Харилцагчийн үйлчилгээний менежерийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 8 сарын 26. 9:490
   Харилцагчийн үйлчилгээний менежерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт
: Харилцагчийн үйлчилгээний менежер

Харилцагчийн үйлчилгээний менежерийн ажлын байрны зорилго: Асуудлыг шийдвэрлэж харилцагчийн сэтгэл ханамжийг хадгалж ажиллах; харилцагчийн үйлчилгээний ажилчдыг удирдах.

Харилцагчийн үйлчилгээний менежерийн ажил үүргүүд:
  • Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах, ажилд томилох, хуваарилах, зааварчлах, манлайлах, зөвлөгөө өгөх, дадлагажуулах замаар харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын хүний нөөц бүрдүүлэх зорилгыг биелүүлэх; ажлын хүлээлтийг тайлбарлах; ажлын гүйцэтгэлийг төлөвлөх, хянах, үнэлэх, батлах, шинжлэх; урамшууллын үйл ажиллагааг төлөвлөж, хянах;бодлого, журмыг мөрдүүлэх.
  • Стратегийн төлөвлөгөө, хяналтанд хувь нэмэр оруулах харилцагчийн үйлчилгээний мэдээлэл болон санал дүгнэлтээр хангаж, харилцагчийн үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэх; үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх; үйлдвэрлэл, бүтээмж, чанар болон харилцагчийн үйлчилгээний стандартуудыг хэрэгжүүлэх; асуудлыг шийдвэрлэх; хяналт тавих; харилцагчийн үйлчилгээний хандлагуудыг тодорхойлох; системийн сайжруулах зүйлсийг тодорхойлох; өөрчлөлтийг хэрэгжүүлэх.
  • Хэрэгцээ шаардлагыг урьдчилан тооцоолж, харилцагчийн үйлчилгээнд шаардлагатай санхүүгээр хангах зорилтыг хэрэгжүүлэх; жилийн төсөв бэлтгэх; зардлыг хуваарилах; зөрүүг шинжлэх; засаж залруулах үйл ажиллагаануудыг хийх.
  • Харилагчидтай харилцах харилцаа холбоог хадгалж, харилцагчийн үйлчилгээний шаардлагуудыг тодорхойлох; ажлын орчноор явж харах; судалгаа хийх; багуудын анхаарвал зохих зүйлсийг тодорхойлох; шилдэг туршлагуудыг харьцуулах; мэдээлэл ба хэрэглээг шинжлэх.
  • Үйл явцыг судалж, үнэлж, дахин боловсруулах замаар харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах; хэмжүүр бий болгон тайлбарлах; үр дүнг хянаж шинжлэх; өөрчлөлтийг хэрэгжүүлэх.
  • Тусламж үзүүлэх нөөц болон техникийн зөвлөмжөөр хангах; асуудлыг шийдвэрлэх; зөвлөгөө өгөх, санамж болон шинэ техникүүдийг танилцуулах; сүлжээний асуудлуудыг илрүүлж, оношлох.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн байгууллагуудад хамрагдах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх.
Ур чадвар: Харилцагчийн үйлчилгээ, үйл явцыг сайжруулах, шийдвэр гаргах, үйл явцыг удирдах, ажилчдыг байршуулах, төлөвлөх, төсвийн зардлыг хянах, мэдээллийг шинжлэх, стандарт боловсруулах, тусламж үзүүлэх туршлага, чанарыг эрхэмлэх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41