Ажил горилогчийн ёсзүйн стандартыг олж нээх ярилцлагыг хэрхэн хийх вэ?
2013, 9 сарын 17. 9:030
Ямар ч байгууллагын амжилтанд ёсзүйн стандартууд маш чухал байдаг боловч ярилцлагын явцад ажил горилогчийн ёсзүйн стандартыг шүүхэд маш хэцүү байдаг.
Ажил олгогч менежерүүд компаний эрхэм зорилго, алсын хараа болон үнэт зүйлд нэгдэх хандлага болон зан чанартай ажил горилогчдыг олохын тулд хэрхэн ярилцлага хийхээ мэддэг байх ёстой.

Ярилцлага нь ёсзүйн стандарт, түүнчлэн салбарын асуудал болон тухайн компаний дотоод соёлд мөрдөгддөг нийгмийн хэм хэмжээ зэрэгт анхаарал хандуулбал ихэнхдээ сонирхолтой бөгөөд мэдээлэл сайтай үр дүнг авчирдаг.

Ёсзүйн стандартуудыг нээж илрүүлэх



Ярилцлага хийхэд тулгардаг хамгийн том асуудал бол ажлын байрны ёсзүйн тухай яриа буюу ажил горилогчоос хамгийн шударга бөгөөд утга учиртай хариулт авах явдал юм.
Ямар ч ажлын байранд ёсзүйн асуудлын хэд хэдэн хүлээн зөвшөөрөгдсөн хариултууд байдаг боловч ажил горилогчид ёсзүйн дутагдлаа зальжин байдлаар нуун хариулдаг.
Энэ байдал нь ярилцлага хийхдээ ямар асуулт асуух вэ гэдгийг шийдэхэд нөлөөлдөг.

“Хэрэв хүмүүс ёсзүйтэй бол мэдээж “тийм” л гэж хариулахыг бид бүгдээрээ мэддэг”. Зан төлөвийн асуултууд нь аливаа нэг нөхцөл байдалд байгаа хүн асуудлыг ёсзүй талаас нь харж байна уу, тухайн асуудлыг хэрхэн бодож тунгааж байна вэ, тухайн асуудлыг шийдэхийн тулд юу хийсэн бэ гэдгийг харуулдаг.

Ёсзүйн ярилцлаганд асуух хамгийн чухал асуулт
Ёсзүйн тухай асуулт асуух гэж байгаа бол ёсзүйн мэргэжилтнүүд санал болгож буй дараах 9 асуултыг ярилцлагын явцад ашиглаарай:

1. Ажлын байрны ёсзүйн талаар юу гэж боддог вэ?
Жишээ нь, АБВ компани  өөрсдийгөө хариуцлагатай, итгэлтэй болон тууштай гэж тодорхойлжээ. Тэгвэл та хариуцлагатай, итгэлтэй болон тууштай гэдгийг хэрхэн тодорхойлох вэ? Энэ бол ёсзүйн маш сайн асуулт.

2. Та ямар нэгэн дагаж мөрддөг дүрэм, журамтай компанид ажиллаж байсан уу?
Та тэр талаар сөрөг эсвэл эерэг бодолтой байсан уу? Энэ бол ажил горилогчийг хариултаа хамгаалах боломжийг олгодог маш сайн асуулт юм.

3. Та бизнесийн ёсзүйн талаар ямар нэгэн сургалт, семинарт хамрагдаж байсан уу?
Энэ асуулт шинэ төгсөгчид болон ажилчдын ёсзүйн сургалт ихээхэн шаардлагатай байдаг томоохон компаниудад ажилладаг ажилчдад тохирсон асуулт юм. Тэд хамрагдсан сургалтаасаа юуг санаж байна? Хэр сайн ойлгосон байна вэ?

4. Ёсзүйтэй байгууллагаас ёсзүйтэй хувь хүн юугаараа ялгаатай вэ?
Энэ бол хариулахад төвөгтэй асуулт. Үүний хариулт нь “ямар ч ялгаа байхгүй”. Ажилчдын хувь хүний үнэт зүйл болон ёс суртахуун компаний үнэт зүйлтэй тохирч байх ёстой. Тэгэхгүй бол ажилчид стресстэй, аз жаргалгүй, бүтээлч бус байдаг учраас тухайн байгууллагыг орхихиод хүргэдэг.

