Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 8 сарын 23. 9:500
Хүний нөөцийн менежерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт: Хүний нөөцийн менежер

Хүний нөөцийн менежерийн ажлын байрны зорилго: Ажилчдын харилцаа холбоо, хүний нөөцийн бодлого, хөтөлбөр, практикуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх замаар байгууллагын хүний нөөцийг сайжруулж, хадгалах.

Хүний нөөцийн менежерийн ажил үүргүүд:
  • Бүх ажлын байрны тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилж, ажлын бүтцийг хадгалах.
  • Хүний нөөц бүрдүүлэх, шалгах, ярилцлага хийх хөтөлбөрүүдийг боловсруулж, байгууллагын ажилчдыг хадгалах; ажил горилогчийг сонгон шалгаруулахад менежерүүдэд зөвлөгөө өгөх; ярилцлагуудыг зохион байгуулж,шинжлэх; өөрчлөлтүүдийг санал болгох.
  • Ажилчдыг чиглүүлж, сургах хөтөлбөрүүд боловсруулж, ажилчдыг тухайн ажил үүрэгт нь бэлтгэх.
  • Цалингийн судалгаа тогтмол хийж, цалингийн төлөвлөгөө боловсруулах; ажлын үнэлгээг төлөвлөж, хянах; цалингийн төсөв боловсруулах; ажилчдын  цалинг нэг бүрчлэн хянаж, төлөвлөх; цалингийн бүтцэд санал дэвшүүлж, төлөвлөх, хэрэгжүүлэх.
  • Менежерүүдэд зөвлөгөө өгөх, ажилчдыг сургах, дадлагажуулах замаар ажилчдын ажлын үр дүнг төлөвлөх, хянах, батлах; ажилчидтай хамтран менежментийн хурлыг төлөвлөх; ажилчдын гомдол, саналыг сонсож, шийдвэрлэх; ажилчид болон удирдах ажилтнуудад зөвлөгөө өгөх.
  • Урамшууллын хэрэгцээ шаардлагыг судалж, үнэлэн урамшууллын талаарх мэдээллийг ажилчдад өгөх, ажилчдын урамшууллын хөтөлбөрүүдийг сайжруулах; урамшууллын хөтөлбөр боловсруулж удирдлагад танилцуулах; урамшуулал олгох  үйл явцыг чиглүүлэх; урамшууллын гэрээний саналуудыг олж үнэлэх;урамшууллын гэрээнүүдийг олгох; урамшууллын хөтөлбөрүүдэд боловсролын хөтөлбөрүүдийг багтааж, боловсруулан, удирдах.
  • Хүний нөөцийн улсын болон орон нутгийн шаардлагуудыг хянаж, хэрэгжүүлэх замаар хуулийн зохицуулалтуудад нийцүүлж ажиллах; судалгаа шинжилгээ хийх; бүртгэл хөтлөх; хуралд байгууллыг төлөөлөх.
  • Хүний нөөцийн бодлого, журам боловсруулж, шинэчилж, санал боловсруулах замаар удирдлагыг заавар зөвлөмжөөр хангах.
  • Мэдээллийг архивлах, хайлт хийх системийг боловсруулж, хүний нөөцийн түүхэн бүртгэл мэдээллээр хангах; өнгөрсөн болон одоо үеийн бүртгэл мэдээллийг хадгалах.
  • Боловсролын сургалтуудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ сайжруулах; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  • Ажилчдыг хуваарилах, ажилд томилох замаар хүний нөөцийн үйл ажиллагааны шаардлагуудыг хэрэгжүүлэх; ажлын үр дүнг хянах.
  • Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах замаар хүний нөөцийн ажилтнуудыг хадгалах.
  • Ажилчдад зөвлөгөө өгч, дадлагажуулах замаар хүний нөөцийн ажилтнуудын ажлын үр дүнг хадгалах; ажлын үр дүнг төлөвлөх, хянах, батлах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар: Ажилд авах, хүний нөөцийн менежмент, урамшууллын удирдлага, гүйцэтгэлийн менежмент, харилцааны үйл явц, цалин урамшууллын бүтэц, олон талаар дэмжлэг үзүүлэх, ажилчдыг ангилах, хөдөлмөрийн тухай хууль, бэлгийн хүчирхийллийн эсрэг хуулиуд, зохион байгуулах.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
5
0
2
1
1
3
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42