Ярилцлаганд бэлтгэх : Ярилцлагын явцад анхаарвал зохих 5 зүйл
2013, 10 сарын 4. 9:030
Бид бүгдээрээ л үр дүнтэй ажлын ярилцлага хийхийн тулд бэлтгэхэд цаг зав хайсаар завгүй байдаг билээ. Гэхдээ дараах хэдэн алхмуудад багахан цаг гаргаж чадвал ажилд авах үйл явцыг илүү үр дүнтэй болгож, сайн шийдвэр гаргахад туслах болно.



Ажил олгогч менежерүүдийн өдөр тутам гаргадаг дараах  алдаа бий. Тэдгээрээс зайлсхийх энгийн алхмуудыг ч бас толилуулж байна.

1.    Ажлын байранд тавигдах шаардлагыг тодорхой болгоогүй байх
Хэрэв та зорилгоо тодорхой болгоогүй бол  боломжуудыг зүгээр л алдана гэсэн үг. Таны оюун санаанд  хийж байгаа ажилдаа тодорхой хүрэхийг хүссэн дүр зураг бий юу? Та болон ажил горилогчидтой ярилцлага хийж байгаа бусад хүмүүс ажилд авах гэж байгаа хүнээсээ ямар зүйлийг хүсч байна вэ?
Ажилд авах үйл явцад оролцож байгаа хүн бүрийг хамтдаа ажиллах боломжийг бий болго. Тухайн ажил үүргийн дэс дараалал болон ажил горилогчийг топ өрсөлдөгч болгох ямар төрлийн боловсрол шаардлагатай байгааг хэлэлц. Энэ аргыг зарим компаниуд цөөн ашигладаг ч гэсэн та үр дүнг нь хараад гайхах байх.

2. Ярилцлаганд зориулсан онооны карт бэлтгээгүй байх
Эхний ярилцлагыг хийхээс өмнө ажилд авахыг хүсч байгаа хүнийхээ боловсрол, ур чадварыг жагсаасан ярилцлагын онооны карт бүтээ. Таньд магадгүй  7 төрлийн шаардлага (борлуулах чадвар, зохион байгуулалттай, манлайллын чадварууд гэх мэт) ярилцлаганд орж байгаа ажил горилогчийг 1-5 оноогоор дүгнэж болох юм. Энэ арга нь ажил горилогч тус бүрийг тухайн ажлын байрны чухал шаардлагуудтай харьцуулахад тусалдаг.
Нэмж хэлэхэд, ярилцлага авч байгаа хүн тус бүрийг ярилцлагын явцад ажил горилогчийн ярьсан зүйлд тэд ямар бодолтой байгаагаас илүү ажил горилогч юу ярьж байна вэ гэдгийг анхаарч тэмдэглэл хөтлөхийг дэмжээрэй. Ярилцлага авсан хүмүүс тэмдэглэлээ дахин хянаж, ой санамжаа сэргээж, ажил горилогчийн бодит хариултыг эргэж санах боломжтой болно. Энэ арга нь ярилцлаганд оролцсон хүн бүр ажил горилогчийн давуу ба сул талыг үнэн зөвөөр хэлэлцэх, дараагийн ярилцлаганд хэн уригдахыг шийдэх боломжийг олгодог.

3. Чөлөөтэй, боловсролд чиглэсэн асуултууд асуухгүй байх
Хэрэв та ямар ч бэлтгэлгүйгээр яг одоо ярилцлаганд орох шаардлагатай байгаа бол та ярилцлагын сайн асуулт асууж, ажил горилогчийн талаарх шаардлагатай бүх зүйлсийг судалж чадах уу? Тэгвэл та ярилцлагын дараах асуултыг асуугаад үз. Та сайн ярилцлага хийж чадна.
  • Таны ажил болон амьдралын хамгийн том амжилт юу вэ?
  • Яагаад?
Мэдээж хэрэг та сайн бэлтгэж чадвал илүү оновчтой асуултуудыг асууж чадна. Гэхдээ чөлөөтэй асуулт асуух нь ажил горилогчийг амьдралдаа юу хийж бүтээсэн бэ гэдгийг тодорхойлж, тэдний туршлагыг батлах дэлгэрэнгүй мэдээллийг олж авах боломжтой болдог. Эдгээр асуултуудыг та дараагийн ярилцлагандаа ашиглаад үзээрэй. Та хэр их зүйл мэдэж авснаа хараад гайхах байх.

4. Сонсохгүй байх
Та ярилцлага хийж байхдаа ярилцлагын нийт цагийн хэдэн хувьд нь та ярьж байна вэ? Ихэнх ярилцлаганд хэрэв тухайн хувь хэмжээ 25%-иас хэтэрч байгаа бол та хэтэрхий их ярьж байна гэсэн үг. тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх дараах алхам бий:
Ихэнх ярилцлаганд чөлөөтэй асуултууд асууж, сонсоод жишээ асуултыг асуугаад дахин сонсоод дараа нь үйл явцыг дахин давт. Та өөрөө ярихын оронд ярилцлагын явцад эхлээд асуулт асууж, сонсох хэрэгтэй. Таны ажилд авах шийдвэрүүд сайжрах болно.

5. Багаар хэлэлцэхгүй байх
Та олон хүмүүстэй хамтарч ажил горилогчтой ярилцах хэрэгтэй. Хэрэв та ингэдэггүй бол энэ аргыг ашиглах хэрэгтэй. Та олон хүн ажил горилогчтой ярилцлага хийхийн ач тусыг ойлгох болно.
Хүн бүр ажил горилогчтой ярилцлага хийсний дараа аль болох хурдан (24 цагийн дотор) бусад ярилцлаганд оролцсон хүмүүстэйгээ өөрийн санал сэтгэгдлээ хуваалцах, тайлан тавьж хэлэлцэх хэрэгтэй.
Бусад хүмүүс таны орхигдуулсан зүйлсийг, мөн бусад хүмүүсийн орхигдуулсан зүйлсийг та ч олж харсан байдгийг та мэдээд гайхширна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54
Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал хоёр дахин их
02024-4-16 0:56
“Тесла” Энэтхэгийн компанитай хагас дамжуулагч нийлүүлэх гэрээ байгуулжээ
02024-4-15 18:59
“Парис-2024” Олимпын галыг маргааш асаана
02024-4-15 18:55
Хиймэл хиртэлт үүсгэх замаар Нарыг судална
02024-4-15 18:52
Төв Ази, Персийн булангийн орнууд түншлэлээ бэхжүүлнэ
02024-4-15 18:49
Хонконгт криптовалютаар арилжаа хийх зөвшөөрөл олгожээ
02024-4-15 18:46
OpenAI компани Ази дахь анхны оффисоо Токиод нээжээ
02024-4-15 18:44