Эрүүл байх 15 нууц
2013, 9 сарын 9. 17:200
Оюуны болон биеийн эрүүл мэндээ сайжруул.
 “Өөрийнхөө биенд анхаарал хандуул; Энэ бол таны амьдрах ёстой ганц газар.” –Жим Рон
Даррен Харди болон треатлоны аварга Жонатан Роше нар эрүүл мэнд болон фитнесийн тухай ярилцаж дараах зөвлөмжүүдийг өгчээ.  “Тэдгээр нь ялалтанд хүргэх жижиг алхмууд юм. Тэдгээр алхмуудын нууц нь таны амьдралыг тэнцвэртэй болгож, таны дадал зуршлыг илүү эрүүл болгоход тусалдаг” хэмээн дурдсан байна.

Хандлага ба анхаарал төвлөрүүлэлт




1. Жингээ бууруулахын оронд эрүүл мэнддээ анхаар. Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдүүддээ анхаарал хандуул. Ингэснээр харилцаа холбоон дахь эрч хүчээ сайжруулахад туслах болно.
2. Өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Гомдоллох хэрэггүй . Бид бүгдээрээ завгүй хүмүүс. Гэхдээ өөрийнхөө гаргасан хуваарьт та зохицож чадна. Та 7 хоногт дор хаяж 3 удаа тусгай цаг гарган хуваариа гаргах хэрэгтэй.
3. Дасгал сургуулилт хийхдээ өөрөөрөө бахарх. Энэ хандлага нь таны эрч хүч, эрүүл мэнд болон амьдралд хэрхэн эерэгээр нөлөөлж байгааг та мэдэх болно.
4. Эерэг бай. Илүүдэл жингээ арилгах эсвэл дасгал сургуулилт хийхээ шийдэхэд эргэлзэж тээнэгэлзэхэд амьдрал дэндүү богинохон. Эерэг байснаар таны амьдралын бүх зүйлсэд туслах болно.
5. Хөгжилтэй бай. Хэрэв таны хийж байгаа дасгал хөгжилтэй биш бол тэдгээрийг заавал хийх албагүй шүү дээ. Хэрэв та фитнесст явахыг хүсч байгаа бол явах хэрэггүй. Харин үүний оронд  алх, хүүхдүүдтэйгээ талбай дээр тогло. Хэрэв та хэцүү дасгалыг хөгжилтэй үйл ажиллагаа болгон хувиргаж чадвал амжилттай байж чадна.
6.  Сэтгэлгээнийхээ цонхыг нээ. Өнөөдөр болон маргаашдаа л анхаарал хандуул. Та өнгөрснийг өөрчилж чадахгүй учраас өөрийгөө буруутгах нь өөрийгөө доройтуулж, буруу алхам хийхэд нөлөөлөх болно. Өнөөдөр бол ертөнцийн бас нэгэн гайхалтай шинэ өдөр учраас үүнийг давуу тал болго.

Дасгал, сургуулилт



7. Дасгал, сургуулилтыг 7 хоногт 2-3 өдөрт нь хий. Энэ интервалаар дасгал хийх бүрт 30%-ийн калори шатах ба бодисын солилцоог 12 цагаас дээш хугацаагаар нэмэгдүүлдэг.
8.  7 хоногт 2-3 удаа дасгал хийхдээ 6 минутын турш хий. Хурдан бөгөөд өндөр үр дүнтэй  дасгалыг өрөөндөө хийх боломжтой. Заавал тоног төхөөрөмж дээр хийх албагүй.
9.  Тохиолдлын гэмээр үйлдлүүдээ фитнесст зориул. Ажил дээрээ лифтээр явахын оронд шатаар алх, дэлгүүр орохдоо хамгийн хол зогсоол дээр машинаа тавиад алх, шүдээ угаах зуураа алх. Бүтээлч байж, өөрийнхөө хийж байгаа зүйлүүдийг эрүүл мэндээ сайжруулах боломж болгон ашигла.

Хоол тэжээл



10.  Өглөө бүр цайгаа ууж бай. Хоолоо идэхгүй орхих хэрэггүй. Сэрээд нэг цагийн дотор өглөөний цайгаа уухыг хичээ. Энэ нь таны бодисын солилцоог сайжруулахад туслах болно. Хоол ундаа уухгүй яваад байж болохгүй. Хоол унд идэхгүй байх нь таны бодисын солилцоог удаашруулж, өлсөж цангахгүйн тулд таны бие дараагийн хоол идэх цаг болсон гэсэн дохиог таньд илгээдэг.
11. Өдөрт 2л орчим ус уух хэрэгтэй. Мөн дасгал сургуулилт хийхдээ бас ус уух хэрэгтэй.  12.  2-3 цаг тутамд ямар нэг зүйл идэж байх нь тустай. Бага үд эсвэл үдээс хойш бага зэрэг хөнгөхөн зууш идэхэд болно. Энэ нь таны бодисын солилцоог идэвхитэй байлгахад тусална.
13. Мөн нэг удаа идэх хэмжээгээ хянах хэрэгтэй. Нэг дор хэт их идэхээс зайлсхийж, өөрийгөө хэт өлсөхгөхгүйгээр бага багаар идэх хэрэгтэй.
14.  7 хоногт нэг удаа дессерт /хөнгөн зууш/ идэх хэрэгтэй. Энэ нь таны дессерт идэхгүй байх 6 хоногийн 300 калорийг хэмнэдэг. Та 45,6 грамм жин хасахын тулд зарцуулахаас илүү их буюу 3500 калориос их калори шатаадаг учраас энэхүү шинэ зуршил нь таны илүүдэл жинг 2 долоо хоног тутамд эсвэл жилд тодорхой хэмжээгээр хасна гэсэн үг.
 15. Өдөрт тодорхой хэмжээгээр сода хэрэглэ. Мөн хэт их сахар хэрэглэх нь эрүүл мэндэд сайнгүй бөгөөд таны эрч хүчийг бууруулах, нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл болдог. Үүний оронд уух усандаа сахар хэрэглэхийн оронд содыг хэрэглэж, эрүүл дадал зуршлыг бий болгох хэрэгтэй.



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39