Санхүүгээ сайн барих 7 арга
2013, 8 сарын 16. 10:080


Нийтийн тээвэр тэр дундаа автобусанд суучаад гарт ойрхон бариулнаас сайн барьж авснаар та бусдын хөл дээр гишгэчихгүй шиг, уначихгүй шиг явдаг биздээ. Санхүүгийн хямралаас болж толгойгоо өвтгөхгүйн тулд яг л автобусанд яаж бариулнаасаа барьсан шиг олсон мөнгөн дээрээ ч хүртэл хяналт сайтай байж, хэрэггүй зүйлд зарлага гаргахгүй мөнгөө чанга атгах л хэрэгтэйдээ. 

Хянаж болохоор зүйлүүд дээрээ хяналт сайн тавь.

Хэдий их хэмжээний мөнгө олж чадахаа бид хянаж чадах уу? Мэдээж тийм.  Гэхдээ үргэлж биш.  Аа харин хэдий хэмжээний мөнгө хадгалах, зарцуулахаа хянаж чадах уу? Тийм.  Бас дахин тийм.  Үүн дээр л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Сарын орлогоосоо хэдийг нь цааш нь хийх үү, хэдийг нь үрэх вэ гэдгээ маш сайн тооцоол. 

Гэнэтийн тохиолдлуудад бэлтгэлтэй байх.

Зүв зүгээр явж байсан машин нэг л өдөр эвдрэх,  дээврээс дусаал гоожих гэх мэт, өө тэгээд гэнэтийн үйл явдлууд мундахгүй л гарч ирдэг.  Ийм үед тэдгээрийн ард гарах хангалттай хэмжээний мөнгөтэй байвал сүртэй юм биш үү.  

Хэрвээ та асуухгүй бол хариулт авна гэж горьдох хэрэггүй. 

Та үнэхээр чадвартай, хийж буй ажилдаа гаршсан хэрнээ авч буй цалин чинь бага юм шиг санагдаад байвал цалингаа нэмүүлэх талаар асуугаад үзвэл ямар вэ?  Хаалгыг тогшиж байж онгойлгоно уу гэхээс тогшихгүй бол хэн гадаа ирснийг дотор буй хүн огт мэдэхгүй.

Санхүүгээ салга.

Хэн нэгэнтэй хамтын амьдрал  зохиолоо гээд тэр хүнтэй санхүүгийн тал дээр нэг хүн болчихож болохгүй.  Тус тусын санхүүтэй байснаар гадуур хооллох, худалдаад авчихмаар сайхан даашинз нүдэнд тусах гэх мэт тохиолдлуудад бусдаас зөвшөөрөл авах хэрэггүй болно. 

Өртэй хүн өөдөлдөггүй. 

Сард сая төгрөгний цалин авдаг хэрнээ 90%-тай нь тэнцэх хэмжээний мөнгөөр цаг авна гээд зогсож болохгүй биздээ. Үлдсэн мөнгөөр нь нэг сар амьдрах уу?  Бусдын халаасруу өндийж өрөнд баригдах гээгүй л бол бодлоготой үйлдэл хийж байгаарай. 

Хуримтлал бий болгох.

Ээжээ, ааваа гээд та нарыг тойрон гүйх бяцхаан үрс чинь нэг л мэдэхэд нас биенд хүрнэ.  Тэднийхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө, тэднийгээ хамгийн шилдэгт сургаж глобал иргэн болгон төлөвшүүлэхийн тулд тэдэндээ зориулж хурамтлал бий болгох нь аав ээжүүдийн үүрэг бус уу. 

Мөнгийг хайрла.

Хүүхдүүд ээж ааваасаа авсан мөнгөө ямар ч бодлогогүйгээр зарцуулдаг.  Харин өөрсдөө мөнгө олоод ирэхээр мөнгөндөө ямар их харамч болдгийг та мэдэх л байлгүй.  Яг энэ зарчмаар мөнгөнд хандаарай. 

Дээрх зүйлүүдийн ихэнх нь нэг л зүйлтэй холбогдоод байгааг та анзаарч байна уу? Энэ бол мөнгийг хадгалах, хуримтлуулах.  Мөнгөгүй хүн баялгийг хэзээ ч томъёолж чаддаггүй.  Санхүүгээ сайн барьж саятан, тэрбумтан болохын тулд хамгийн энгийн доорх томъёог ашиглаарай.

 

Би........оны төгсгөлд дансандаа.....................................................төгрөгтэй болсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01