Ярилцлагын ямар асуултуудаар ажил горилогчийг олж нээх вэ?
2013, 9 сарын 9. 10:110
Ярилцлаганд бэлтгэхдээ ихэвчлэн тухайн ажлын байранд тавигдах шаардлага болон ажил горилогчид анхаарал хандуулдаг.
Нөгөөтэйгүүр тухайн хүнийг олж нээх гэдэг бол ярилцлагын явцад таны сонгосон асуултуудтай холбогдож байгаа юм. Эдгээр асуултууд нөгөө талаар танай компаний соёл, танай менежментийн арга барил болон тухайн ажил үүргийн талаарх ойлголтыг харуулж байдаг.
Ярилцлагын мэргэжилтнүүдээс бид ярилцлагын хамгийн түгээмэл асуудаг асуултууд болон, тэдгээр асуултууд ажил хайгчдын тухай юуг өгүүлдэг талаар асуусан юм.


Ярилцлагын дараах хоёр төрлийн асуултуудыг уншаарай:
  • Та ямар нэг төслийг амжилттай болгохын төлөө бусдад тусалж байсан үеийнхээ тухай ярина уу.
  • Та ажил дээрээ өөрийгөө өөрчилж байсан үеийнхээ тухай ярина уу.
“ Эхний асуулт тухайн компани хамтын ажиллагаа болон багийн ажилд анхаардаг болохыг өргөдөл гаргагчид харуулж байхад, хоёр дахь асуулт нь компани бүтээмж болон сэдэлжүүлэлтэнд анхаардаг болохыг харуулж байна. 

Та өөрийнхөө боловсруулсан ямар нэг стандарт эсвэл бодлого журмын талаар ярина уу.
Энэ асуулт танай компанид тухайн ажил горилогч ямар үнэ цэнэ, хувь нэмэр оруулж болохыг харуулж байна.

Та одоо хийж байгаа ажилдаа ямар дүрэм журмыг мөрддөг вэ? Та бодлого, журмыг мөрддөггүй байсан бол тэр тухайгаа ярина уу? Юу болсон бэ? Таны одоогийн ажлын байр ямар бүтэц зохион байгуулалттай вэ?
Ярилцлагын энэ төрлийн асуултууд нь танай байгууллага бүтэц зохион байгуулалт, дүрэм журам болон стандартад анхаарал хандуулдаг болохыг ажил горилогчид харуулж байна гэсэн үг. Энэ төрлийн асуулт нь заавар болон дүрэм, журмыг дагаж мөрдөж чаддаг хэн нэгнийг хайж байгааг илтгэдэг аж.

Таны сүүлд ажиллаж байсан байгууллагадаа хийж байсан хамгийн том ажил тань юу вэ?
Ажил хайгчид энэ асуултыг үргэлж сонсдог. Энэ асуулт танай компаний талаар нэг их мэдээлэл өгөхгүй ч гэсэн эдгээр асуултуудын загварыг мөрдөх хэрэгтэй.
Хэрэв та хүмүүсийн тухай гэхээсээ илүү ашиг орлогын талаар асуувал компаниа доод түвшний компани мэт л харагдуулах болно. Дээрх жишээ асуултыг асуувал тухайн ажил горилогчийн зорилгод нийцсэн, багт чиглэсэн байгууллага гэдгээ харуулах болно.

Та өөрийнхөө тухай ярина уу.
Энэ мэт хайнгадуу асуулт нь та тухайн хүний талаар жинхэнэ шийдвэр гаргахаасаа өмнө ажил горилогчийг ярилцлагад оруулж байгаа мэт харагдах болно.
Та ярилцлагын туршид энэ мэт энгийн асуултуудаар ажил горилогчийг үргээж ч мэднэ.
Тэгвэл дараах асуултуудыг асуух хэрэгтэй.

Таны зорилго юу вэ? Ирээдүйд манай компани хаана байна гэж та бодож байна? Та энэ ажил үүргийг хэрхэн тодорхойлж байна вэ?
Энэ төрлийн ярилцлагын  асуултууд нь тухайн ажлын байр нь стратеги зорилготой бас өндөр түвшнийх юм байна гэсэн дохиог өгдөг. Энэ асуултыг асуувал тэд танай компанийг бодитой өсөлтөнд хүрнэ гэдгийг илэрхийлэх болно.

