Ажлын байрны хувьсал
2013, 9 сарын 20. 9:110
Ажил, ажлын байр, ажил хийх явц байнга хувьсан өөрчлөгдөж, хөгжсөөр байна. Өөрөөр хэлбэл шинэ технологи болон зан төлөвийн хандлагууд орчин үеийн байгууллагуудад нэвтэрч байгааг бид харж байгаа билээ. Эдгээр шинэ хандлага, технологиуд нь хэрэглэгчдийн вэбээр дамжин, байгууллагууд түүнд дасан зохицох гэж чармайж байна. Би болон Chess Media Group-ийн баг хамтран ажлын байрны хувьслын талаар визуал тайлбар гаргасан юм.  Энэ талаар дараах зурагт дүрслэн харуулсан юм.  Ажлын ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгааг найзууд болон хамтран ажиллагсадтайгаа хуваалцаарай.



Шаталсан бүтцээс хэвтээ бүтэц рүү

Байгууллагууд уламжлалт шаталсан бүтцийн загварын оронд хүн бүр тухайн ажил үүрэгт санаа оноогоо хэлэх, бие биентэйгээ харилцан ажиллах хэвтээ бүтэц рүү шилжих хандлагыг ашиглаж байна. Шаталсан бүтэцтэй үед хүмүүс албан тушаалын байдлаасаа болоод хүн бүр хоорондоо харилцах, бие биендээ харилцан туслах боломжгүй байдаг учраас цаашид бараг л ашиглагдахгүй болж ирж байна. Харин хамтран ажиллах шинэ платформууд өнөө үед ажлыг хялбарчилж байна.

Ажлын тогтмол цагаас уян хатан цаг руу
Хүн бүрийг заавал 9-6 цаг хүртэл албадан ажилууллах шалтгаан байхгүй шүү дээ. Өнөө үед ажилчид дурын сувгаар хүмүүстэй холбогдож, мэдээллийг хаана ч байсан авч чадаж байна. Ажлын уян хатан цагаар ажиллуулах нь компаниудыг шинэ ажилчдыг урин дуудах, ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, ажилчдыг ажил-амьдралаа тэнцвэртэй байлгахад тусалдаг.

Нууцалдаг мэдээллийг хуваалцдаг мэдээлэл болгож байна.
Мэдээллийг хуваалцах нь бизнесийн ирээдүйг жолоодох нэг хэсэг юм. Амжилттай, ахиц дэвшилтэй ажиллаж байгаа компаниуд ажилчдынхаа санал бодол, агуулга зэргийг хуваалцах нь чухал гэдгийг ойлгодог. Ажилчдын хувьд өөрсдийнхөө мэддэг зүйл, санаа зовдог зүйлсийнхээ талаар хуваалцсанаар  лидер болох давтагдашгүй боломжтой  болж байна. Бид үүнийг  хувийн амьдралдаа өдөр бүр Twitter, Facebook FB +3.3%, болон WordPress гэх мэт платформуудаар илэрхийлдэг шүү дээ.Байгууллагуудад зориулсан шинэ технологиуд ажилчдыг чухал мэдээллээ зөв хүмүүстэй хялбархан хуваалцах боломжтой болгож байна. Нууц юм гэж бараг байхаа больжээ.

Айдсаар бусдыг манлайлдаг байсан бол дэмжлэг үзүүлж, урамшуулах манлайлал руу шилжиж байна.
Ухаалаг удирдагчид энэ үгний агуулгыг ойлгож байгаа байх. Ажилчдаа амжилттай байхад нь туслах арга замуудаас саад бэрхшээлийг арилгах нь чухал. Таны хүсч байгаа зүйлийг танай ажилчид хийхээс айх нь маш олон компаниудын хэрэглэсэн бүтэлгүй хандлага юм. Манлайллын энэ хандлага хөгжих цаг нь болжээ.

