Ярилцлагын явцад сайн сонсогч бай
2013, 9 сарын 19. 14:360
Хүнийг танихын тулд сайн сонсогч байх гэдэг бол маш олон нөхцөл байдалд хэрэгтэй ур чадвар билээ. Нэн ялангуяа шинээр ажиллах хүчин авах ярилцлагын туршид хамгийн хэрэгтэй ур чадвар юм.



Тэгвэл “Сонсох чадварын хүч: Бүх ур чадваруудаас хамгийн чухал ур чадваруудыг эзэмших нь” номын зохиогч Бернард Ферраригийн тодорхойлсноор бизнесийг судлах хамгийн чухал ур чадвар бол сайн сонсогч байх чадвар гэжээ.

Энэ ярилцлагаар Феррари ажил горилогчидтой ярилцлага хийхдээ тэднийг сургаж, алдааг нь хэлэхгүйгээр хэрхэн ярилцлага хийх талаар  үзэл бодлоо хуваалцсан юм.
Мэргэжилтнүүд ярилцлагын явцад ажил хайгчдыг хамгийн их яриулахыг санал болгодог.

Тэгвэл энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ярилцлага авч байгаа хүн ярилцлаганд ямар сэтгэлгээтэйгээр хандах ёстой вэ? 
Феррари:  Ажил хайна гэдэг бол ажил хайгчийн хувьд ярилцлага авч байгаа хүний тавьсан асуултанд хариулж, өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж байгаа гэсэн үг. Гэхдээ ярилцлага авч байгаа хүн ч бас асуух асуултандаа бэлтгэх хэрэгтэй.
Хамгийн сайн ярилцлага гэдэг бол хоёр тал хоёулаа бие биенээсээ суралцаж, шинэ нээлт хийж байдаг. Тийм ч гайхалтай биш байсан ч гэсэн ярилцлаганд давуу талтай байгаа аль нэг тал нь дор хаяж бүтээлч байх хэрэгтэй.

Сонсогчид бидний хувьд хамгийн түгээмэл гаргадаг алдаа юу байдаг вэ?
Феррари:  Хамгийн түгээмэл алдаа бол тухайн ярилцлага яг юуны тухай юм бэ, хоёр тал юу хийх гээд байгаа юм бэ гэдгээ мэдэхгүй байх явдал юм. Зарим зорилго бол тодорхой байдаг. Гэхдээ хэрэв тийм биш бол хоёр тал уг зорилгыг хоёулаа ойлгох алхмыг хийх хэрэгтэй.

Дараах гурван төрлийн хамгийн түгээмэл гаргадаг алдаанууд бий:
  • Нэгдүгээрт, харилцаж ярилцаж байгаа талаа хүндэтгэхгүй байх. Хэрэв та бусдын хэлж ярьж байгаа зүйлийг хүндэтгэхгүй бол тэднээс тийм ч их зүйл сонсож чадахгүй.
  • -Хоёрдугаарт, анхаарлаа төвлөрүүлэхгүй байх. Хэрэв та сэтгэл хөдлөлтэйгээр өөр ямар нэг зүйл бодох эсвэл өөр ажил үүрэг гүйцэтгэж байхдаа бусдыг сонсоно гэдэг бол боломжгүй зүйл.
  • Гуравдугаарт, хаалттай сэтгэлгээний таамаглалууд. Сайн сонсогчид хүмүүсийн итгэлийг хамгийн сайн олдог. Тэд таамаглалуудаа шийдвэрлэх гэж байгаа бусдыг үргэлж сонсож, бишрүүлэхэд бэлэн байдаг.
Таны номонд Рюдярд Киплингийн “Хүмүүстэй сайн танилцаж чадахгүй бол сайхан ярих боломж байдаггүй” гэсэн ишлэл байдаг.

Тэгвэл яаж сайн сонсогч байх вэ? Та тайлбарлаж өгөөч.
Феррари: Бизнесийг зохицуулж байгаа хүмүүс хамаг эрч хүчээ өөрсдийгөө хамгийн ухаантай эсвэл өрөөндөө хамгийн мундаг нь гэж батлахын төлөө зарцуулдаг. Тэгвэл энэ таны зорилго юм бол миний хувьд та ажлын өрөөндөө хамгийн муу сонсогч гэсэн үг.

Та зөв хэлэлцээрээр буюу зөв асуултыг зөв цагт нь асуух нь хүмүүсийг өөрсдийнхөө үзэл бодлыг илүү гүнзгий бодоход хүргэснээр сонсож сурч чадна гэж ярьдаг.

Таны хувьд зөв хэлэлцээр гэж юу вэ?
Феррари: Зөв хэлэлцээр гэдэг бол тухайн хэлэлцээрийн зорилго юу вэ гэдгийг ойлгох, мэдээлэл олж авахад анхаарах гэсэн үг.
Бид тухайн хэлэлцүүлэг, ярианаас юу хэрэгтэй вэ гэдгээ сайн мэддэггүй учраас тухайн яриа хэлэлцүүлэгт тийм ч бүтээлч байж чаддаггүй гэж бизнесийн олон хүмүүс хэлдэг. Гэхдээ бас нэг яриа сонсож байсан юм. “Сонсоход маш их цаг зарцуулдаг” гэж. Миний хариулт бол бусдыг сонсохгүй байх нь их цаг хугацаа авах бөгөөд ихэнхдээ буруу шийдвэр гаргахад хүргэдэг гэж хэлмээр байна .

Ярилцлага авч байгаа хүмүүс ихэнхдээ ажил горилогчоос тодорхой хариултыг хүсдэг.
Тэгвэл таны бодлоор илүү сэтгэлгээ сайтай сонсогч байхыг зөвлөж байгаа юм уу? Яагаад?
Феррари: Хэрэв та ажлын ярилцлаганд зөвхөн “хайрцган дотор” байгаа юмыг л шалгаад байвал “хайрцагнаас гадуурх” зүйлсийг судалж чадахгүй шүү дээ. Гэхдээ миний бодлоор энэ хандлага зарим ажлын байранд зохистой байдаг. Хэрэв та асуудлыг шийдвэрлэх чадвартай хүмүүсийг ажилд авбал тэд аливаа зүйлд шүүмжлэлт сэтгэхүйгээр хандаж, шийдвэр гаргах эсвэл бусдыг удирдаж, чиглүүлнэ гэсэн үг. Тиймээс та тэдний юу хэлж байгааг, дараагийн асуултанд ямар хариу өгч байгаад нь анхаарах хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл та  ажил горилогчийн тухай  мэдэхийг хүсч байгаа зүйлээ амжилттай судалж чадна гэсэн үг.

Менежерүүд ажилчдаа оффис дээр ч бай, ярилцлаганд орж байхдаа ч, харилцагчийн үйлчилгээ үзүүлж байхдаа ч хэрхэн сайн сонсогчид байхыг сургах вэ?
Феррари:  Энэ бол сайн үйл хөдлөлийн жишиг загвар болсон сайн хариулт. Та ажлын багийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сайн сонсох чадварыг хөгжүүл. Ажлын тухай, хамгийн чухал тулгамдаж буй асуудлаар болон таны хувьд хэр ахиц дэвшилтэй байгаа тухайгаа ярилцах яриа хэлэлцүүлгийг дэмж.

Гэхдээ та заавал төгс байх албагүй гэдгийг санах хэрэгтэй. Хэн ч төгс байдаггүй. Таны хувьд сайжруулахыг хичээж байгаа хамгийн чухал асуудал юу вэ? Ихэнх ажилчид тухайн хөтөлбөрөөс тодорхой үр дүн хүртэх болно.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26