Захиргааны ажилчдыг ажилд авахад ашиглах ярилцлагын жишээ асуултууд
2013, 9 сарын 25. 15:330
Ярилцлагын энэхүү загвар асуултууд нь захиргааны ажлын байрны  тодорхойлолт боловсруулах, энэ чиглэлийн ажил горилогчидтой ярилцлага хийх бэлтгэл ажиллагааг хангахад туслах болно.


 
  • Та захиргааны ажилтнаар ажиллаж байсан ажлын өмнөх туршлагаасаа ярина уу.
  • Таны хийх ёстой үндсэн ажил үүрэг юу вэ?
  • Та тодорхой цаг хугацааны хүрээнд хийж гүйцэтгэсэн цогц төслийнхөө талаар ярина уу.
  • Таны хувьд хамгийн их бахардаг төслийнхөө талаар ярина уу.
  • Та өмнө хийж байсан захиргааны ажилдаа ямар бүтэцтэйгээр ажилладаг байв?
  • Та бусад хэлтсүүдтэйгээ ямар төрлийн харилцаатай байв?
  • Та үйлчлүүлэгч болон бэлтгэн нийлүүлэгчидтэй ажилласан ямар туршлагатай вэ?
  • Та олон нийттэй харьцах ажил хийж байсан уу?
  • Та компьютерийн ур чадвараасаа ярина уу.
  • Та ямар технологи ашиглаж сурсан бэ?
  • Та захиргааны ажилдаа өөр ямар технологиуд ашигладаг байв?
  • Та өнгөрөсөн хугацаанд ямар төрлийн бичиг баримт боловсруулдаг байв?
  • Та өмнөх компанидаа орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах эсвэл цаг хэмнэх ямар ажил хийсэн бэ?
  • Та яагаад энэ албан тушаалд сайн тохирох вэ?
  • Та манай компани болон бүтээгдэхүүний талаар юу мэдэх вэ?
  • Та ажлын ямар хуваариар ажиллах боломжтой вэ?
  • Та шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой юу?
Ярилцлагын маш сайн асуулт асуухаа мэддэг байх нь топ ур чадвартай хүмүүсийг олох түлхүүр хүчин зүйл. Гэхдээ хэрхэн ярилцлага хийхээ мэддэг байх нь танай хүний нөөц бүрдүүлэлтийн стратегийн хамгийн чухал хэсэг юм.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48
2024/04/17: Тойм мэдээ
02024-4-18 10:39