Борлуулалтын албаны даргын ажлын байрны тодорхойлолт:
2013, 8 сарын 21. 16:150
  Борлуулалтын албаны даргын  ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.


Тодорхойлолт : Борлуулалтын албаны дарга

Борлуулалтын албаны даргын ажлын байрны зорилго: Дотоодын борлуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах; бүс хариуцсан борлуулалтын менежерүүдийг удирдах.
Борлуулалтын албаны даргын ажил үүргүүд:
  • Маркетингийн стратегиудыг хэрэгжүүлж, жилийн салбарын болон ашгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг тодорхойлох;тренд болон үр дүнг шинжлэх.
  • Бүс нутаг болон тухайн газруудад зориулсан урьдчилсан прогноз болон жилийн борлуулалтын үнийн саналыг боловсруулж, борлуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэх; одоо байгаа болон шинээр гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хүлээгдэж буй борлуулалтын зах зээлийн багтаамж, ашгийг төсөвлөх.
  • Салбарын борлуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, үндэсний борлуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
  • Одоогийн эрэлт, нийлүүлэлт, өөрчлөгдөж буй хандлагууд, эдийн засгийн индикаторууд болон өрсөлдөгчийг ажиглан борлуулалтын зах зээлийн багтаамж, бүтээгдэхүүний төрөл, борлуулалтын үнэ зэргийг хянах.
  • Зардал, өрсөлдөөн, эрэлт, нийлүүлэлтийг хянаж, худалдан борлуулах үнийг зохицуулах.
  • Борлуулалтын ажилтнуудыг хуваарилах, ажилд томилох замаар дотоодын борлуулалтын үйл ажиллагааны шаардлагуудыг хэрэгжүүлэх; ажлын үр дүнг хянах.
  • Борлуулалтын албаны ажилтнуудын хүний нөөц бүрдүүлэх, сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах замаар тэднийг хадгалж ажиллах.
  • Ажилчдад зөвлөгөө өгч, ангилан дотоодын борлуулалтын ажилтнуудын ажлын үр дүнг хянах.
  •  Боловсролын сургалтуудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ хадгалж ажиллах; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  •  Шаардлагатай ажил үүргүүдийг гүйцэтгэж, багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар: Борлуулалтын зорилтыг хэрэгжүүлэх, хэлэлцээр хийх, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан борлуулалт хийх, борлуулалтыг идэвхижүүлэх, борлуулалтын төлөвлөгөө гаргах, харилцаа холбоо бий болгох, сургах, үйл явцыг удирдах, зах зээлийн мэдлэг, төсөв боловсруулах, ажилчдыг байршуулах.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
3
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02