Жижиг компаниудад зориулсан ярилцлагын шинэ техникүүд
2013, 10 сарын 3. 12:240
Жижиг компаниуд багийн ажиллагаагаар урагшилж, үнэт зүйлээ хуваалцаж, хамтран ажилладаг. Тэгвэл ажил горилогчидтой хэрхэн ярилцлага хийх вэ гэдгийг шийдэх үед энэ ойлголт зөв байдаг. Гүйцэтгэх удирдлагууд алдаа гаргаж, буруу сонголт хийснээс болж, хүн бүр зовоход хүрдэг. Яагаад гэвэл танай зүгээс тавьж байгаа шаардлагад ажилчин бүр яг таг тохирохгүй боловч зөв эрч хүчийг компанидаа авчрах нь чухал.



Мэдээж хэрэг та хамгийн шударга, хамгийн сайн ярилцлагын асуултуудыг асуудаг байх. Гэхдээ тэдгээр асуултууд үнэхээр үр дүнтэй байж чадаж байна уу? Хэрэв танай компани ажилчдаа хадгалж үлдэхийн төлөө ажиллаж байгаа юм шиг санагдаж байгаа бол одоо бүтээлч байх цаг нь болсон. Тэгвэл чадварлаг компаний эздээс ярилцлагын дараах техникүүдийг санал болгожээ.

1. Хэв маягийг хай. Нэгэн компани мэргэжилтний зөвлөж байгаагаар “топгрэйдинг” хэмээх аргыг санал болгож байна. Энэ аргыг “юу” гэж асуухаас илүү “яагаад” гэж асуух байдлаар хүний зан төлөвийн урт хугацааны хэв маягийг тодорхойлоход ашигладаг. Би захиралтайгаа нөхөрсөг бус харилцаатай байснаасаа болж ажлаас халагдсан нэг залуутай ярилцаж байсан юм. Тэгвэл дээрх аргаар бол энэ бол түүний босс биш түүний буруу гэж хэн нэгэн хэлэх байх. Гэхдээ энэ арга тухайн хүнийг сайн ажилладаг уу эсвэл муу ажилладаг уу гэдгийг 90 гаруй хувиар тодорхойлдог байна. Энэ аргаар амжилт, бүтэлгүйтэл, шийдвэр болон тэдний хийж байсан ажил бүрийн чухал харилцаа холбооны тухай асуултуудыг дэс дараалалтай асуух хэрэгтэй.

2.Ажилчдаа оролцуул. Бас нэгэн компаний санал болгож байгаагаар “Сайн ярилцлагын порц бол одоогийн ажилчидтайгаа харилцаж, тэднийг ярилцлаганд оролцуулах явдал юм” гэжээ. Ажилчдаасаа ярилцлаганд оролцуулаад ажил горилогчидтой 15-20 минут үлдээх хэрэгтэй. Энэ бол ажилчид ирээдүйн хамтран ажиллагсдаа үнэлэх боломж төдийгүй тухайн ажил горилогч байгууллагын менежментийн хэв маягийн талаар ч асууж мэдэх боломжтой.

3. Шүүмжлэлт сэтгэлгээг шалга. Нэгэн мэргэжилтэн шинэ ажилтан авах бүртээ “Хэрэв та шинэ зах зээлд нэвтрэх алхам хийхэд 10,000 долларын алдагдалтай төсөвтэй байсан бол юу хийх байсан бэ?” гэж асуудаг. Уг асуултанд нэгэн ажил горилогч дараах байдлаар хариулсан байдаг. “Надад хэд хэдэн хариулт байна. Гэхдээ энэ их хэцүү асуулт байна. Би хэд хэдэн хариултаа и-мэйлээр илгээж болох уу?” гэж хариулжээ. Гэхдээ энэ бол хэцүү асуултанд хариулах хариулт биш ч гэсэн ирээдүйн ажил горилогч хэцүү асуултын зөв шийдлийг гаргаж ирэх процесс явагдаж байна гэсэн үг.

4. Зан төлөвийг гаргаж ирэх.  Бүдүүлэг байдал таны ажлыг амжилттай болгоход тусалж чадахгүй. Амжилттай ажиллаж байгаа компаний ажилчин бүр өөрийн гэсэн брэндийг бий болгохын төлөө шаргуу ажилладаг. Тиймээс бид шинээр ажилчин авахдаа зан чанарыг нь хардаг. Ирээдүйн ажилчиддаа урьдаас ярилцлагын талаар сануулснаар тэд цагтаа ирэх нь дамжиггүй. Хэрэв тэд цагтаа ирэхгүй бол тэднийг ажилд авах хэрэггүй. Мөн нэгэн компани ярилцлаганд орох хүмүүсээ өглөөний 7 цаг гэхэд ирэх хүсэлт тавьдаг. Учир нь энэ үеэр  харилцагчид цөөтэй байдаг байна. Хэрэв тухайн ажил горилогч өглөө эрт ирэх бодолгүй бол ажилд авах боломжгүй байдаг гэнэ.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02