Төслийн менежерийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 8 сарын 22. 15:050
Төслийн менежерийн  ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт: Төслийн менежер

Төслийн менежерийн ажлын байрны зорилго: Төслийн үйл ажиллагааг төлөвлөх, үнэлэх замаар төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх.

Төслийн менежерийн ажил үүргүүд:
  • Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах, ажилд томилох, хуваарилах, зааварлах, зөвлөх, ангилах; хийгдэх ажлын хүлээлтийг тайлбарлах; ажлын гүйцэтгэлийг төлөвлөх, хянах, батлах, шинжлэх; цалин урамшууллын үйл ажиллагаануудыг төлөвлөж, хянах; бодлого, журмыг мөрдүүлэх.
  • Стратегийн төлөвлөгөө, хяналтанд мэдээлэл, санал дэвшүүлж, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх; үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх; үйлдвэрлэл, бүтээмж, чанар болон харилцагчийн үйлчилгээний стандартуудыг хэрэгжүүлэх; асуудлыг шийдвэрлэх; хяналт тавих; чиглэл хандлагуудыг тодорхойлох; сайжруулах систем боловсруулах; өөрчлөлтийг хэрэгжүүлэх.
  • Хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх; жилийн төсөв боловсруулах; зардлыг хуваарилах;зөрүүг шинжлэх; засаж залруулах үйл ажиллагааг санаачлах.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн байгууллагуудад хамрагдах.
  • Шинэ болон янз бүрийн санал хүсэлтүүдийг хэрэгжүүлэх үүднээс ажлуудыг хуваарилах, байгууллагын болон хэлтсийн нэр хүндийг сайжруулах, ажлын гүйцэтгэлд хувь нэмэр оруулах боломжуудыг судлах.

Ур чадвар: Төсөв боловсруулах, зааварчлах, хяналт тавих, ажилчдыг байршуулах, төслийн менежмент, төслийн үр ашиг, үйл явцыг сайжруулах, төсвийн зардлыг хянах, өөрийгөө хөгжүүлэх, төлөвлөх, гүйцэтгэлийн менежмент, бараа материалын хяналт, харилцааны ур чадвар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
2
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47