Татварын ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт
2013, 8 сарын 19. 11:220
Татварын ахлах нягтлан бодогчийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.
 


Тодорхойлолт: Татварын ахлах нягтлан бодогч

Татварын ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт: Татварын хуулиудыг судлах, тайлбарлах, хэрэгжүүлэх замаар татварын стратегийг санал болгох.

Татварын нягтлан бодогчийн ажил үүргүүд:
  • Татварын буцаалт, улсын болон орон нутгийн татварын буцаалт, улирал тутмын татварын төлбөр зэргийг бэлтгэж,  улс болон орон нутгийн татварын баримтуудыг бэлтгэх.
  • Хуулийн заалтуудыг хянах, бэлтгэх, нэгтгэх замаар татварын тооцоог хийх.
  • Улс болон орон нутгийн татварын асуудлуудыг судалж, татварын стратегиудыг санал болгох.
  • Шинээр гарч байгаа болон шинэчлэн найруулагдаж байгаа хуулиудыг хянах, тайлбарлах, хэрэгжүүлэх замаар хуулийн материалуудыг бүрдүүлэх.
  • Улс, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад шаардлагатай мэдээллүүдийг өгч, зохицуулалт, дүрэм журамд нийцүүлэн ажилах.
  • Татварын тооцоог бодож, дүрэм журам болон ажлын хүснэгт боловсруулан сайжруулах.
  • Татварын мэдээллийг шинжилж, компани нэгдэх болон худалдан авах боломжийн ашигт ажиллагааг тодорхойлох; үндсэн харьцаануудыг тооцоолох; татварыг бууруулах боломжуудыг судлах.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх;мэргэжлийн нийтлэлүүд унших;хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн байгууллагуудад хамрагдах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж нягтлан бодох бүртгэл болон байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх.
Ур чадавр: Стратеги төлөвлөлт, санхүүгийн шинжилгээ, татвар, корпорацийн санхүү, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хуулийн заалтууд, үр дүнд чиглэсэн, ажлыг цаг хугацаанд гүйцэтгэх, тайлагнах, уян хатан нөхцлөөр ажиллах, нягтлан бодох бүртгэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02