Ажлын сайн харилцаа холбоог бий болгох нь:
2013, 8 сарын 22. 11:240
Ажлаа илүү тааламжтай бүтээлч болгох нь:

Ажлын сайн харилцаатай байх нь тухайн ажилтанд тааламжтай сэтгэгдлийг төрүүлж, өндөр бүтээмжтэй байхад ч нөлөөлдөг.



Та хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ сайн харилцаатай байдаг уу?
Нэгэн байгууллагын судалгаагаар ажил дээрээ сайн найзтай байх нь ажил дээрээ анхаарал хандуулах байдал 7 дахин их нэмэгддэг гэнэ. Гэхдээ заавал сайн найз байх албагүй ч гэсэн ажил дээрээ найзтай байх нь ажил дээрээ илүү сэтгэл ханамжтай байхад тусалдаг байна.

Энэ нийтлэлдээ бид ажил дээрээ хэрхэн хүчтэй бөгөөд эерэг харилцаа холбоог бий болгох тухай дурдах юм. Сайн харилцаа холбоотой байх нь яагаад чухал болохыг та бүхэн энэ нийтлэлээс ойлгох бөгөөд хүмүүстэй харилцах харилцааг хялбархнаар бэхжүүлэх боломжийг харах болно.

Яагаад сайн харилцаа холбоотой байх хэрэгтэй гэж?
Хүмүүс бид төрөлхийн нийгмийн бүтээгдэхүүн бөгөөд нөхөрлөл, харилцаа холбоо бидэнд яг л агаар, ус шиг хэрэгтэй байдаг. Тиймээс бидний ажил дээрх сайн харилцаа холбоо нь биднийг илүү аз жаргалтай, бүтээлч болгоход тусалдаг.
Ажлын сайн харилцаа нь бидэнд хэд хэдэн давуу талыг бий болгодог. Бид ажил дээрээ сайн харилцаатай байхдаа илүү тааламжтай байдаг. Түүнчлэн хүмүүс ажлаа хийх, илүү бүтээлч байж, шинэчлэгдэхийн тулд өөрчлөгддөг. Тиймээс сайн харилцаа бидэнд эрх чөлөөг өгдөг. Сөрөг харилцаанаас үүссэн асуудлуудыг шийдэх гэж цаг зав, эрч хүчээ барж байхны оронд харилцаагаа эерэг болгох боломжуудад анхаарах хэрэгтэй.
Хэрэв албан тушаал ахихыг хүсч байгаа бол сайн харилцаатай байх нь зайлшгүй чухал. Энэ бүхний эцэст танай босс таньд итгэхгүй байгаа бол таныг халах тухай бодож байж болох юм. Ерөнхийдөө бид бүгдээрээ сайн нөхцөлтэй газар л ажиллахыг хүсдэг шүү дээ.
Түүнчлэн бидний мэргэжлийн хүрээлэлд ч бас сайн харилцаа холбоо хэрэгтэй. Харилцагчид, бэлтгэн нийлүүлэгчид, компаний эзэд гээд бүгд л бидний амжилтанд чухал нөлөөтэй. Тиймээс эдгээр хүмүүстэй сайн харилцаа холбоог бий болгож хадгалах нь чухал.

