Компанийхаа дүр төрхийг сайжруулцгаая! Үр дүнтэй видео маркетинг хийх 6 алхам
2013, 10 сарын 1. 10:060
Онлайн видео хийх арга үндсэн арга боловч хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа аргуудын нэг юм. Түүнчлэн энэ арга компаний хүний нөөц бүрдүүлэх стратегиудын салшгүй хэсэг болоод байгаа билээ.

Танай компани онлайн видео хийх хувьсгалыг хэрхэн утга учиртайгаар хийж болох вэ?
Ажил олгогчдын 500 гаруй онлайн видеог шүүж харсны эцэст мэргэжилтнүүд компаний онлайн видео хийх шийдлийг хөгжүүлж, хэрэгжүүлэхдээ авч үзэх хамгийн чухал 6 алхмыг гаргажээ.



Нүдээр нь урхидах
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд онлайн видео боловсруулах явцад маш олон зүйл өөрчлөгдсөөр ирсэн билээ. Магадгүй хамгийн том хувьсгал бол онлайн ажил олгогчийн видео хэрэггүй байсан ч хандлагаа өөрчилж чадсан явдал байх.
Өнгөрсөн үед хийгдсэн видеонууд ихэнхдээ хоцрогдмол байдаг. Вэбсайтын хаа нэг буланд оруулсан байдаг. Тэгвэл бид өөр хандлагуудыг санал болгож байна.
Видео төсөл хийх үүрэг даалгавар авахаасаа өмнө компаний бүтэн жилийн санал санаачлагууд, түншлэлүүдийн цуглуулгыг бүхэлд нь харах хэрэгтэй. Өвөрмөц байдал, их дээд сургууль, коллежоос хүний нөөц бүрдүүлэх, гадаадаас хүний нөөц бүрдүүлэх гэх мэт хэсгүүд болон тэдгээртэй холбоотой хүний нөөц бүрдүүлэх стратегиудаа харах хэрэгтэй.

Энэ ажлаа бага зэрэг төлөвлөснөөр  санал санаачлага болон дижитал стратегиуд өргөн ашиглагдах учраас видеогоо загварчлах боломжтой болно. Жишээ нь 2 минутын видео нь их дээд сургуулиудаас хүний нөөц бүрдүүлэхэд үед төгсөгчдөд ажлын байраа хэрхэн баталгаажуулах боломжийг харуулж болно.
Хэрэв зөв тодорхойлж чадсан бол багийн ажиллагаа эсвэл уян хатан цагаар ажиллах боломж гэх мэт ажлын байрны шаардлагуудыг тодорхойлж харуулах боломжийг олгодог Харин одоо танай сошиал медиа стратегийн хүрээнд  танай ажлын байрны вэбсайтад байршуулагдаж, мобайл түншээр дамжуулагдаж хүний нөөц бүрдүүлэгчид рүү явуулсан гэж төсөөл. Нэг видеонд 5 чухал брэндийн элементийг оруулах ба 5 дижитал стратегийн хөрөнгө оруулалтын өгөөж сайжирна. 

Хамгийн сайнаа оруулахад дэндүү хараа булаам байна уу?
Видеогоо сонирхолтой байдлаар хийх нь чухал. Ихэнх ажил горилогч нар танай компаний тухай мэдээллийг хайж байхдаа танай видеог үздэг. Видеогоо танай компаний брэнд, албан тушаал, соёл гэх мэт зүйлсийн тухай итгэл үнэмшил бүхий мэдээлэлд үндэслэн  хий. Дараа нь танай брэндингийн мессэжийг хүчирхэгжүүлэх бүтээлч элементүүдийг оруул.
YouTube-ээр рекламны вирус маягийн видео хийгээд тавих нь зарим түвшинд нөлөөтэй байж болох ч амьдрах чадваргүй байж болох талтай. Зөв сайн боловсруулсан видео нь олон жил болсон ч оршин тогтнох чадвартай байдаг.

