Ажилд орох өргөдөл хэрхэн зөв бичих вэ?
2013, 8 сарын 30. 16:220
   Яагаад энэ албан тушаалыг горилж байгаагаа  ажил олгогч нарт тодорхой ойлгуулах хэрэгтэй. Тиймээс ажилд орох хүсэлт гаргахаасаа өмнө дараах хэдэн  асуултанд хангалттай хариулт бэлтгээрэй.



Хаана ажилд орохыг хүсэж байна вэ?
Ажилд орохыг хүсэж байгаа газрыхаа тухай хангалттай мэдээлэл цуглуулах шаардлагатай. Хамгийн эхлээд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг харах хэрэгтэй. Маш олон ажил олгогч тийм ажлын зар байршуулсан байгаа. Та интернет ороод л хамгийн хурданаар хүссэн мэдээллээ авах боломжтой. Ихэнх компани өөрийн веб сайттай, тэхээр нүүр хуудасруу нь ороод л тэдний тухай чухал хэрэгтэй мэдээллээ цуглуулчихаж болно. За ингээд тухайн газрын безнесийн салбар, цар хүрээ, бүтээгдэхүүн үйл ажиллагаа, бүтэц зохион байгууллалтын талаарх ерөнхий ойлголттыг төвөггүйхэн авчина. Компаны нүүр хуудасны дизайн, өнгө төрхнөөс л ерөнхийдөө тодорхой болоод ирнэ дээ.

Интернетээс харсан мэдээлэл хангалтгүй санагдвал лавлах, эсвэл түгээмэл хэрэглэгддэг эдийн засгийн сэтгүүлүүдийг санал болгож байна. Та тухайн команид ажилладаг хэн нэгнийг таньдаг бол мэдээж энэ хамгийн сайн хэрэг бөгөөд тэр  таньд хамгийн сайн зөвлөгч, хамгийн сайн мэдээллэгч болно.

Би энэ компанид ажиллаж чадах уу?
Одоо тэдний талаар хангалттай мэдээлэлтэй болсон болхоор өөрийхөө зорилго болоод чадварынхаа талаар бодох хэрэгтэй. Өргөдөл чинь тухайн ажлын байрыг яагаад сонирхож байгаа, ямар учираас энд ажиллахыг хүсэж байгаа зэрэг асуултуудад харуйлахуйц тодорхой байх ёстой.

Өргөдөл хүлээж авах хугацаа дууссан эсвэл давчуу байвал яах вэ?
Ихэнх ажлын байрны зар дээр холбоо барих хүн нь тодорхой байдаг. Хэрвээ тухайн ажлын байранд анкет авах хугацаа дууссан байвал тухайн хүнтэй холбоо барьж, зөвхөн энэ удаад л анкет авах уу? Хугацааг сунгах боломжтой юу? Ахиад энэ ажлын зар тавигдах уу? гэж сайтар лавлаж асуу. Харин энэ албан тушаалд хүнээ сонгосон байвал та өргөдөлөө хадгалаарай.

Тавигдах шаардлага, мэргэжилийн ур чадвар нь таарч байна уу?
Энэ зар ахиад тавигдвад ямар авъяас чадвар, ажлын туршлага шаардлагтайг нарийвчлан асуугаарай.  Тухайн хүний нөөцийн даргад энэ асуултууд эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Эсвэл зар дээр  байгаа хүний нөөцийн хэлтэс юмуу төв оффисын утасруу нь залгаад лавлаж асуухад илүүдэхгүй.

Ихэнх компаны хүний нөөцийн хэлтэс ажилд орох өргөдлийн загвар маягтыг боловсруулсан байдаг. Энэ тохиолдолд маягтын дагуу бөглөөд, асуух зүйл болоод ажлын хувиарын талаар хариуцсан хүнээс нь тодруулж болно.
Хувиараа аж ахуй эрхлэгчдэд хувийн мэдээллээ өгөх бэрхшээлтэй байдаг. Учир нь тэдэнд шинэ хүн авах нь тун чухал бөгөөд тодорхой түвшин тогтоосон байдаг.

  Эдгээр асуултанд хариулж чадвал ерөнхийдөө тухайн ажлын байранд тохирч байна гэсэн үг. Харин одоо өөрийн ур чадвар, ажлын туршлагыг тухайн компаныхаа зорилготой нийцүүлж бичээрэй. Таны ямар ур чадвар энэ албан тушаалд тохирч байна, өөр ямар талаа хөгжүүлвэл зохистой гэдгийг тунгаан бодох хэрэгтэй.
Тухайн шаардлагад нийцсэн  CV бичхэд энэхүү зөвөлгөө маань тус болно гэж найдаж байна.  Амжилт хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00