Ажлын зарын тухай би юуг мэдэх хэрэгтэй вэ?
2013, 9 сарын 12. 13:000
Өнөө үед хөдөлмөрийн давчуухан зах зээлд ажил олгогчид өөрсдийн ажлын орон тоонд хамгийн сайн тохирох чадварлаг ажилтнуудыг татахын төлөө өрсөлдөж байдаг. Сүүлийн жилүүдэд бидний хэзээ ч төсөөлж байгаагүй хэлбэрээр буюу ажлын зарын вэбсайтуудаар дамжуулан  ажилтнуудыг  элсүүлэн авах  арга давамгайлж байгаа ч таны хорхойг хүргэх маш нарийн боловсронгуй, уран аргатай зарууд болж өөрчлөгдөж байна.

Өнөө үед ажлын зар бичих нь мөн л урлаг бас ажил болоод байгаа юм..
Хэдийгээр зар сурталчилгааны зардал нэмэгдэж , зарын хүрээ хязгаарлагдмал болж байгаа ч ажил олгогчид, хүний нөөцийн агентлагууд тодорхой нэг төрөл болоод шинжид анхаарлаа хандуулж итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.

Жишээлбэл, “урам зоригтой, эрч хүчтэй, тэмүүлэлтэй, багийн тоглогч, идэвхитэй” гэх  мэт тодорхойлолтууд нь ажил хайж байгаа хүмүүст тухайн ажил олгогч  чухам яг ямар хүн хайж байгааг илтгэж байдаг. Гэвч үнэндээ бодит байдал дээр маш олон тооны судалгаагаар ажил хайгчдын дийлэнх хэсэг нь шулуухан, илэн далангүй байдлыг хүсдэг бөгөөд мөн шулуун шударга, илэн далангүй бичсэн ажлын заруудыг хүсдэг нь нотлогдсон аж.



Ажилд авах заруудад хамгийн  өргөн хэрэглэгддэг этгээд үг хэллэгүүдийг авч үзэцгээе.

Багаар ажиллах чадвар
Хэрэв хэн нэгэн эсрэгээр нь  ашиглавал  энэ магадгүй утгагүй тодорхойлолт байж болох юм.  Та хэзээ хамгийн сүүлд “ганцаараа” гэсэн тодорхойлолттой ажилд авах зар харсан бэ? Ажил олгогчид үнэндээ  багийн  уур амьсгалыг бага ч болох эвдчихгүй байх зан характертай хүнийг хүсдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлаас гадуур туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг.

Үр дүнд чиглэсэн
Ажил олгогчид таньд хөрөнгө оруулсан бол өгөөжийг нь ч бас эргүүлээд таниас хүсч байдаг.  Тэд ажлын үүрэг даалгаврыг биелүүлэхэд бэлтгэгдсэн, ажиллахыг хүсдэг, үйл хөдлөл нь компанид бүхэлд нь нөлөөлөх ухамсартай хүнийг хайж байдаг.

Эрч хүчтэй
Өөрөөр хэлбэл, та санаачлагатай юу, бүтээлч үү? Ямарваа нэг зүйлийг сайжруулах санаануудыг дэвшүүлж чадах ухаалаг сэтгэдэг хүн мөн үү? Энэ бол “залуу” гэдэг хязгаарлалтыг орлож чадах ганц үг боловч  ямар ч хүн өөрийгөө юу хийж чаддаг, ирээдүйд боломжуудыг бий болгож, эрч хүчийг харуулж чадна.

Уян хатан чанар
Бизнесийн энэхүү эрэлт хэрэгцээг хангахад бэлтгэлтэй бай. Энэ нь өөр оффист ажиллах, илүү цагаар ажиллах эсвэл амралтын өдрүүдээр ажиллаж чадахыг тодорхойлсон юм.

Өрсөлдөхүйц цалин урамшуулал
Хэрэв та шинэ машин худалдаж авах гэж байгаа бол ямар үнэтэйг нь мэдэхгүйгээр унаж үзэхгүй л байх. Тэгвэл ажил олгогчид яагаад санал болгож байгаа цалингаа нууцалдаг вэ? Магадгүй тэд цалингийнхаа хэмжээг ямар байхыг шийдээгүй байх гэж үү? Магадгүй тэд одоо байгаа ажилтнуудаасаа нуух хэрэгтэй юм болов уу?
Гэхдээ үүнд нэг их анхаараад хэрэггүй боловч  та аль болох эртхэн боломжит цалингийн хэмжээг мэдэж авахыг хичээ.

OTE   буюу ашигтай нөхцөл
‘On Target Earnings' буюу энэ нь та амарсан ч гэсэн энэ хугацааны цалин таны үндсэн цалингийн нэгээхэн хэсэг байх ёстой бөгөөд хагас цагаар ажилласан ч таны цалинг төлөх ёстой гэсэн үг. Тиймээс ярилцлагын үеэр ашигтай нөхцлийнх нь талаар асуух хэрэгтэй.

Хүнийг ажилд авна гэдэг бол борлуулалтын тоглоом л гэсэн үг. Ажил олгогчид таньд өөрсдийн бизнесээ борлуулж, тэдэнтэй хамтран ажиллах хамгийн шилдэг ажилтныг хайж байдаг. Түүнчлэн та ажлын өргөдлөө илгээж, тэдэнд өөрийгөө борлуулж байна гэсэн үг.  Тиймээс эдгээр үгнүүдийг задлан шинжилж, тухайн ажил юуг агуулж байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Ажлын байрны заранд бичигдсэн уран сайхан үгээр битгий хязгаарла.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26