Шилдэг ажил горилогчдыг сонгоход ашиглах ярилцлагын асуултууд
2013, 9 сарын 25. 16:110
Ажилгүйдлийн түвшин өндөр үед маш олон боломжит ажил горилогчид танайд магадгүй ханддаг байх. Энэ үед хэрхэн зөв асуулт асуухаа мэддэггүй байж болох юм. Тэдгээр ажил горилогчдын зарим нь магадгүй танай тавьсан шаардлагаас давсан өндөр ур чадвартай хүмүүс ч байж болно.


Тэгвэл тухайн ажлын байрны ажил үүргийг гүйцэтгэж чадах, танай байгууллагын соёлд нийцэж чадах ажил горилогчийг хэрхэн сонгох вэ? Дараах ярилцлагын асуултуудыг  олон чадварлаг ажил горилогчид танайд хандсан үед хамгийн чадварлаг нэгнийг өөрийн байгууллагад ажилд авахын тулд ашиглаарай. 

Ярилцлагын жишээ асуулт:  
  • Таныг ажиллаж байх хугацаанд тулгарч байсан хамгийн бэрхшээлтэй асуудал юу байв?
  • Та тэдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
  • Тэднийг шийдвэрлэхийн тулд ямар алхам хийсэн бэ? 
Нэгэн жижиг бизнес эрхлэгч маш олон жижиг бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудтай тулгарчээ. Хийх  ажил маш их  байсан ч ажиллах хүчин дутагдалтай байв. Тэрээр топ ур чадвартай хүмүүсийг хайгаад л байсан боловч түүний хүлээлтээс давсан асуудлууд гарч ирсээр байв. 
Тэр ярилцлагандаа ажил горилогчийн өнгөрөсөн хугацаанд тулгарсан асуудлуудыг хэрхэн танин мэддэг байсан, асуудал шийдэх чадвараа хэрхэн ашиглаж байв гэдэг дээр анхаардаг байв.

Тэрээр “Би эрсдэлтэй шийдвэр гаргах чадвартай, өдөр тутам тулгарч байгаа ямар ч асуудалд бүтээлч байх чадвартай ажил горилогчдыг сонирхдог” гэжээ. 

Нэмэлт асуултууд:
  • Та өнгөрсөн хугацаанд тулгарсан асуудлыг ганцаараа эсвэл багийн гишүүдийн тусламжтайгаар шийдвэрлэсэн үү? 
  • Та болон  танай хуучин ажил олгогч хоёулаа эерэг үр дүнд хүрсэн үү? 
  • Та тэдгээр туршлагаа бусад ижил төстэй тохиолдолд хэрхэн ашиглах чадвартай  байсан вэ? 
  • Тэдгээр тохиолдлууд болон үр дүнг нь тодорхойлж ярина уу. 
Ярилцлагын жишээ асуулт: Та өмнөх аижл горилогчидынхоо санхүүгийн болон бизнесийн  зорилтонд нь хэрхэн хувь нэмэр оруулсан бэ? Та тэдгээр туршлагаа манай байгууллагад хэрхэн ашиглах вэ? 

Жижиг бизнес эрхлэгчид ихэнхдээ тэдний оффисийн менежмент, төсвийн гүйцэтгэл гэх мэт өдөр тутмын ажилд тусалж чадах ажилчдад итгэдэг. 
Нэгэн мэргэжилтний зөвлөж байгаагаар тухайн ажил горилогч өмнөх ажил олгогчдын санхүүгийн болон бизнесийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулсныг тодорхойлох ярилцлагын асуултууд асуух хэрэгтэй. 

Тэрээр “Би өмнөх ажил олгогчдодоо эерэг байдлаар хувь нэмэр оруулсан ажил горилогчдыг илүү сонирхдог“  гэсэн байна .


Ярилцлагын үеэр асуух боломжтой загвар асуулт: 
  • Таньд төсөв боловсруулах ажилд туслах боломж олдож байсан уу? 
  • Та зардал бууруулах стратегийг санал болгосон уу?
  • Таны ажил үүрэг таньд хэр тохиромжтой байсан бэ? 
  • Таны гаргасан санхүүгийн санаануудыг хамтран ажиллагсад тань сайнаар хүлээж авч байсан уу?
  • Таны санаа хэрэгжсэн үү?
  • Үр дүн нь ямар байв? 
  • Та тэдгээрийн үр дүнд итгэлтэй багийн гишүүн болж чадсан уу? 
Ярилцлагын жишээ асуулт: Танай өмнөх боссууд таны ажлыг хэрхэн үнэлдэг байв? Яагаад? 
 
Хүний нөөцийн мэргэжилтний зөвлөж байгаагаар ажил горилогчдыг ярилцлагын явцад өмнөх ажил олгогчидтойгоо ажлын эерэг харилцаатай байсан эсэхийг гаргаж ирэх хэрэгтэй гэнэ .

Тэрээр “Ажил горилогч өмнөх ажил олгогчдоосоо хүлээж авсан үнэлгээний жишээг санал болгож байвал зүгээр” гэжээ. 
Тухайн ажил горилогчоос эерэг эргэх холбоог бий болгох шалтгааныг хамгийн сайн тодорхойлох тусгай хувилбаруудыг асуух хэрэгтэй. 
 
Ярилцлагын жишээ асуулт: Таны одоогийн албан тушаалын зорилго юу вэ? Та урт хугацаагаар ажиллахыг хүсч байна уу? эсвэл богино хугацаагаар ажиллахыг хүсч байна уу? Таньд ойрын ирээдүйд албан тушаалын зорилгоо өөрчлөх бодол байгаа юу? 
 
Ажилд авах үйл явц нь тусгайлсан цаг хугацаа болон ярилцлага хийх нөөц эх сурвалжуудыг шаарддаг ба тохиромжтой ажил горилогчдыг ажилд авах хэргтэй болдог. 
Өөрийн бизнесийн хэрэгцээг мэдэж байх хэрэгтэй бөгөөд тэр нь  ажил горилогчийн хувийн үзэл бодолтой нэгдэж байгаа эсэхийг баталгаажуулах нь чухал байдаг. 
“Хэрэв танай байгууллага урт хугацаанд ажиллах ажилтан авах боломжтой бол урт хугацаагаар ажиллах боломжтой ажил горилогчид анхаарал хандуулах хэрэгтэй.  Та ажил олгогчийн хувьд ажил горилогчийнхоо ирээдүйн зорилго болон тэдгээр зорилгууд нь танай бизнест эерэг болон сөргөөр нөлөөлж болох замуудыг ч бас бүрэн мэдэж байх хэрэгтэй.”

Нэмэлт асуулт:
  • Таньд боловсрол болон одоогийн ур чадвараа дээшлүүлэх төлөвлөгөө байгаа юу? 
  • Таны боловсрол ирээдүйд манай бизнесийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ? 
Та эдгээр асуултуудыг ярилцлага хийхдээ асуувал ажил горилогчдынхоо жагсаалтыг оновчтой болгох бөгөөд ирээдүйд танай бизнесийн зорилтыг хөгжүүлж чадах ажил горилогчийг ажилд авах хэрэгтэй. 
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47