Программистын ажлын байрны тодорхойлолт:
2013, 8 сарын 30. 15:150
  Программистын ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт: Программист

Программистын ажлын байрны зорилго: Төслийн шаардлагуудыг код руу хөрвүүлж, компьютерийн программуудыг зохиож, сайжруулах.

Программистын ажил үүргүүд:
  • Бодлого, өгөгдөл оруулалт болон гарцын шаардлагуудыг шинжээч, менежер болон үйлчлүүлэгчидтэй хамтран хянаж, төслийн шаардлагуудыг баталгаажуулах.
  • Шаардлагуудыг тодорхойлж, програмчлалын дараалал дахь төслийн шаардлагуудыг зохион байгуулах; компьютерийн хэрэгсэл, шийдвэрлэх асуудал, програмчлалын хэл болон логикийн мэдлэгээ ашиглан ажлын хүснэгт, диаграм бэлтгэх.
  • Ажлын хүснэгтийн мэдээллийг компьютерийн хэл рүү хөрвүүлж, төслийн шаардлагуудыг кодчилох.
  • Кодчилогдсон мэдээллийг оруулж, компьютерийг програмчлах.
  • Тест хийж програмын ажиллагааг шалгах; програмын дараалал болон кодыг сайжруулах.
  • Үйл ажиллагааны заавар зөвлөмж бичиж, хэрэглэгчдийг тайлбараар хангах.
  • Програм хөгжүүлэлт ба засварыг баримтжуулж, түүхэн бүртгэл мэдээллийг хадгалах.
  • Мэдээллийг найдвартай хадгалж, үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны нууцыг хамгаалах.
  • Үйлдвэрлэгчийн заавар зөвлөмжийг дагаж мөрдөн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг баталгаажуулах; эвдрэл гэмтлийг засварлах; засвар үйлчилгээ дуудах; шинэ тоног төхөөрөмж, техникүүдийг үнэлэх.
  • Сургалтанд хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар: Програмчлалын ерөнхий ур чадвар, мэдээллийг шинжлэх, асуудал шийдвэрлэх, програм  хангамжийн алгоритмын дизайн, програм хангамжийг сайжруулах, нягт нямбай, Software Debugging, програм хангамж хөгжүүлэлтийн суурь мэдлэг, програм хангамжийн баримт бичиг боловсруулах, програм хангамжийн тест.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17