Таамаглалаас  cloud технологи руу
Cloud технологи нь байгууллагуудыг хялбар бөгөөд хямд аргаар нийтийн болон хамтран ажиллах, хүмүүс болон мэдээлэлтэй холбогдох арга хэрэгсэл болж байна. Мөн маш олон ажилчид болон багийн лидерүүд байгууллага эсвэл IT-ийн зөвшөөрөлгүйгээр эдгээр технологиудыг түгээж байна.

И-мэйлийг харилцааны анхан шатны хэлбэр маягаар ашиглаж байсан бол харилцааны хоёр дахь шат руу шилжиж байна.
И-мэйлийг ашиглагдахгүй болж байгаа гэж би хэлээгүй шүү. Гэхдээ энэ арга хамтран ажиллагсадтайгаа харилцах, хамтран ажиллахад хамгийн үр дүнтэй арга байхаа больж байна. Өнөө үед и-мэйл chat messaging program болж хувирсан бөгөөд бид бүгдээрээ инбоксоо ширтэж суудаг. Хэрэв та и-мэйлд хэдэн цагийн дотор хариу өгөхгүй бол хүмүүс гайхаж эхлэхэд хүрч. Энэ байдал хэзээнээс эхэлсэн юм бол? Хамтран ажиллах шинэ технологиуд нь хүмүүсийг хамтарч ажиллах, мэдээлэл хуваалцах, мэдээллийг олох, харилцах байдлыг хялбар болгож байна. Өдөрт бараг 200 гаруй и-мэйл ирэхэд гайхаад байх юм алга.

Байгууллагын албан тушаал ахих ёсноос албан тушаалыг бүтээх явц руу
Одоо үед ажилчид өөрийн туршлага, хүсэл эрмэлзлэл болон сонирхлоо компани дотроо хуваалцах давтагдашгүй боломжтой болжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд өөрсдийн оруулсан хувь нэмрээрээ танигдах, асуудлыг тодорхойлох эксперт болох, сэтгэлгээний манлайллыг бий болгох, албан тушаалаа тодорхойлох боломжтой болсон гэсэн үг. Ажилчид урьд өмнө байгаагүйгээр байгууллагадаа дуу хоолойтой болжээ. Тэд байгууллагын албан тушаалын шатаар авирах биш өөрсдийн шатыг бий болгох боломжтой гэсэн үг.

Тус тусдаа , бие даасан байдлаас харилцаа холбоотой байдал руу
Ихэнх байгууллагууд уламжлалт байдлаар бол ажилчид нь тус тусдаа ажилладгаас болж, өөр хэлтэс тасагт байга хүмүүс бие биентэйгээ харилцах, хамтарч ажиллах, мэдээллээ хуваалцдаггүй байснаас болж хийсэн ажил нь давхардах, ажлыг хийхийн тулд зөв хүн болон мэдээлэлтэй холбогдох боломжгүй байв. Харин энэ цаг үе эцэс болжээ. Байгууллагууд багууд болон ажилчдын хоорон дахь саад хязгаарыг арилгахыг хичээн ажиллаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хамтран ажиллах шинэ технологид суурилсан шинэ зан төлөвийн хандлагуудыг нэвтрүүлж байна гэсэн үг.

Оффис дээрээ ажлаа хийдэг байсан бол одоо хаанаас ч ажлаа хийх боломжтой болж байна.

Дээр дурдсанчлан одоо үед ажилчид ажиллахын тулд холбогдох л хэрэгтэй болжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ажилчид гэрээсээ, кофе шопоос эсвэл нисэх буудал руу явж байхдаа ч ажлаа хийх боломжтой болсон. Өнөөдөр олон байгууллагууд дор хаяж нэг ажилтан гэрээсээ эсвэл хамтран ажиллах орон зайгаас ажлаа хийх боломж бүхий хиймэл дагуулын төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Энэ бол ажлын байрны хувьсал.




 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57