Сайн харилцааг тодорхойлох нь:
Эрүүл, сайн харилцааг бий болгоход дараах хэдэн онцлог шинж нөлөөлөх болно:
  • Итгэл  - Энэ бол сайн харилцааны үндэс суурь. Та баг болон хамтран ажиллагчдаа итгэснээр тэдэнтэй ажиллах, харилцааг бий болгох хүчирхэг зэвсэг юм. Хэрэв та хамт ажиллаж байгаа хүмүүстээ итгэвэл өөрийнхөө бодол, үйлдлийг илүү нээлттэй илэрхийлж, өөрийгөө хянахад илүү их цаг хугацаа, эрч хүчээ зарцуулах хэрэггүй гэсэн үг.
  • Харилцан хүндлэл – Та хамт ажилладаг хүмүүсээ хүндэлж, тэдний оруулж буй хувь нэмэр, санааг үнэлбэл тэд ч бас таныг үнэлэх болно. Та тэдэнтэй хамтарч ажилласнаар хамт олонч сэтгэхүй, мэргэн ухаан, бүтээлч байдал дээр тулгуурласан шийдлүүдийг боловсруулж чадна.
  • Үүрэг хариуцлагаа ухамсарлах –Энэ нь та өөрийнхөө үгс болон үйлдэлд хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Тиймээс хариуцлагатай, болгоомжтой байж, өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлүүдийг эргэн тойрондоо байгаа хүмүүст нөлөөлөхүйцээр илэрхийлэх хэрэггүй.
  • Олон талт онцлог шинжийг хүлээн зөвшөөрөх – Сайн харилцаатай хүмүүс янз бүрийн хүмүүс болон тэдний санал бодлыг хүлээн зөвшөөрдөг төдийгүй тэднийг сайхнаар хүлээн авдаг. Жишээ нь танай найз нар болон хамтран ажиллагсад таниас өөр ялгаатай санал бодлуудыг санал болговол тэдний юу гэж хэлэх гээд байгааг, тэдний санаа бодол таны шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлж байгааг бодож үзэхэд цаг гарга.
  • Нээлттэй харилцаа  - Бид и-мэйл илгээх, IM мессэж илгээх эсвэл нүүр тулж уулзах гээд бүхэл өдрийн турш харилцаанд орж байдаг. Та эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ илүү сайн бөгөөд үр дүнтэйгээр харилцаж чадвал таны харилцаа илүү баялаг болно. Бүх сайн харилцаа нээлттэй, шударга харилцаанаас хамаардаг.
Сайн харилцааг хаана бий болгох вэ?
Бид хүн бүртэй сайн харилцаа холбоог бий болгож, хадгалах хэрэгтэй ч илүү их анхаарвал зохих тодорхой харилцаанууд бий.
Жишээ нь, байгууллагынхаа нөлөө бүхий хүмүүстэй сайн харилцааг бий болгох нь таньд ашигтай байдаг. Тэдгээр хүмүүс таны амжилт, уналтанд ч нөлөөлж болох юм. Тэдгээр хүмүүстэй сайн харилцааг бий болгох нь таны оролцож байгаа төсөл,албан тушаалыг бататгахад туслах болно.
Тэдгээр хүмүүсийг тодорхойлохын тулд нөлөө бүхий хүмүүсийн шинжилгээг хийж болно. Таны оролцож байгаа төсөл, албан тушаалд нөлөө үзүүлж болох хүмүүсийн жагсаалтыг гаргачихсан бол тэдэнтэй харилцах харилцааг бий болгох, удирдахад цаг зав гарга.
Түнш болон харилцагчид бол таны анхаарал хандуулах бас нэг өөр бүлгийн хүмүүс гэсэн үг. Та сэтгэл хангалуун бус байгаа үйлчлүүлэгчтэй ярилцах талаар бодох хэрэгтэй. Энэ үнэхээр хэцүү байж магадгүй. Хэдийгээр та хүн бүрийг тухайн цаг хугацаанд 100% аз жаргалтай байлгаж чадахгүй ч харилцагчидтайгаа шударга, итгэлтэй харилцаатай байснаар ямар нэг буруу зүйл байгаа бол түүнээс гарах хор уршиг нь багасна гэсэн үг. Үйлчлүүлэгч болон түншүүдтэйгээ сайн харилцаатай байх нь нэмэлт борлуулалтын орлого, албан тушаал ахих боломж болон илүү сэтгэл ханамжтай амьдралыг бий болгоно.