Хэрэв та үүнийг бүтээвэл тэд ирэх үү?
Онлайн видеог хийх үед хуучны үг заримдаа үнэн санагддаг. Ямар нэг үнэ цэнэтэй зүйл адилаар ажил горилогчдынхоо өмнө видеогоо үзүүлэх хэрэгтэй. Үнэндээ бол YouTube дээрхи видеоны 70%-ийг цөөн хувиар үзсэн байдаг.
Вирус хэлбэрийн буюу шэйр хийж болох видеог хийх арга хүчирхэг боловч ажил олголтын тухай хийх гэж байгаа бол энэ төрлийг ашиглах нь ховор байдаг.  Харин үүний оронд өөрсдийн баталгаажсан дижитал сувгуудаар дамжуулан мессэжээ түгээхэд илүү анхаарах хэрэгтэй.

Та юунд хөрөнгө зарцуулж байгаагаа ойлгох хэрэгтэй
Хэрэв та ажил олголтын тухай видео хийлгэх гэж байгаа бол энэ талаар видео хийж байсан туршлагатай, нэр хүндтэй мэргэжлийн видео хийдэг компаниар хийлгэх хэрэгтэй.

Тааруухан гүйцэтгэлтэй мэргэжлийн бус видеогоор ажил горилогчдыг татахгүй төдийгүй видео төсөл хийж байгаа бол байгууллагынхаа дотоод нэр хүндэд ч муугаар нөлөөлж болзошгүй. Танай видео танай компани доторх маш олон зүйлсийн талаар харуулах учраас олон хэлтсүүдэд нөлөө үзүүлэх болно. Түүнчлэн дотоод харилцагч нар тань ч таны анхаарах ёстой хэсэг гэсэн үг.

Бүх хостингийг тэнцвэртэй ижил байдлаар хийх хэрэггүй
Хэрэв та видеогоо урт настай байлгахыг хүсч байгаа бол урт хугацаанд ашиглахтай холбоотой технологийг хадгалж үлдэхийн тулд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийх, мэргэжлийн хостинг хийх шийдлийг хайх нь илүү чухал.
Бид маш сайн хийгдсэн видеог түр хугацааны видео тоглуулагчаар компаний вэб сервер дээр тавигдсаныг тэр бүр хараад байдаггүй шүү дээ. Харамсалтай нь тэдгээрийг маш түгээмэл ашигласан байдаг. Ажил горилогч нар маш удаан уншуулдаг бөгөөд тохиромжгүй форматтай, ялгагдах онцлог шинжгүй бас чанар муутай байдаг.
Өнөөгийн мэргэжлийн хостинг нийлүүлэгч нар суурь үйлчилгээний хамт тэдгээр тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чаддаг боловч ахисан түвшний үйлчилгээ нь танай компаний хүний нөөцийн зах зээлд эзлэх байр суурийг  үнэхээр бусдаас ялгаруулж чадна. Тэдгээр нь  зөвхөн үзэж байгаа хүмүүс тусгай төхөөрөмжөөр үзэх боломжтой, олон хэлний сонголттой, хайлтын системийн оновчтой байдлыг бүрдүүлсэн, сошиал сүлжээний онцлог ба бусад сайжруулсан үйлчилгээнүүд нь таны видеог илүү хүртээмжтэй, өргөн хүрээний үзэгчдийг хамрах боломжтой болгодог. Энэ бол өнөөдрийн вэбэд маш хурдан хугацаанд шинээр гарч ирээд байгаа технологи юм. Мэргэжлийн бус байдлаар хийгдсэн шийдэл өнөөгийн нөхцөлд хангалттай биш бөгөөд нэг жилээс ч бага хугацаанд хуучрах болно.

Зүгээр л хий!
Үүнийг зүгээр л хийцгээе. Үйлдвэрийн лидерүүд болон хоцорч яваа хүмүүсийн ялгааг нэг үгээр өөрчилье. Энэ бол санаачлагатай байх. Яагаад видео хийхэд бэлэн биш байгааг олох 10 шалтгааныг олох амархан байдаг.
Жил бүр дор хаяж нэг видео хийлгэж байгаа маш олон компаниуд бий болж байна. Бас нөгөө талаар яаж ийгээд видео хийхгүй байгаа компаниуд ч байна.
Хэдэн жилийн өмнө даруу занг ойлгодог байсан бол онлайн видео цаашид биднийг “сайхан байхад” ашиглагдахгүй гэж үү? Та үүнийг илүү өрсөлдөх чадвартай, ялгарах байдлаар хийх хэрэгтэй. Харин хамгийн сүүлд өгөх зөвлөгөө бол үүнийг зүгээр л хийцгээ. Видеогоо сайхан хийгээрэй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01