Ажилгүй байх үедээ ч хэрхэн завгүй байх вэ?
2013, 9 сарын 20. 9:440
 Байнгын компанийн цомхотгол, компанийн олон улсын байршлын өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт гэх мэт зүйлсүүд өнөөгийн бизнесийн ертөнцөд хэвийн үзэгдэл болсон бөгөөд нэг сар магадгүй нэг жил ажилгүй байх үед та өөрийгөө эвдэрч муудсан бараа шиг л мэдэрч эхэлдэг.



Ярилцлаганд орох бүрт “яагаад ийм удаан ажилгүй байсан юм ?” гэж  ядаргаа болтол асуудаг шүү дээ. Гэхдээ тайвширч үз. Зөв хандлагаар өөрийгөө хэрхэн яаж хийж чаддагаа харуулах, ажил олгогчийн эргэлзээг багасгах, ажилд дахин орох дараах алхмуудыг танилцуулж байна.

Өөрийн ур чадвараа өдөр тутам сайжруул
 Урт удаан хугацаагаар ажилгүй байх үедээ та ажилтай байгаа хэн нэгнээс илүүтэйгээр ажил идэвхитэй хайж, өөрийн ажлын үнэ цэнийг сайжруулах аргуудыг олох хэрэгтэй.
Худалдааны сэтгүүлүүд уншиж, ажлын байртай холбоотой сургалтанд сууж, салбарын хурал цуглаанд оролцож, өөрийн салбарын талаарх сүүлийн үеийн мэдээллээр өөрийгөө хангах хэрэгтэй.

Өөрийгөө алдаршуул
Бүх ажлын байрны зарууд нийтлэг журмаар зарлагддаггүй гэдгийг сана.
Найзууддаа, хуучин хамт олондоо ажил хайж байгаагаа хэл. Таньтай адил ур чадвартай хүнийг ажиллуулах ямар нэг компани мэдэж байгаа эсэхийг асууж лавла.  Амнаас ам дамжсан яриа бол таны хамгийн том сурталчилгааны арга хэрэгсэл юм.
Мөн онлайн сүлжээнүүд өөрийн үр ашигтай байдаг. Ялангуяа  блог хөтөлж чадах бол өөрийн ажилладаг салбарын тухай бич. Энэ арга таныг ажил олгогчидтой холбох, бусадтай холбогдох бас нэгэн боломж юм.
Арилжааны нийтлэл бичих, салбарын хурал семинарт сайн дураараа оролцох нь мөн л ижил үр дүнтэй.

Зөвлөхийн ажил

Харамсалтай нь таны санхүүгийн зарлага  хамгийн сүүлчийн цалингаа авахад зогсохгүй нь ойлгомжтой. Гэхдээ хадгаламжиндаа мөнгө хийхээс өмнө ажилтай байсан үедээ өөрийнхөө ур чадвар болоод туршлагыг сурталчлах маркетингийн талаар бодож үз.

Хуучин үйлчлүүлэгчид, бизнесүүдтэй холбогдож, зөвлөх/чөлөөт төслүүд дээр ажиллах боломжтой эсэхийг лавлаж мэд. Сайн дураараа ажилласан ч гэсэн таны CV-г ялгаатай харагдуулахад тусалж чадна. Энэ нь таны ур чадварыг шинэчлээд зогсохгүй таны ажил олох тодорхойлолтыг баталгаажуулж, ажлын шинэ боломжуудыг нээх болно.
Хэрэв та ажилд олохын тулд бүх зүйлийг хийж чадахаа батлан харуулж , өөрийн мэдлэг ур чадвараа өдөр тутам сайжруулж чадсан бол тэд таны ажилгүй байгааг нэг их анзаарахгүй л болов уу.
Үргэлж эерэг сэтгэлгээтэй бай, бүтэлгүйтэл бол амьдралын нэгээхэн хэсэг. “Үгүй” гэж хэлэх бүрт та “Тийм” гэж хэлүүлэх чухал алхам руу ойртож байгаа хэрэг.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42