Ажлын сайн харилцааг хэрхэн бий болгох вэ?
Тэгвэл та ажил дээрээ сайн харилцааг бий болгохын тулд юу хийх вэ?
Хүмүүстэй харилцах чадвараа сайжруул
 
  • Сайн харилцаа хүмүүстэй харилцах сайн харилцаанаас эхэлдэг. Таны хүмүүстэй харилцах чадвар хэр сайн бэ? Хүмүүстэй хамтарч ажиллах, харилцааны чадвар, зөрчлийг шийдвэрлэх гэх мэт хүмүүстэй харилцах чадвараа хэр сайн бэ гэдгийг шийдвэрлэх сорил, асуулга бөглөөд өөрийгөө шалгаад үз. Өөрийгөө шалгаж үзэх нь таньд өөрт тань байгаа дутагдалтай талыг засахад туслах болно.
  • Харилцааны хэрэгцээг тодорхойл
  • Та өөрийнхөө харилцаа холбооны хэрэгцээг харах хэрэгтэй. Таньд бусад хүмүүсээс ямар тусламж хэрэгтэй байна вэ? Мөн таны зүгээс тэдэнд ямар тусламж хэрэгтэй вэ гэдгийг мэдэх үү?
  • Эдгээр харилцааны хэрэгцээг ойлгох нь сайн харилцаа холбоог бий болгоход маш чухал юм.
  • Харилцаа холбоог бий болгох хуваарь гаргах
  • Өөрийнхөө өдөр тутмын харилцаа холбоог бий болгоход тодорхой цаг завыг зарцуул. 20 минут эсвэл 5 минутын сегмэнтээр ч байж болно. Жишээ нь та өдрийн цайны цагаар хэн нэгний ажил руу очих гэж байгаа бол хүмүүсийн Twitter эсвэл Linkedin-ээр бичсэн постонд хариу бичиж, эсвэл хамтран ажиллагчаасаа аяга кофе хамт уухыг санал болго.
  • Эдгээр багахан ч болтугай харилцаа нь сайн харилцааны үндэс суурийг тавих болно.
  • Өөрийгөө ухамсарлах чадвартаа анхаарал хандуул (emotional intelligence)
  • Түүнчлээ өөрийгөө ухамсарлах чадвараа хөгжүүлэхэд цаг гарга. Тэр дундаа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах чадвар болон тэдгээр нь таньд юу өгүүлж байгааг судлах хэрэгтэй.
  • Сэтгэл хөдлөлөө хянах чадвар нь сэтгэл хөдлөл ба бусдын хэрэгцээг ойлгоход туслах болно.
  • Бусдыг үнэл
  • Та хэн нэгэнд тусалж байхдаа үнэлж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Танай ажлын цэвэрлэгчээс авахуулаад босс хүртэл хийж байгаа ажлаа үнэлүүлэхийг хүсдэг. Тиймээс та хүмүүсийг ямар нэг зүйлийг сайн хийж байхад нь магтаж сайшааж байх хэрэгтэй. Энэ нь ажлын сайн харилцааг бий болгох гайхалтай үүд хаалгыг нээх болно.
  • Эерэг бай
  • Эерэг байхад анхаарал хандуул. Эерэг байдал нь бусдыг өөртөө татаж, нөлөөлдөг  бөгөөд хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцааг бэхжүүлэхэд туслах болно. Хэн ч сөрөг хүний дэргэд байхыг хүсэхгүй шүү дээ.
  • Өөрийнхөө хил хязгаарыг удирд
  • Ажил дээрээ найзтай байх хил хязгаарыг зөв удирдаж, зохицуулж байгаа эсэхээ бататгах хэрэгтэй бөгөөд нөхөрлөл таны ажилд ч нөлөөлж болзошгүй. Нэн ялангуяа найз эсвэл хамтран ажиллагч тань таны ихэнх цаг хугацааг дангаараа ноёрхож эхэлж байгаа бол нөлөөлж болзошгүй юм.
