Багаар ажиллах чадвартай хүмүүсийг ажилд авахын тулд хэрхэн ярилцлага хийх вэ?
2013, 9 сарын 24. 9:230
Танай байгууллагын хүний нөөцийн зорилтонд стратеги зорилгуудыг хэрэгжүүлэх багаар ажиллах чадвартай хүмүүсээр хүний нөөц бүрдүүлэх зорилт багтсан уу?
Ажил горилогчийн багаар ажиллах чадварыг үнэлэхийн тулд хэрхэн ярилцлага хийхээ мэддэг байх нь танай ажилд авах  явцыг амжилттай болгоход хамгийн чухал асуудал юм.



Ажил олгогч менежерүүд жирийн багаар ажиллах чадвартай хүмүүсийг илүү ухаалаг багаар ажиллах чадвартай хүмүүсээс ялгах үр дүнтэй аргыг хэрэгжүүлэх боломжтой юм. Хамгийн чухал асуудал бол ярилцлагын зөв асуулт асуух, тухайн ажил горилогч багаар ажиллах сэтгэлгээтэй бол худлаа ярьж байгаа эсэхийг  тодорхойлохын тулд сонсох хэрэгтэй юм.

Багийн тоглогчийн шинэ тодорхойлолт

Хуучин тодорхойлолтоор бол багаар ажилладаг хүн гэхээр компаний үйл ажиллагаанд тусалж, дэмждэг хүн мэтээр ойлгодог байсан.
Харин өнөө үед хүний нөөцүүд дараах чадвар бүхий багаар ажиллах чадвартай хүмүүсийг бүрдүүлэх хэрэгтэй:
  • Хамтран ажиллагсаддаа утга учиртай эргэх холбоогоор хангах
  • Асуудлыг хүндрүүлэхгүйгээр асууж байх
  • Хэвтээ, босоо чиглэлийн түвшинд аль алинд нь хамтран ажиллагсадтайгаа сайн ажиллах
  • Өөрийн амжилтаас багийн амжилтыг нэн тэргүүнд тавих
Багаар ажиллах чадвартай хүмүүсийг тодорхойлох ярилцлагын 8 асуулт
Ажил горилогчийн сэтгэлгээ, өмнөх багаар ажилласан туршлага зэргийг тодорхойлохын тулд ярилцлагын дараах 8 асуултууд асуухыг мэргэжилтэн зөвлөж байна:
  1. Та шинэ төслийн багийн анхны хуралд оролцсон бол ямар асуулт асуух байсан бэ?
  2. Багаар ажиллах чадвар сайн байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
  3. Та виртуал багийн гишүүн боллоо гэж бодъё. Та тэдгээр гишүүдтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Тэгвэл та тэдгээр багийн гишүүдийн итгэлийг хэрхэн олох вэ?
  4. Та сайн багийн тоглогч ч менежертэйгээ санал зөрөлддөг байж болох уу?
  5. Багаар сайн ажилладаг байхын тулд техникийн ур чадвар илүү чухал уу эсвэл үр дүнтэй харилцааны ур чадвар хэрэгтэй юу?
  6. Өнөөгийн хурдтай, бас технологийн ертөнцөд багийн ямар шинж чанар хамгийн үнэ цэнэтэй вэ?
  7. Та энэ байгууллагад өөр өөрийн зорилго бүхий хэд хэдэн багтай хамтарч ажиллана. Тэгвэл та нэг багаас нөгөө багтай хамтран ажиллахдаа хэрхэн дасан зохицох вэ?
  8. Та өөрийгөө төслийн багийн гишүүн гэж төсөөл. Танай багийн нэг гишүүн тусгай зорилт бүхий ажлыг тодорхой цаг хугацаанд амжуулах шаардлага тавьсан гэж бодъё. Та тэдгээр ажлуудыг хүлээж авсандаа сэтгэл гонсгор байлаа. Тэгвэл тухайн ажлуудыг цаг хугацаанд нь хийхийг та мэдээж хүснэ. Энэ тохиолдолд та яах вэ?
Түүнчлэн менежерүүд тухайн ажил горилогч “Бид”, бидний” гэхээсээ илүү “Би” гэж хэр олон удаа хэлж байгаагаар нь тунгааж болох юм. Жинхэнэ багийн тоглогчид бол  “Би тэр зардлыг бууруулах боломжтой байсан” гэж хэлэхээс илүү “Бид зардлыг бууруулах боломжтой байсан” гэж хэлэх болно.

Ажил горилогчийн ажлын туршлагын талаар асуух
Ажил горилогчийн түүх ч багаар ажиллах чадварыг нь тодорхойлох түлхүүр болж өгдөг.
Хамгийн чухал асуудал бол ажил горилогчтой ярилцлага хийхдээ тухайн ажлын байрны багаар ажиллах ойлголт ухагдахууныг эрж хайх хэрэгтэй.
Ажлын туршлагын талаар ярилцлагын зан төлөвийн асуулт асуух хэрэгтэй.

Тухайн ажил горилогч өнгөрсөн амжилтандаа хэр их итгэлтэй байна вэ, бусдын итгэлийг хэр сайн олсон байна гэдгийг тодорхойлохын тулд жишээ нь “Та ямар ажил үүрэг гүйцэтгэдэг байв? Таны багийн гишүүд ямаршуухан байв?” гэх мэт асуултыг асууж болно.
Энэ асуулт үнэхээр багаар ажиллахын гол үндэс болсон бусдын итгэлийг олох, чадварлаг хувь нэмэр оруулагч байх чадварыг тодорхойлоход дөхөмтэй.
Түүнчлэн ярилцлагын явцад “Та ганцаараа ажиллахдаа хэр вэ?”  гэх мэт бага зэрэг зальтай асуулт асуугаарай. Таны багаар ажиллах чадвартай гэж таамаглаж байсан хүн чинь “Би ганцаараа ажиллах үнэхээр дуртай” гэж хариулж ч мэдэх юм.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57