Хэрэв та 2-3 жилийн дараа манай санал болгож байгаа ажлаас гарвал зүгээр үү?
Энэ асуулт нь та ажлын байраа хамгаалж байгааг харуулж байгаа юм. Хэрэв таныг орлож чадах хэн нэгнийг ажилд авахгүй бол та амжилттай урагшилж чадахгүй гэсэн үг.

Жет 747 онгоцыг дүүргэхэд хичнээн ширхэг теннисний бөмбөг хэрэгтэй вэ?
Хэрэв та задлан шинжлэх ажлын байруудад ярилцлага авч байгаа бол энэ төрлийн асуултыг багтааж болно.
Хэрэв та анхааралтай, задлан шинжилгээ хийх чадварыг хүндэтгэдгээ харуулахыг хүсч байгаа бол аналитик чадварын асуулт асууж, чимээгүй сонсох хэрэгтэй. “Та өөрийн зүгээс тайлбарлаж байгаа элементийг баталж харуулахдаа таатай байдаг. Гэхдээ ярианд үсэрч орохоос өмнө тухайн асуудлыг бодож тунгааж чаддаг хүн танайд хэрэгтэй байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Та илүү цагаар ажиллахад бэлэн үү? Таньтай ажлын бус цагаар утсаар яривал зүгээр үү?
Ярилцлагын энэ асуулт нь тухайн ажил зөвхөн 9-18 цаг хүртэл биш гэдгийг илэрхийлж байна. Энэ бол тухайн ажил горилогчийг илүү цагаар ажиллах боломжтой эсэхийг шалгах сайн асуулт.
Гэхдээ энэ асуулт ажил горилогчдыг үргээж мэднэ. Тиймээс тухайн ажлын байранд илүү цагаар ажиллах шаардлагагүй л бол асуух хэрэггүй.

Та ажлаа хэр хурдан эхлэх боломжтой вэ?
Энэ асуулт бол гайхалтай боломж эсвэл хямралыг тодорхойлдог.
Ухаалаг ажил горилогч яагаад энэ ажилд одоо хүртэл хүн ороогүй байгаа юм бол гэж бодно. Бас  нэмэлт асуултуудаар дамжуулан танайд байгаа боломж эсвэл хямралын байдлыг тань ч мэдэж болно.

Та бодож боловсруулсан санал санаачлагаасаа ярина уу. Тэдгээрийг хэрхэн хуваалцдаг вэ? Та одоо ажиллаж байгаа багтаа ямар хувь нэмэр оруулж байна вэ?
Энэ асуулт танай компаний соёл бол хүмүүс санаа оноогоо хуваалцахад бэлэн байдаг, хамтын ажиллагаа болон багаар ажиллахыг шаарддаг гэдгийг илэрхийлж байгаа юм.
Хүмүүст байдаг таны тухай хамгийн том ташаа ойлголт юу вэ? Яагаад?
Энэ бол хүмүүсийг төөрөгдүүлдэг хөгжилтэй асуулт.  Энэ  асуултаар тааламжгүй байх тухай боддоггүй, яаралтай үед үр дүнтэй бодож, сэтгэх чадвартай хүн хайж байгааг илтгэнэ.
Та хэдэн настай вэ?
Танай тавьж байгаа асуулт улсын хуулийг зөрчиж байгаа бол танай байгууллага тийм ч ухаалаг байгууллага биш юм шиг ажил горилогчид санагдах болно. Тиймээс танай ажилд авах процесс хуулийн дагуу явагдаж байна уу гэдгийг анхаараарай.
Энэ бүх асуултын шинжилгээнээс та юу ойлгов?
Та ярилцлага хийхдээ таны ярилцлагын асуулт ажил хайгчийн үзэл бодлоос урган гарч байна уу гэдгийг бодож үзээрэй.

Ярилцлага хийхээсээ өмнө ярилцлагын асуултаа сонгох тал дээр бодолцож үзэх хэрэгтэй. Та эцсийн байдлаар асуух асуултынхаа нарийн  жагсаалтыг  гаргасан бол танай ажлын байр, танай компани болон менежментийн арга барилынхаа талаар тодорхой ойлголттой болно гэсэн үг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02