  • Хэрэв ийм явдал тохиолдвол өөрийнхөө хил хязгаарыг тодорхойлох нь чухал бөгөөд ажлын өдөр хэр их хугацааг нийгмийн харилцаанд зарцуулах вэ гэдгээ мэдэх болно.
  • Хов живнээс татгалз
  • Оффисийн дүрэм журмын талаар бүү хов жив ярь. Хов жив бол таны ажлын харилцааг үгүй хийдэг үндсэн хүчин зүйл. Хэрэв та багийнхаа хэн нэгэнтэй маргалдсан бол асуудлын тухай тэдэндтэй шууд ярилц. Бусад хамтран ажиллагсадтайгаа тухайн нөхцөл байдлын талаар хов жив ярих нь нөхцөл байдлыг улам л дордуулж, та хоёрын хооронд үл итгэлцэл, дайсагналыг бий болгоход нөлөөлөх болно.
  • Идэвхитэй сонс
  • Та харилцагчид болон хамтран ажиллагсадтайгаа ярилцаж байхдаа идэвхитэй сонсож сурах хэрэгтэй. Хүмүүс өөрийнх нь ярьж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ сонсож байгаа хүмүүст хариу өгдөг. Ярихаасаа илүү сонсож сурснаар та хүмүүсийн итгэж найддаг хүн нь болно.
Хэцүү харилцаа холбоо
Санамсаргүй байдлаар та дургүй хүнтэйгээ эсвэл харилцахыг хүсэхгүй байгаа хэн нэгэнтэй хамтарч ажиллах ёстой болсон гэж бодъё. Гэхдээ та өөрийнхөө ажлыг хийхийн тулд тэдэнтэй мэргэжлийн харилцааг бий болгох нь маш чухал.
Энэ харилцааг бий болгох явцдаа тухайн хүнийг мэдэхэд илүү хүчин чармайлт гарга. Та ингэснээр та хоёр өмнө нь бие биенээ бүрэн сайн мэдэх нөхцөл боломж бүрдээгүй байсан гэдгийг ойлгох бөгөөд тэдэнтэй чин сэтгэлээсээ харилцан яриа үүсгэх эсвэл тэднийг өдрийн хоолонд урих гэх мэт харилцаагаа сайжруулах эхний алхмыг хийх хэрэгтэй.
Та ярьж байхдаа хэт биеэ барих хэрэггүй. Тэднээс туршлага, сонирхол, өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтуудынх нь талаар асуу. Та хоёрын ялгаатай байдалд анхаарахын оронд та хоёрт байдаг нийтлэг, ижил төстэй зүйлсийг олоход анхаар.
Гэхдээ бүх харилцаа холбоо сайн байх албагүйг санах хэрэгтэй. Гэхдээ та дор хаяж боломжийн үйлдэл хийчихсэн шүү дээ.
 
Үндсэн агуулга
Ажлын сайн харилцааг бий болгох нь таныг хийж байгаа ажилдаа болон байгуулагадаа илүү дуртай болгоод зогсохгүй үндсэн төсөл, албан тушаал ахих үүд хаалгыг ч нээдэг.
Байгууллагадаа байгаа нөлөө бүхий хүмүүсийг тодорхойлж эхэл. Тэдгээр хүмүүс таны харилцагч, түнш болох бөгөөд тэдэнд анхаарал хандуулахад нэмэлт цаг зав гарга.
Дараа нь өөрийнхөө ажлын өдрийн тодорхой хэсгийг сайн харилцааг бий болгоход зарцуул. Таньд болон танай хамтран ажиллагчийн хоорон дахь харилцааг бий болгоход бодитой хувь нэмэр оруулж байгаа бол өдөрт 5 минут ч зарцуулж болно. Шударга бай, хов живнээс татгалз. Хүмүүсийг ажлаа сайн хийхэд нь магтаж сайшаа. Энэ бүхний эцэст та сайн харилцааг бий болгож, түүнийхээ үр дүнг ч амсах болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04