Хүний нөөц бүрдүүлэгчийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 9 сарын 2. 10:540
  Хүний нөөц бүрдүүлэгчийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт : Хүний нөөц бүрдүүлэгч

Хүний нөөц бүрдүүлэгчийн ажлын байрны зорилго: Хүний нөөц бүрдүүлэх, ажил горилогчдыг үнэлэх замаар ажилчдыг байршуулах буюу ажилд авах зорилтуудыг хэрэгжүүлэх; менежерүүдэд зөвлөгөө өгөх; ажлын байрыг солих болон дадлагжуулах хөтөлбөр.

Хүний нөөц бүрдүүлэгчийн ажил үүргүүд:
  • Байгууллагын төлөвлөгөө, зорилтыг судалж, хүний нөөц бүрдүүлэлтийн шаардлагуудыг тодорхойлох; менежерүүдтэй уулзаж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.
  • Боловсон хүчний үйлчилгээ, коллеж, ажил олгогч агентлагууд, хүний нөөц бүрдүүлэгчид, хэвлэл мэдэлэл болон интернэт сайтуудыг судалж, холбоо тогтоон өргөдөл гаргагч, ажил горилогчдын эх сурвалжийг бүрдүүлэх; байгууллагын талаарх  мэдээлэл, боломж, цалин урамшууллын талаарх мэдээллээр хангах;илтгэл бичих; тайлан мэдээ бэлтгэх.
  • Ажлын байрны тодорхойлолт болон ажлын байранд тавигдах шаардлагуудыг судалж, ажил горилогчийг тодорхойлох.
  • Ажлын байрны талаар зар сурталчилгаа байршуулж, өргөдөл гаргагчдыг татах; мэдээллийн группүүд болон ажлын байрны сайтуудыг ашиглан хүний нөөц бүрдүүлэгчидтэй холбоо тогтоох.
  • Өргөдөл гаргагч нартай ярилцлага хийж, өргөдөл гаргагчийн ур чадварыг тодорхойлох; хариу үйлдэлд шинжилгээ хийх; тодорхойлох захидал авах; ур чадварыг нь ажлын байранд тавигдах шаардлагатай харьцуулах.
  • Хуваарь гаргаж, ярилцлагыг зохион байгуулах; хүмүүсийн ирэх очих, түр байрлах болон хоол хүнсийг зохион байгуулах; өргөдөл гаргагчийг ярилцлаганд дуудах; ажлын байраар аялах аялалыг зохион байгуулах.
  • Ажлын байранд тавигдах шаардлага болон өргөдөл гаргагчийн ур чадварыг менежерүүдтэй хэлэлцэн, өргөдөл гаргагчийг үнэлэх; тогтвортой тодорхойлсон ур чадваруудаар өргөдөл гаргагчидтай ярилцлага хийх.
  • Шинэ ажилчдын шаардлагыг тодорхойлж, шинэ ажилчдын ажлыг байрыг өөрчлөх, солих ажлыг удирдах; өөрчилж байгаа хүмүүстэй хэлэлцээр хийх;түр байрлуулах ажлыг зохион байгуулах; ажилчдыг заавар зөвлөмжөөр хангах.
  • Шинэ бодлого, практикийг санал болгож, байгууллагын бусдыг татах чадварыг сайжруулах; ажлын байрны санал болон цалин урамшууллын практикуудыг хянах; урамшуулал болон нэмэлт хөнгөлөлт зэргийг тодорхойлох.
  • Чиг баримжаа олгох дадлагын хөтөлбөрийг удирдах; ажиллах хуваарь болон томилгоог хуваарилах; дадлагын ажлын үр дүнг хянах; дадлагажигчдыг зааварчлах; менежерүүдэд сургалт, зөвлөгөөний талаар зөвлөгөө өгөх.
  • Одоогийн хуулийн зохицуулалтуудыг ойлгож судалж, хуулийн асуудлаас урьдчилан сэргийлэх; менежерүүдэд тухайн хуулийн зохицуулалтуудыг дагаж мөрдүүлэх; шинэ дүрэм журмыг санал болгох ; сургалт явуулах.
  • •    Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн байгууллагуудад хамрагдах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж, хүний нөөц болон байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх.
Ур чадвар: Утсаар ярих, хүний нөөц бүрдүүлэх, ярилцлага хийх, хүмүүстэй харилцах чадвар, төрөл бүрийн ажилд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн тухай хууль, үр дүнд чиглэсэн, мэргэжлийн ур чадвар, зохион байгуулалттай, төслийн менежмент, шүүмжлэх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02