Стрессгүй “ажлын хэнээтэн” байх 7 арга
2013, 9 сарын 10. 10:110
Уян хатан байдал, өрсөлдөх чадвар, өөрчлөгдөх чадвар, харилцааны чадвар гээд өнөөгийн бизнесийн ертөнцөд дэндүү олон шаардлага тавьдаг. Хэрэв та ялахыг хүсч л байгаа бол стрессээ удирдахад суралцах хэрэгтэй.

Ээдрээтэй энэ ертөнцөд ингэж хэлэх нь магадгүй “галзуу” юм шиг сонсогдож байгаа байх. Технологийн өөрчлөлт биднийг яаруулж, сандруулж байна. Мэдээлэл болон харилцааны “бөмбөг”-нд бид бүгдээрээ байнга өртөж байна. Бид уул овоо шиг их мэдээлэл дунд байнга л хөглөрч байдаг ч үүнийг дэлхийн өрсөлдөөнт зах зээлд ашиглах хэрэгтэй байдаг.



Хэрэв та бага зүйлээр их зүйлийг хийхийг хичээхгүй байгаа бол та биш гэсэн үг.Энэ бол бодит байдал. Макро хүчин зүйлүүдийн нөлөө бидний бизнес болон бидэнд дарамт шахалтыг бий болгож байдаг. Харин бид тэдгээрийг чадах чинээгээрээ удирдаж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд тэднийг “эвдэх” хэрэгтэй. Системийг эвд. Хүмүүс эвддэг. Энэ бол стрессийн шинж.

Хэрэв та бизнес эрхлэгч бол амжилтаа хадгалах, капиталын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд байнгын стресстэй байдаг гэдгээ мэддэг байх. Том компаниуд нэгдэж байхад та харилцагч олох хэрэгтэй байдаг. Дараа нь өндөр өсөлт,  тийм ч чухал биш асуудлуудыг шийдвэрлэхийн тулд асуудлыг хэт томруулдаг.

Ямартай ч та таны мөрөн дээр дэндүү их ачаа байгаа юм шиг санагдаж байгаа бол дараах алхмуудыг мөрдөөрэй .Түүнчлэн стрессэнд маш их цаг хугацаа зарцуулдаг. Өндөр өсөлт бүхий цөөн хэдэн компаниудын цөөн хэд нь амжилттай ажиллаж байхад  зарим нь дөнгөж эхлээд л бүтэлгүйтэж байна. Миний хувьд 20 жилийн хугацаанд гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж ирсэн бөгөөд стрессийг удирдах маш олон арга замуудыг мэддэг болсон.

Ажлаа хийх дэс дарааллыг бий болго. Бизнес гэдэг бол  байнгын урсгал ажил. Та шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа эсвэл шинэ бизнес эхлүүлж байгаагаас үл хамааран олон цагаар ажиллах байдал байнга үргэлжлэхгүй шүү дээ. Та үүнийг цөөн хэдэн 7 хоног эсвэл сараар үргэлжлүүлэх нь нэг их нөлөө үзүүлэхгүй байх. Гэхдээ байнга олон цагаар ажиллаад байх юм бол та эргэлзээтэй байдалд орж мэднэ. 

Бууж өгөхөд суралц. Та хэт стресстэй, хэт их ажилтай байгаа бол зүгээр л бууж өг. Зүгээр л харих гэж байгаагаа мэдэгдээд гэр лүүгээ яв, хөгжилд эсвэл өөр ямар ч зүйл хийж болно шүү дээ. Нэгэнт гэртээ ирээд амарч байгаа бол орондоо ороод унтаж амар эсвэл шүршүүрт ор.

Төлөвлөгөө гарга. Энэ бол стрессээ удирдах арга. Аливаа зүйл таньд хэт их ачаалал өгч байгаа юм шиг санагдаж байгаа бол өдрөөс өдөрт таныг эрч хүчгүй болгож байдаг. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд ямар нэг алхам хийж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Та өөрөө эсвэл багаараа хэлэлцэж, ярилцаж, төлөвлөгөө гаргах багахан цаг гарга. Гадагш гарч сайхан хоол ид. Үр дүн нь гайхалтай байх болно.

Ажил хэргээ тааламжтай болго.  Та стресстэй байгаа үедээ хамт ажилладаг хүмүүстэйгээ хоолонд ор. Завсарлага авч, жаахан сэлгүүцсэн ч болно. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй.

Аливаа зүйлсийг цагийг нь тулгах хэрэггүй. Тийм ээ, та энэ бүгдийг хянаж чадахгүй ч гэсэн таны бодож байгаагаас илүүтэйгээр хянах боломжтой. Хэрэв та аливаа ажлыг төлөвлөснөөсөө аль эрт дуусгачихвал, таньд таатай амарсан мэт сэтгэгдэл төрөх болно.

Бусдад уураа гаргах хэрэггүй. Удирдагчид болон менежерүүдээ та нар сонсоцгоо. Та өндөр түвшний ажил эрхэлж байгаа ч баг хамт олныхоо урмыг хугалаад байх юм бол ямар үр дүн гарах вэ? Та уур бухимдлаа гэр бүл, найз нөхөддөө гаргаад байх юм бол эцэст нь ганцаардаж, сэтгэл гутралд орох болно. Хэрэв та стрессийг зохицуулж чадахгүй бол бусдад уураа гаргахаас өөр гарах гарцыг олох хэрэгтэй.

Ажлыг нэг эсвэл хоёроор нь хийх маш олон арга бий. Кафейн таны сэтгэл санааг тайвшруулж, өдрийн турш ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Гэхдээ та энэ аргыг урт хугацаанд ашиглаж болохгүй. Дасгал хийх, бясалгал хийх, гадагшаа гарах, ямар нэг зүйлийг өөрийн гараар хийх, үгийн сүлжээ тоглох, хэн нэгэнтэй ямар ч хамаагүй сэдвийн талаар ярилцах гээд олон аргад суралцах хэрэгтэй.
Хэрэв та ажлын хэнээтэн байхыг хүсч байгаа бол сайн байна. Гэхдээ ажлын өндөр үүрэг хариуцлага, ачаалалтай үед зөвхөн өөрийгөө ажиллуулаад байлгүй багаа бас ажилд татан оролцуулах хэрэгтэй. Хэрэв та туршлагатай хүн бол үр дүнтэй байж чадна.

Энэ бүгдээс таны болон танай хамтран ажиллагсдын эрч хүчийг бууруулж байдаг зүйлсийн шинж тэмдгийг олж мэдэхэд суралцах хэрэгтэй. Бүтэлгүйтэх нь аливаа дадал зуршлаа өөрчлөхөөс ч хэцүү байдаг. Хэрэв та удирдагч бол хүн бүрийг, магадгүй компанийг бүхэлд нь өөртэйгөө хамт доош нь татаж ч магадгүй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42