Жижиглэн худалдааны их дэлгүүрийн менежерийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 9 сарын 4. 13:230
  Жижиглэн худалдааны их дэлгүүрийн менежерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт:
Их дэлгүүрийн менежер

Жижиглэн худалдааны их дэлгүүрийн менежерийн ажлбын байрны зорилго: Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн худалдаж үйлчлэх; ажилчдыг удирдах.

Жижиглэн худалдааны их дэлгүүрийн менежерийн ажил үүргүүд:
  • Ажилчдыг хуваарилах, ажилд томилох замаар их дэлгүүрийн үйл ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэх; ажлын үр дүнг хянах.
  • Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах замаар их дэлгүүрийн ажилчдыг хадгалж ажиллах.
  • Ажилчдыг зааварчлах, зөвлөгөө өгөх, тэднийг дадлагажуулах замаар их дэлгүүрийн ажилчдын ажлын үр дүнг хадгалж ажиллах; ажлын үр дүнг төлөвлөх, хянах, батлах.
  • Дэлгүүрт шаардлагатай байгаа жилийн төсөв бэлтгэж, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх; зардлыг хуваарилах; зөрүүг шинжлэх; засаж залруулах ажлуудыг хийх.
  • Боломжит хэрэглэгчид болон одоо байгаа хэрэглэгчид, дэлгүүрийн үйлчлүүлэгч бус хүмүүст үйлчилгээний шаардлагуудыг ойлгуулах тайлан илтгэл бэлтгэж, одоогийн болон ирээдүйн хэрэглэгчдийг тодорхойлох.
  • Гэрээ хэлэлцээрүүдийг баталж, бараа бүтээгдэхүүн худалдаалах болон үйлчилгээний боломжийг баталгаажуулах; бараа материалыг хадгалах.
  • Бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаануудыг хянаж, үнэ тогтоох бодлого гаргах; бусад шаардлагатай байгаа борлуулалтын идэвхижүүлэлтийг тодорхойлох; борлуулалтын өргөжүүлсэн худалдааг удирдах; чиглэл хандлагуудыг тодорхойлох.
  • Зар сурталчилгаа, борлуулалтын идэвхижүүлэлт болон үзүүлэнгийн төлөвлөгөөг судалж, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах; ашигт ажиллагааны харьцааг шинжлэх үүднээс үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх.
  • Харуул хамгаалалтын систем ба хэмжигдэхүүнүүдийг хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүний худалдааг хамгаалах.
  • Их дэлгүүрийн орчинг аюулгүй, цэвэр байлгаж, ажилчид болон хэрэглэгчдийг хамгаалах.
  • Хуулийн зохицуулалтуудад нийцүүлэн ажиллаж, их дэлгүүрийн тогтвортой ажиллагаа, нэр хүндийг хадгалж ажиллах.
  • Үйл ажиллагааны, санхүүгийн болон хэлтэс тасгийн борлуулалтын тайлангуудыг хянаж, маркетингийн стратегийг тодорхойлох.
  • Боловсролын сургалтанд хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн  харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  • Хөтөлбөр, үйл ажиллагааны болон ажилтны бодлого журмыг санаачилж, хамтран ажиллаж, мөрдүүлэн үйл ажиллагааг тогтвортой явуулах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж, багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар: Хэрэглэгчид чиглэсэн, төсвийн зардлыг хянах, үнэ тогтоох, бэлтгэн нийлүүлэгчидтай харилцах, зах зээлийн мэдлэг, ажилчдыг байршуулах, үр дүнд чиглэсэн, стратеги төлөвлөгөө, менежментийн ур чадвар, үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэй харилцах харилцаа, аман харилцааны чадвар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41