5. Та надад худлаа хэлж байсан уу?
Таны сонсохыг хүсч байгаа хариулт мэдээж “Би хэзээ ч таньд худлаа хэлж байгаагүй”.  Мэдээж хэрэг таньд худлаа ярихгүй хүн хэзээ ч таньд худлаа ярихгүй.

6. Та ёсзүйн хувьд асуудалтай тулгарч байсан үеийнхээ тухай ярина уу.
Би хэзээ ч ёсзүйн асуудалтай тулгарч байгаагүй хэмээн хариулж байгаа ажил горилогчид битгий итгээрэй. Та сахилга батгүй байхаас зайлхийдэг ажил горилогчийг хүсч байгаа болохоос худлаа ярьж байгаа эсвэл хэзээ ч тийм асуудалд орж байгаагүй хэн нэгнийг хайгаагүй шүү дээ. Жишээ нь ажил горилогчийн хариулах зөв хариулт бол “Би төлөвлөгөөний багт ажилладаг байсан бөгөөд маркетингийн хүмүүс бидний хийж байгаа зүйлсээс хэтрүүлсэн хэв маягийг оруулсан байсан. Би тэр хэв маягийг оруулах ёсгүй гэж тэдэнтэй маргалдсан боловч миний буруу болж таарсан. Тэгээд би төслийг орхисон” гэх мэт.

7. Та манай вэбсайтнаас ёсзүйн материал олж харсан уу?
Манай байгууллагын ямар үнэт зүйл таньд сэтгэгдэл төрүүлсэн бэ? Энэ асуултын зорилго бол тухайн ажил горилогч танай байгууллагыг судлахдаа ёсзүй болон байгууллагын үнэт зүйлийг чухалчлан авч үздэг эсэхийг харах явдал юм.

8. Би таныг янз бүрийн соёлтой хүмүүстэй хамтарч ажилладаг байсныг ойлголоо.
Та нийтлэг тохиолддог ямар ёсзүйн болон үнэт зүйлсийг мэдэж авсан бэ? Тэд юугаараа ялгаатай вэ? Энэ асуулт ихэвчлэн олон улсын соёл бүхий байгууллагын ажил горилогчид тохиромжтой. Хэрэв тухайн ажил горилогч АНУ-ынх биш л бол ёсзүй гэдэг үгийг хувийн үнэт зүйл гэдэг утгаар, ажлын байрны үнэт зүйлийг ярихдаа нэгдмэл чанар гэдэг утгаар хэрэглэх хэрэгтэй..

9.Та ажил дээр ёсзүйн асуудал тулгарах үед хэнтэй зөвлөлддөг вэ?
Та энэ асуултын хариуг сонсохдоо хамтран ажиллагч эсвэл менежерийнхээ үзэл бодлыг сонсохоор алхам хийдэг эсэхийг мэдэхийг хүсэх хэрэгтэй.
Цөөхөн ажил горилогчид өнгөрсөн хугацаанд хийсэн ёсзүйн алдаагаа илэн далангүй ярьж чаддаг.

Зан төлөвийн асуултуудаар хэрхэн яаж ярилцлага хийхээ мэддэг байх нь ажил горилогчдын өнгөрсөн үеийн туршлагыг олж нээх, тэднийг “зөв” сэтгэлгээтэй хүн мөн эсэхийг бататгахад орших явдал юм.
“Компаниуд ёсзүйтэй ажилчидтай байхыг хүсдэг боловч цөөхөн компаниуд л ёсзүйтэй зан төлөвийг дэмждэг.Бид бүгдээрээ ажилд  авах процесс хүмүүсийн зан төлөв болон тухайн компанид ирэхээсээ өмнө хэн бэ гэдгийг сайнаар таниулах боломжийг олгож байх ёстой .”




 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02