Захиргааны менежерийн ажлын байрны тодорхойлолт
2013, 8 сарын 20. 9:310
    Захиргааны менежерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт :
Захиргааны менежер

Захиргааны менежерийн ажлын байрны зорилго:  Ажилчдыг удирдаж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; захиргааны системийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх.

Захиргааны менежерийн ажил үүргүүд:
  • Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах замаар захиргааны ажилтнуудыг хадгалах; ажлын орчинг аюулгүй, найдвартай болгоход анхаарч ажиллах; ажилчдын өсөж хөгжих боломжуудыг бий болгож ажиллах.
  • Ажлын хүлээлтийг ажилтнуудад тайлбарлаж, ажилтнуудын ажлын үр дүнг хэрэгжүүлэх; ажлын үр дүнг төлөвлөх, хянах, үнэлэх; ажилчдыг зааварчлах, зөвлөх, тэднийг ангилах; системүүд, бодлого журмуудыг санаачилж, зохион байгуулж, мөрдүүлэх.
  • Ресепшн, хуваарилах самбар, шуудангийн өрөө, цайны өрөө гэх мэт хэрэгцээ шаардлагыг тодорхойлон хангамжийн материалаар хангах.; бодлого, журам, ажлын схем боловсруулах.
  • Хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, харилцаа холбооны системээр хангах; саналуудыг үнэлэх; тоног төхөөрөмжөөр хангах;нэхэмжлэхүүдийг батлах.
  • Хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлж, боловсруулагдсан шаардах хуудсуудыг баталж, худалдан авалтыг хийх; үнэ, чанар, хүргэлтийн талаар хэлэлцэх; нэхэмжлэхүүдийг батлах.
  • Мэдээлэл болон шаардлагуудыг зохион байгуулж, зохицуулах замаар тусгай төслүүдийг хэрэгжүүлэх; хурлын хуваарийг төлөвлөж, зохион байгуулах; үр дүнг хянах.
  • Мэдээллийг архивлах, хайх системүүдийг боловсруулж, ашиглан мэдээллийн түүхэн тайлбараар хангах.
  • Шинэ хэрэглээг боловсруулж, хөтөлбөр болон үйлчилгээний чанарыг сайжруулах; бодлого журмыг шинэчлэх; хэрэглэгчдийн мэдээллийн үр дүнг үнэлэх.
  • Захиргааны хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх; шаардлагатай төсвийн мэдээллээ уламжлах; зардлыг хуваарилах;зардлыг хянах; зөрүүг шинжлэх.
  • Үйл ажиллагаа, зөрчил дутагдал болон тасралтгүй хэрэгцээ шаардлагуудыг танилцуулж, тайлбарлан байгууллага, хэлтэс болон ажлын дотоод багуудтай тасралтгүй холбоо харилцаатай ажиллах.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн стандартуудыг нэвтрүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах.
  • Шаардлагатай тохиолдолд багийн ажилд хувь нэмрээ оруулах.                            
 Ур чадвар: Төсвийн зардлыг хянах, ажилчдыг байршуулах, чанарын менежмент, үйл явцыг удирдах, зохион байгуулах, сургах, үйл явцыг тайлбарлах, ажилчдыг ангилах, бусдыг идэвхижүүлэх, үйл явцыг сайжруулах, тайлагнах чадвар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04