Муу боссуудын 10 төрөл
2013, 8 сарын 26. 13:400


Бид бүгдээрээ олон муу боссуудтайтой тааралдаж байсан шүү дээ. Тэдгээрийн нэг жишээ л гэхэд дээрэнгүй, зөвхөн өөрсдийгөө болон өөрсдийнхөө ажил албыг л боддог, хулчгар зангаа бусдын дэргэд нуудаг нэгэн байхад таныг ажлаа хэрхэн хийх зааврыг цөөн хормын дотор өгөх гэж бөөн уур болдог нэгэн байх. Муу боссыг харах нь инээдтэй мэт боловч бодит байдал дээр инээх юм бараг байдаггүй.

Муу босс ажлын орчинд шаардлагагүй стресс дарамт бий болгоход нөлөөлж, ажлын гүйцэтгэл, бүтээмжийг ч бууруулдаг.
Бидний хувьд бүрэн гүйцэд ухаардаггүй нэг зүйл бол яагаад манай босс биднийг стресстүүлээд байна вэ гэдгийг мэддэггүй. Тэд биднийг таагүй болгож эсвэл бүрэн стресст оруулдаг. Би дэлхийн маш олон оронд, янз бүрийн салбар, чиглэлийн компаниудад ажилладаг байсан. Би хэн нэгэн босс болон түүний багтай уулзаад л хормын дотор тэр муу босс уу, сайн босс уу гэдгийг хэлж чадна.

Та тэдний юу хэлж байгаагаар нь, хэрхэн хэлж байгаагаар нь, тэдний баг хэрхэн яаж ажиллаж байгаагаар нь л хараад хэлж чадна. Миний хувьд муу боссуудын дараах 10 төрөл байдаг:
  1. Амин хувиа хичээгч: Энэ төрлийн босс биеэ тоосон,  ямар ч боломжийг өөрийн амин хувийн хэрэгцээг хангахын төлөө ашигладаг.
  2. Хулчгар: Энэ төрлийн босс хариуцлагагүй, үүнийгээ бусдын дэргэд үргэлж нуудаг.
  3. Микро менежер: Энэ төрлийн босс бусад хүмүүс ажлаа хэрхэн хийдгийг мэддэг гэж боддог, ажлаа даалгасан хүмүүстээ итгэдэггүй, микро менежерүүдийн хийдэг бүх зүйлийг л хийдэг.
  4. Чадваргүй: Энэ төрлийн босс өөрийнхөө чадварыг гайхуулдаг ч тухайн ажлыг хэрхэн хийхээ мэддэггүй, доод тушаалтан болон хамтран ажиллагсдынхаа хүндлэлийг хүлээж чаддаггүй.
  5. Хэт эелдэг босс: Энэ төрлийн босс зохисгүй аргаар таны найз эсвэл дотны найз болохыг хүсдэг.
  6.  Харилцааны чадваргүй: Энэ төрлийн босс компаний стратеги, хувь хүний ажлын гүйцэтгэл гээд ямар ч зүйлийг үр дүнтэйгээр тайлбарлах чадваргүй.
  7.  Бусдын санааг хулгайлагч : Энэ төрлийн босс бусад хүмүүсийн хийж байгаа ажил эсвэл санааг хулгайлж өөртөө эсвэл дээд тушаалын хүмүүст сайн харагдахын тулд  ашигладаг.
  8. Сөрөг:  Энэ төрлийн босс ямар ч эерэг зүйл ярьдаггүй, тэдгээрийг  ярихын оронд бүх зүйлийг харанхуй, бүтэлгүй болгож эргүүлдэг.
  9. Өөрийгөө чухалчлан үздэг : Энэ төрлийн босс түүний төлөө ажиллаж байгаа хүмүүсийг анхаардаггүй, тэдэнд тусалж, зааварчилж, хөгжүүлдэггүй. Түүний оронд өөрийгөө л болгодог.
  10. Шүүмжлэгч:  Энэ төрлийн босс бусдын хийсэн алдааг шүүмжлэхдээ гавшгай, бүтээлч эргэх холбоогоор хангах чадваргүй байдаг.
Миний хувьд дээр дурдсан босс тус бүр муу менежерийн шинжийг илтгэдэг бөгөөд та эдгээр шинжүүдийн аль нэг эсвэл хоёрыг нь агуулсан босстой таарвал тэдний учрыг олох боломжтой. Гэхдээ бодит асуудал гэвэл та энэ төрлийн боссуудтай харилцаагаа таслахыг хүсч байгаа бол юуны өмнө  таньд амжилт л  хүсье дээ!
Та энэ жагсаалттай санал нийлж байна уу? Таны хувьд өөр ямар төрлийн муу боссууд байдаг вэ?
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04