Khongorzul Bat-Ireedui: GRE, GMAT гэж юу вэ?
2013, 9 сарын 16. 9:040
Гадаадад сурах сонирхолтой Монгол оюутан залуус зөндөө байдаг хэдий ч тэд ямар бэлтгэл хангах, ямар замналаар явах, сургуульд элсэхийн тулд өгсөн байх шаардлагатай шалгалтууд, бүрдүүлэх бичиг баримт, хангах ёстой шалгуур нөхцөлүүдийн талаар ойлголт муутай байдаг. Энэ байдлыг би мэддэг байсан хэдий ч энэ орон зайд хэр том ангал байгааг өөрийн бичсэн өмнөх блог постноос баталгаажуулан ойлголоо. Аливаа их дээд сургуульд оюутан элсүүлэхийн тулд мэдээж шалгуур бий. Манай Монголд ч ялгаагүй. Тэр шалгуураараа сайн оюутнуудыг шүүж ялгахын тулд хэд хэдэн материал шаардаж, түүн дээрээ үндэслэн яагаад чамайг сургуульдаа авах вэ гэдгээ тухайн сургууль шийднэ. Үүнд юу юу багтдаг вэ гэхээр: Баклаврт сурах гэж байвал дунд боловсролын диплом, түүн дээр байгаа дүнгүүд. Мастерт сурах гэж байвал баклаврын диплом түүний дүнгүүд Өөрийн хувийн тодорхойлолт хийсэн эссе (яагаад чи тухайн мэргэжлээр сурах гэж байгаа, энэ мэргэжлээр сурахад юу нөлөөлсөн, сурснаар цаашид ямар ач холбогдолтой, чиний ирээдүйн мэргэжил карьерт хэрхэн нөлөөлөх гэх мэт агуулгатай) Өөрийн CV (curriculum vitae) буюу ажил амьдралын намтар, тодорхойлолт Recommendation letters буюу чамайг дэмжиж тухайн сургуульд санал болгож байгаа багш, дарга нарын өөрийн биеэр бичсэн захидал Ажлын туршлага Англи хэлээр аль нэгэн мэргэжлээр сурах гэж байгаа бол IELTS, TOEFL шалгалтын оноонууд, өөр хэлээр сурах гэж байгаа бол тухайн хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо (жишээ нь: Герман хэлээр бол TestDaF, Япон хэлээр бол Nihongo Nouryokushiken буюу Япон хэлний түвшин тогтоох шалгалт гэх мэт) Англи хэл дээр баклаврт сурах гэж байгаа бол SAT (АНУ), GCSE (Их Британи) шалгалтуудын оноо Англи хэл дээр (аль улс байх нь хамаагүй) мастерт сурах гэж байгаа бол GRE, GMAT шалгалтын оноонууд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02