Ярилцлаганд орохдоо анхны сэтгэгдлийг хэрхэн сайхнаар төрүүлэх вэ?
2013, 10 сарын 1. 14:540
Та энэ талаар бичсэн номнуудыг бүү шүүмжлээрэй. Гэхдээ бидний ихэнх нь үүнийг дагаж мөрддөг. Тэдгээр номнуудад онцгой, сонгодог ямар нэг зохиол байж л байгаа боловч шүүгээндээ хийгээд л мартаж орхидог. Үүнийг бид олж нээх хэрэгтэй. Энэ бол ярилцлагатай яг адил зүйл. Хэрэв та ууртай ширүүн эсвэл хог новш шиг царай гаргавал автобусны мөнгөө төлөхгүй явж болох л байх.



Өөрийнхөө санаж бодсонооороо л эхэл
Таньтай ярилцаж байгаа хүн таныг ярихаас өмнө харах учраас амаа нээхээс өмнө тэднээс 10 оноогоор урд алхаж, ярилцлаганд юу өмсөхөө мэддэг байх хэрэгтэй.
Эелдэг зан ааштайгаар хаалгыг нээгээрэй. Ярилцлаганд орохоосоо өмнө ч тэр, ярилцлага авч байгаа хүнтэйгээ уулзахаасаа өмнө ч тэр сайхан зан ааштай байж, ресепшн ер нь хэн ч бай ярилцлаганд орох хүртэл тааралдаж байгаа хүмүүстэй эелдэг сайхнаар харилцах хэрэгтэй. Та тэдэнтэй цөөн хэдэн 7 хоногийн турш ч ажиллаж мэдэх юм. Энэ нь мөн таны хоолой сөөнгө эсвэл хуурай сонсогдож байгаа эсэхийг шалгах боломж учраас бага зэрэг амрахыг хичээгээд ярилцлага эхлэхээс өмнө өөртөө итгэл өгөхийг хичээгээрэй.

Та компаний бүтцийн талаар эсвэл шийдвэр гаргах процест оролцдог хүмүүсийн талаар мэдэхгүй учраас хүн бүхэнтэй тэгш сайхан харилцах хэрэгтэй. Ресепшн магадгүй таны ярилцлага авч байгаа хүнтэй гэрлэчихсэн, таны ирээдүйд чухал нөлөө үзүүлэх хүн байж ч мэдэх юм.
Таны биеийн хэлэмж болон гар барих байдал зөв сэтгэгдэл төрүүлэхэд их чухал. Та нүдээрээ харилцаа үүсгэхээсээ татгалзаж, ийш тийшээ харц чинь тогтохгүй харж байгаа эсэх, зангиагаараа оролдож байгаа эсэх, цүнхнийхээ цахилгаанаар оролдож байгаа эсэхээ анзаараарай.

Зөв сэтгэгдэл төрүүлэх
Ярилцлага ихэнхдээ аймшигтай, заримдаа заналтай бас дарамттай санагддаг. Энэ бол театрын жүжиг, тэд бол үзэгчид, та бол өөрөө өөрийнхөө жүжигчин. Гэхдээ битгий хөгийн зан гаргаарай. Та яагаад энд байгаагаа санаж, юу хэлэхийг, юу асуухыг хүсч байгаагаа мэдэж, хамгийн сайхнаараа байх хэрэгтэй.
Хэрэв та ярилцлагандаа сайн бэлдэж чадвал өөрийгөө болон тухайн ажил үүргийн талаар хангалттай сайн мэдэж, компаниас ярилцлагын үеэр асуудаг нийтлэг асуултуудад хариулж чаддаг болсноор өөртөө итгэх  итгэлийг нэмэхэд хялбар байх болно.

Эерэг байдлыг биечлэн үзүүлэх
Эхний хэдэн минутанд чадах чинээгээрээ эерэг байхыг хичээгээрэй. Хэдийгээр та ярилцлагын өмнө “аймшигтай” аялалд явсан ч байсан гэсэн өөрийнхөө бүтэлгүйтлийг харуулах хэрэггүй. Цаг үргэлж инээмсэглэж, ямар ч асуулт асуусан маш их сонирхож байгаагаа харуулахаа мартав аа.

Тухайн ажлын байрны талаар асуултуудад хариулсныхаа дараа тухайн ярилцлагыг орхимоор санагдсан ч гэсэн ажил олгогч руу бүдүүлгээр дайрч болохгүй. Энэ бол таны хувьд эерэг албан тушаалын өөрчлөлт гэдгийг харуулах хэрэгтэй. Гэхдээ та өмнө нь аз жаргалгүй байсан ажлаасаа хагацах гэж энд ирж байгаа юм шиг битгий аашлаарай.
Эерэг хандлагыг харуулах нь таны хийж чадах хамгийн чухал ганц зүйл гэдгийг сана. Хэрэв та сэтгэлийн хөөрөлтэй байгаагаа харуулбал ажил олгогч таныг 2 минутын дараа гэхэд л эргээд хаалга руу явах хүн гэж дүгнэж магадгүй шүү. Зөв хандлага гэдэг бол хамгийн чухал нөлөөтэй зүйл.



 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01