаг бол насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 43% нь л цалинтай ажилтай байдаг ажээ. 
 
 
Чили улс
  
 
Жилийн дундаж ажлын цаг: 2,102
Жилийн дундаж орлого: 15,820$
 
Чилид бүх ажилчдын 16% нь 7 хоногт 50-иас дээш цагаар ажилладаг. Чиличүүд бүтэн жилийн хувьд жирийн америк ажилчнаас 300 цагаар илүү цаг ажилладаг байна.
 
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгээс гаргасан судалгаагаар үйлдвэржсэн орнуудаас нийгмийн хувьд хамгийн тэнцвэргүй байдаг орон гэнэ. 
 
Топ түвшний хүмүүс нь жилд татварын дараах байдлаар 31,000$ орчим цалин авдаг бол доод түвшний ажилчид буюу хүн амын 20%-ийг эзэлдэг ажилчид жилд 2400$-оос бага орлого олдог байна.

 
Солонгос улс
  
 
Жилийн дундаж ажлын цаг: 2,092
Жилийн  дундаж орлого: 35,406$
 
Солонгосын ажиллах хүчний байдал уламжлалт жендерийн үүрэгтэй гүнзгий холбогддог. Солонгос эрчүүдийн 75% нь цалинтай ажилтай байдаг бол эмэгтэйчүүдийн 53%  нь л цалинтай ажилтай байдаг байна.
 
Эрчүүд нь  гэртээ хоол хийх, цэвэрлэгээ хийх, хүүхэд асрах гэх мэт  ажилд өдөрт ердөө 45 минут зарцуулдаг гэнэ. Энэ үзүүлэлтээрээ үйлдвэржсэн орнуудаас эрчүүд нь гэрийн ажил хамгийн бага хийдэг орны нэг  ажээ. Энэхүү цаг хугацаа нь гэрийн ажилд өдөрт дунджаар 227 минут зарцуулдаг Солонгос эмэгтэйгээс 5 дахин бага юм байна.
 
Солонгосын хүн ам зүйн насжилтын асуудалд хоёр асуудал тулгараад байгаа аж. Энэ нь юу вэ гэвэл цөөн тооны эсвэл бага насны хүүхдүүдтэй эмэгтэй ажилчдын асуудал гэнэ.
 
 
Эстони улс
 
 
Жилийн дундаж ажлын цаг: 2,021
Жилийн дундаж орлого: 17,323 $
 
Эстонид Европын бусад улс орнуудтай харьцуулахад цалин хөлс доогуур, урт хугацааны ажилгүйдэл их байдаг ажээ.
 
Ажилчид нь 7 хоногт 40 цаг бүтэн ажилладаг бөгөөд уян хатан цагаар ажиллах нөхцөл тийм ч нийтлэг байдаггүй. Эстони ажилчдын 10% нь л цагийн ажил хийдэг байна.
 
 
ОХУ
 
 
Жилийн дундаж ажлын цаг: 2,002
Жилийн дундаж орлого: 15,286$
 
ОХУ-д 7 хоногийн ажлын цаг 40 цаг байх бөгөөд илүү цагаар ажиллуулахыг хуулиар хатуу тогтоосон байдаг. Маш цөөн ажилчид 50-иас дээш цагаар ажилладаг.
 
Түүнчлэн Оросын хөдөлмөрийн хуулинд бүх ажилчид 28 хоног цалинтай амрах, түүнчлэн нийтээр  амрах баяр ёслолын өдрүүдэд ч цалинтай амрахыг хуулиар тогтоосон байдаг. 
 
Энэ үзүүлэлтээрээ Орос ажилчин Америк ажилчнаас жилд 200 орчим цагаар илүү ажилладаг бөгөөд цагийн ажил ховорхон байдаг. Ажилчдын 5% нь л цагийн ажил хийдэг аж.
 
 
(Эх сурвалж: ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэг. Судалгаа нь зөвхөн цалинтай ажилчдыг хамарсан бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулаагүй болно.)
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00