Оффис менежерийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 9 сарын 3. 12:560
Оффис менежерийн  ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт: Оффис менежер

Оффис менежерийн ажлын байрны зорилго: Оффисийн системийг бүрдүүлж, ажилчдыг удирдах замаар компаний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Оффис менежерийн ажил үүргүүд:
  • Оффисийн үйл ажиллагаа болон дүрэм журмыг зохион байгуулж, оффисийн үйлчилгээ үзүүлэх; цалингийн тооцоог бэлтгэх; захидал харилцааг хянах; бичиг баримт архивлах системийг боловсруулах; хангамжийн материалын шаардах хуудсуудыг хянаж, батлах; бичиг хэргийн ажил үүргүүдийг ажилчдад томилох, хянах.
  • Бүртгэл мэдээллийг хадгалах, хамгаалах, хайлт хийх, шилжүүлэх болон устгах дүрэм журмыг тодорхойлж, түүхэн тайлбар мэдээллээр хангах.
  • Оффисийн систем, төлөвлөгөө болон тоног төхөөрөмжийн худалдан авалтыг төлөвлөж, хэрэгжүүлэн, оффисийн ашигт ажиллагааг хадгалж ажиллах.
  • Стандарт болон дүрэм журмыг бий болгож, оффисийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх; үр дүнг стандарттай харьцуулж хэмжих; шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх.
  • Ажилчдыг хуваарилж, ажилд томилон үйл ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэх; ажлын үр дүнг хянах.
  • Тусгай тайлангуудыг хянаж, шинжлэн удирдлагыг мэдээллээр хангах; мэдээллийг нэгтгэх; чиглэл хандлагуудыг тодорхойлох.
  • Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх болон сургах замаар оффисийн ажилчдыг хадгалж ажиллах.
  • Ажилчдыг зааварчлах, тэдэнд зөвлөгөө өгөх, дадлагажуулах замаар оффисийн ажилчдын ажлын үр дүнг хадгалах; ажлын үр дүнг төлөвлөх, хянах, батлах.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  • Жилийн төсөв боловсруулж, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх; зардлыг хуваарилах; зөрүүг шинжлэх; засаж залруулах ажлуудыг хийх.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж, багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар: Хангамжийн материалын менежмент, бусдад мэдээлэл өгөх, төсвийн зардлыг хянах, төлөөлөх, ажилчдыг байршуулах, үйл явцыг удирдах, хяналт удирдлага, стандарт боловсруулах, үйл явцыг сайжруулах, бараа материалын хяналт, тайлагнах чадвар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
0
1
0
1
1
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41