Жижиг бизнесийн компаниудад зориулсан алхмууд: Ярилцлагын зан төлөвийн асуултуудыг эзэмших нь:
2013, 10 сарын 8. 11:350
   Хэрэв та ихэнх жижиг бизнес эрхлэгчийн адил бол ажилд авах мэргэжилтэн болоход бага цаг үлдэж байна гэсэн үг. Ярилцлага хийхдээ зан төлөвийн асуултуудыг асуувал танай жижиг бизнесийн ажилд авах үр дүнг бодитойгоор сайжруулж чадна.
Ажил горилогчидтой ярилцлага хийхдээ зан төлөвийн асуултуудыг ашиглах нь (5 жилийн дараа өөрийгөө хаана хүрсэн байна гэж бодож байна? гэх мэт.) ажил горилогчид тухайн асуултанд өөр өөрсдийн өнцгөөр бодох, өнгөрсөн хугацаанд ажилтай холбоотой чухал асуудлуудыг хэрхэн зохицуулж байсан тухайгаа хэлэлцэх боломжийг олгодог.



   “Зан төлөвт суурилсан ярилцлага хийх нь” номын зохиогч Терри Фитцвотер “Тухайн ажлын байранд зөв хүнийг сонгохын тулд ашиглах хамгийн сайн арга бол өнгөрсөн үеийн зан төлөвийг ирээдүйн зан төлөв болгон таамаглах явдал юм” гэжээ.
   "Зан төлөвт суурилсан ярилцлагууд нь тухайн хүнийг өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ, ямар үр дүн, амжилтанд хүрсэн бэ гэдэг дээр анхаарахад тусалдаг. Хэрэв хувь хүн өнгөрсөн хугацаанд амжилттай байж ирсэн бол тухайн хүн дараагийн ажил олгогчтой ч бас амжилттайгаар ажиллаж, боломжуудыг ашиглаж чадна” гэсэн үг.
Энэ нь тухайн ажил горилогч танай байгууллагад сайн тохирч байгаа эсэхийг нээж илрүүлэхэд ч тустай.

   "Та уян хатан, тухайн ажлыг хийхийн тулд эрчимтэй ажиллахад бэлэн байдаг ажилчид хайж байгаа бол ярилцлага хийх ур чадвараа хөгжүүлж, хэцүү асуудлуудыг зохицуулах, тодорхой бус нөхцөлд ажиллах, зөрчил маргааныг шийдвэрлэх, хязгаарлагдмал мэдээллийн хүрээнд шийдвэр гаргах гэх мэт тэдний үр ашигт байдлыг тодорхойлох асуултуудыг асуух хэрэгтэй”.

   Нэгэн мэргэжилтний хэлж байгаагаар тухайн ажлын байранд “тохирох” гэдэг үгний утга өөрчлөгдсөн. Өнөө үед төрөлхийн авъяас чадвар, хүсэл эрмэлзлэлийг резюме дээр бичигдсэн өнгөрсөн хугацаанд хийж байсан ажлуудаас илүү тооцдог болсон.
Түүний зөвлөж байгаагаар жижиг бизнес эрхлэгчид тухайн ажилчны гүйцэтгэх ёстой ажил үүргүүдийг жагсаахаас илүү тухайн ажил үүргийг маш сайн хийж гүйцэтгэхэд шаардлагатай байгаа ур чадваруудыг тодорхойлох урьдчилсан алхмуудыг хийх хэрэгтэй аж.

   Тэрээр "Бизнес менежерүүдийг ярилцлагыг үргэлж ямар нэг зүйлээр эхэлж, маш том алдаа гаргадаг. Яагаад гэвэл тухайн ажил горилогч тухайн ажлыг өнгөрсөн хугацаанд сайн хийсэн байна гэдэг нь тухайнд ажлыг хийхдээ маш сайн эсвэл хийхийг хүсдэг гэсэн үг биш” гэжээ.

   Ярианы хүч
   Зан төлөвийг тодорхойлох ярилцлага хийх зорилготой байгаа мэргэжилтэн ажил горилогчид тухайн ажлын байранд тулгарах нөхцөл байдалд хэрхэн хариу өгөхийг олж нээх вэ гэдгийг илтгэх түүх яриануудыг илрүүлж гаргаж ирдэг. Тэдгээр асуултууд онцгой байх хэрэгтэй бөгөөд санаандгүй байдлаар хариулт авахаас зайлсхийх хэрэгтэй. Дараах жишээ асуултуудыг асуух боломжтой:
  • Та магадгүй өмнө нь тулгарч байсан нөхцөл байдалтай тулгарч магадгүй юм. тэгвэл та үүнийг хэрхэн зохицуулах вэ?
  • Та хэн ч туслах боломжгүй  шийдвэрлэх шаардлагатай хэцүү асуудалтай тулгарч байсан уу? тэр тухайгаа ярина уу. Хэрхэн зохицуулсан бэ?
  • Та зөрчил маргаантай багт ажиллаж байсан уу? тэдгээр зөрчил ялгааг хэрхэн шийдвэрлэсэн бэ? Та ямар үүрэг рольтой байв?
   Зан төлөвийн ярилцлагууд гэр бүл болон найз нөхдийг ажилд авахад ч танай үйл явцыг мэдээлэхэд тусалдаг.
Хэн нэгний ур чадвар, давуу тал нь тухайн ажлыг амжилттайгаар хийж гүйцэтгэхэд тохирч байгаа эсэхэд өмнөх харилцаа холбоо багахан үүрэг гүйцэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв гэр бүлийн гишүүд бизнесийн нэг хэсэг болдог бол тэд ч бас өөрсдийн ур чадварыг үнэлүүлж, өөр өөрсдийн давуу тал болон ур чадварт нийцсэн ажил үүрэгт томилогдох ёстой.

   Мөн нэгэн мэргэжилтэн бизнесийн эзэд хамаатан саднаа автоматаар шууд ажилд авахыг эсэргүүцдэг хэмээжээ. Тэрээр зан төлөвийн ярилцлага ч бас үр дүнтэй гэдгийг дурджээ.

   "Хэрэв та гэр бүлийн гишүүн тухайн ажилд тохирно гэж бодож байгаа бол өөрийн ярилцлага хийх ур чадвараа тэдэн дээр турших хэрэгтэй. Зан төлөвт суурилсан албан ёсны ярилцлагыг зохион байгуулах ажилтантай бай. Та хариултыг таамаглахгүйгээр тодорхой нөхцөл байдалд тэд асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг тэднээс асуух хэрэгтэй. Үүний үр дүнд та өдөр тутмын бизнесийн процессийг мэдээлэх боломжтой.

    Өөрийн цагийг үнэ цэнэтэй зүйлд хөрөнгө оруул
   Зан төлөвийн ярилцлага нь таны өмнөх ярилцлагуудаас илүү их хүчин чармайлт шаардаж магадгүй. Гэхдээ давуу тал гэдэг бодитой зүйл байдаг. Тун удахгүй бодит үр ашиг өгдөг зүйл юм.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04