Төслийн инженерийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 9 сарын 3. 9:120
   Төслийн инженерийн  ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолот:
Төслийн инженер

Төслийн инженерийн ажлын байрны зорилго: Төслийн элементүүдийг зохион байгуулж, хянах замаар инженерингийн төслүүдийг хэрэгжүүлэх.
 
Төслийн инженерийн ажил үүргүүд:
  • Төслийн санал, төлөвлөгөөг хянаж, төслийн зорилтуудыг тодорхойлох; удирдлагатай зөвшилцөх.
  • Төслийн үе шат болон элементүүдийг тодорхойлж, төслийн үүрэг хариуцлагыг тодорхойлох; ажилчдыг төслийн үе шатууд болон элементүүдэд хуваарилж, ажилд томилох; гэрээлэгчдээс ирсэн саналуудыг хянаж, шалгах.
  • Бүтээгдэхүүний дизайн, харилцагчийн шаардлага болон гүйцэтгэлийн стандартуудыг судалж, төслийн шаардлагуудыг тодорхойлох; техникийн судалгаа хийх; зардлын тооцоолол, үнэлгээ хийхэд бэлтгэх.
  • Тест, туршилт боловсруулж, удирдан бүтээгдэхүүний гүйцэтгэлийг баталгаажуулах.
  • Төслийн төлөвлөгөө, шаардлагуудыг судалж, төслийн хуваарь төлөвлөгөөг тодорхойлох; цаг хугацааны шаардлагуудыг тооцоолох; төслийн элементүүдийг дараалалд оруулах.
  • Төслийн үйл явц, ахицыг хянаж, төслийн хуваарьт төлөвлөгөөг хадгалж ажиллах; үйл ажиллагаануудыг зохицуулах; асуудлыг шийдвэрлэх.
  • Боловсруулалт, шаардлага, төлөвлөгөө болон хуваарийн өөрчлөлтүүдийг хянаж, төслийн төлөвлөгөөг хянах; үйл ажиллагааг санал болгох.
  • Холбогдох зардлуудыг баталж, төслийн зардлыг хянах; гэрээлэгчдийн гэрээг удирдах, хянах.
  • Мэдээлэл, чиглэл хандлагуудыг цуглуулж, шинжилж, нэгтгэн төслийн төлөв байдлын мэдээ тайлан бэлтгэх; үйл ажиллагааг санал болгох.
  • Дүрэм журам болон зохицуулалтуудыг мөрдүүлэн, ажлын аюулгүй, цэвэр орчинг хадгалж ажиллах.
  • Компьютерийн програм бичиж, төслийн өгөгдлийн санг хадгалах; өгөгдөл оруулж, өгөгдлийн нөөц сан бий болгох.
  •  Улс, орон нутгийн хуулийн зохицуулалтуудыг дагаж мөрдөн бүтээгдэхүүний болон компаний нэр хүндийг хадгалж ажиллах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж, багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар: Шаардлагын шинжилгээ, дизайн, төслийн менежмент, үйлдвэрлэлийн аргачлал болон процедур, үйл ажиллагааг сайжруулах, техникийн ойлголт, бичиг баримт боловсруулах, аюулгүй ажиллагааны менежмент, хяналт удирдлага, CAD, CAD/CAM, схем боловсруулах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45