Барилгын зааварлагч/даамлын ажлын байрны тодорхойлолт:
2013, 8 сарын 30. 11:240
  Барилгын зааварлагчийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт: Барилгын зааварлагч/даамал

Барилгын зааварлагчийн ажлын байрны зорилго: Төслүүдийг төлөвлөж, зохион байгуулж, хяналт тавих замаар барилгын төслүүдийг хэрэгжүүлэх; чанарын хяналт шалгалт хийх; гэрээт ажилчид болон барилгын ажилчдыг удирдах, зааварчлах.

Барилгын зааварлагчийн ажил үүргүүд:
  • Ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах, ажилд томилох, хуваарилах, зааварчлах, зөвлөх, дадлагажуулах замаар барилгын хүний нөөцийн зорилтыг хэрэгжүүлэх; ажлын хүлээлтийг тайлбарлах; ажлын гүйцэтгэлийг төлөвлөх, хянах, батлах; урамшууллын үйл ажиллагааг санал болгох; бодлого, журамд нийцүүлж ажиллах.
  • Гэрээт ажилчдыг байршуулах, үнэлэх, сонгон шалгаруулах замаар гэрээт ажилчдыг удирдах; гүйцэтгэлийг хянах.
  • Стратегийн төлөвлөгөө хяналтанд барилгын мэдээллээр хувь нэмэр оруулж, үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх; үйлдвэрлэл, бүтээмж, чанар болон харилцагчийн үйлчилгээний стандартуудыг хэрэгжүүлэх; асуудал шийдвэрлэх; барилгын менежментийн системийн сайжруулах зүйлсийг тодорхойлох.
  • Төслийн зардлыг хянаж, барилгын төсвийг мөрдөх;зөрүүг тодорхойлох; засаж залруулах ажлуудыг хэрэгжүүлэх; төслөөс гаднах үйл ажиллагааны болон капиталын төсвийн мэдээллээр хангах.
  • Төслийн зорилго, цар хүрээг тодорхойлж, барилгын төслийг хэрэгжүүлэх; шаардлагатай нөөцийг тооцоолох; стандарт болон протоколуудыг бий болгох; нөөцүүдийг хуваарилах; ажилчид болон гэрээт ажилчдыг хуваарилах, хамтран ажиллах; таамаглал болон дүгнэлтийг үнэлэх;дизайны асуудлыг шийдвэрлэх; захиалгын өөрчлөлтийг үнэлж, хэрэгжүүлэх.
  • Чухал үе шатуудад хяналт шалгалт хийж, барилгын төслийг баталгаажуулах; худалдан авагчдаас баталгаа авах.
  • Дүрэм журмыг дагаж мөрдөн,түүнийг ажилчдад мөрдүүлж аливаа торгууль болон ажил тасалдах явцаас урьдчилан сэргийлэх.
  • •    Стандарт болон дүрэм журмуудыг дагаж, мөрдүүлэн аюулгүй, эрүүл ажлын орчинг хадгалж ажиллах; хуулийн зохицуулалтуудад нийцүүлж ажиллах.
  • Шинээр гарч ирж байгаа барилгын практик болон стандартуудыг ойлгож, судалж, мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; боловсролын үйл ажиллагаануудад хамрагдах; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн байгууллагуудад хамрагдах.
  • Шинэ болон янз бүрийн санал хүсэлтүүдийг хэрэгжүүлэх үүднээс ажлуудыг хуваарилах, байгууллагын нэр хүндийг сайжруулах, ажлын гүйцэтгэлд хувь нэмэр оруулах боломжуудыг судлах.

Ур чадвар: Төслийн менежмент, чанарын менежмент, хяналт, ашигт ажиллагааг удирдах, төлөөлөх, ханган нийлүүлэлтийн менежмент, барилгын стандартын шаардлагууд, иргэний барилгын төслийн менежмент, үнэлгээ хийх, нягт нямбай, чанарт анхаарал хандуулах.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39