Дэлхийн хамгийн богинохон ажлын 7 хоногтой орнууд
2013, 10 сарын 10. 13:290
Америкчууд 7 хоногт дунджаар 38 цаг ажилладаг бөгөөд ажлын дараа ч цагийн ажил хийдэг. Бага цагаар ажилладаг ажилчидтай үйлдвэржсэн дараах 10 улс үндэстнийг дурдаж байна.

1.    Недерланд


 7 хоногийн ажлын дундаж цаг : 29
Жилийн дундаж цалин хөлс: $47,000

   Недерландад 7 хоногт 4 өдөр ажиллах нь нэн ялангуяа ажил хийдэг ээжүүдийн хувьд стандарт болжээ.
Ажил хийдэг ээжүүдийн 86% нь 7 хоногт 34 буюу түүнээс ч бага цагаар ажилладаг болох нь засгийн газрын өнгөрсөн жилийн статистикийн судалгаагаар батлагджээ. Харин аавуудын хувьд 12% нь 7 хоногт богиносгосон цагаар ажилладаг байна.
Недерландын хуулиар ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг дэмждэг бөгөөд цагийн ажил хийдэг ажилчдын эрхийг ч бас хамгаалдаг юм байна. Бүх ажилчид бүрэн цалинтай амрах, цалинтай жирэмсний болон эцэг болсны чөлөө авдаг аж. 2000 онд батлагдсан хуулиар ажилчдыг ажлын цагаа цагийн ажлын хуваарьт оруулж бууруулах эрхийг олгохын зэрэгцээ тухайн ажлын байр, илүү цагийн хөлс, эрүүл мэндийн халамж болон урьдчилан тооцсон урамшуулал, хангамжийг нь ч бас хадгалах боломжтой болгожээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгээс гаргасан судалгааны дагуу ерөнхийдөө ажиллах хүчин бүхэлдээ 7 хоногт дунджаар 29 цаг ажилладгаараа үйлдвэржсэн орнуудаас хамгийн бага цагаар ажилладаг оронд тооцогдож байгаа аж.

2. Дани



 7 хоногийн ажлын дундаж цаг: 33
Жилийн дундаж цалин хөлс: $46,000

 
   Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгийн ажил-амьдралын тэнцвэрт байдалд үндэслэсэн жагсаалтаар өнгөрсөн жил Дани улс топ орнуудын тоонд багтжээ.
Данийн ажлын соёл Скандинавын бусад орнуудтай төстэй байдаг аж. Ажлын уян хатан цагийн хуваариар ажиллах нь түгээмэл бөгөөд цалинтай амралт авах боломжтой байдаг.
Данийн ажилчид 7 хоногт дунджаар 33 цаг ажилладаг бөгөөд жилд дор хаяж таван 7 хоногийн цалинтай амралт авах эрхтэй байдаг.
Данийн хөдөлмөрийн хууль нь ажил олгогчид нь ажилчид ажилд авах, ажлаас халахад хялбар байлгах боломжийг бүрдүүлсэн бөгөөд нөгөөтэйгүүр ажилчид нь ч бас ухаалаг засгийн газрын аюулгүй сүлжээгээр хамгаалагдсан байх дахин давтагдашгүй загвар болох “уян хатан” буюу хөдөлмөрийн зах зээлийг идэвхижүүлэх бодлого бүхий төрийн нийгмийн халамжийн загварт үндэслэгдсэн байдаг. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийг 2 жил хүртэл хугацаанд авах боломжтой байдаг аж.

3.    Норвеги
 
7 хоногийн ажлын дундаж цаг: 33
Жилийн дундаж цалин хөлс: $44,000


  Норвегийн хөдөлмөрийн хууль хамгийн ухаалаг хуулинд тооцогддог бөгөөд ажилчид нь жилд 21 хоногийн цалинтай амралт авах эрхтэй төдийгүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажлын цагаа бууруулах боломжийг олгожээ.
Нэмж хэлэхэд жирэмсний чөлөөг 43 долоо хоног хүртэлх хугацаанд цалинтай авах буюу 53 долоо хоног хүртэлх хугацаанд багасгасан цалинтайгаар авах эрхтэй байдаг аж.
Цагийн ажил хийх явдал түгээмэл байдаг. Нэн ялангуяа эмэгтэйчүүд цагаар ажилладаг бөгөөд ажилчид 7 хоногт дунджаар 33 цаг ажилладаг байна.

4.    Ирланд


7 хоногийн ажлын дундаж цаг: 34
Жилийн дундаж цалин хөлс: $51,000


   Ирландад ажлын дундаж цаг 30 цаг болж буурчээ. Ирланд ажилчид 1983 онд 7 хоногт дунджаар 44 цаг ажилладаг байсан бол 2012 оны байдлаар 34 цаг ажилладаг болжээ.
Энэ бууралтын шалтгаан нь хөдөө аж ахуйн бүтэн цагийн ажлуудыг бөөн бөөнөөрөө орхих болсонтой холбоотой юм байна. Фермерүүд нь бусад ажилтнуудыг бодоход илүү уртасгасан цагаар ажилладаг аж.
Цагаар ажил хийх байдал хурдтай тархаж байгаа бөгөөд энэ хандлага ажилчдын онцлог байдал, эрхэмлэдэг зүйлсээс хамаардаг боловч энэ байдлаас болж хөдөлмөрийн зах зээл суларч байна.

5.    Герман
 

7 хоногийн ажлын дундаж цаг: 35
Жилийн дундаж цалин хөлс: $40,000


   Германд цагаар ажиллах явдал аль хэдийнэ түгээмэл болсон аж. Энэ байдал их хямралын үед ч үргэлжилсээр байсан аж.
 2012 оны байдлаар 4 герман ажилчны 1 нь цагаар ажилладаг ажээ.
Герман өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд ажлын байруудад ажлыг хуваах хөтөлбөрүүдтэй байсан боловч дэлхийн эдийн засгийн хямралаас болж олон ажил олгогчид ажлын цагаа бууруулж, ажилчдаа халахад хүрч байсан билээ. Германы Курцарбейт бодлогын хүрээнд засгийн газраас ажилчдын төлөгдөөгүй цалин хөлсийг нөхөн төлдөг юм байна.
Ажлыг хуваах арга нь ажлын байруудаг хамгаалах, улс орны ажилгүйдлийн түвшинг бууруулахад ихээхэн тустай аж. Германы ажилгүйдлийн түвшин 5%-тай байдаг бол АНУ-ынх 7%-тай байдаг.

6.  Швейцарь
 


7 хоногийн ажлын дундаж цаг: 35
Жилийн дундаж цалин хөлс: $50,000


   Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгийн судалгаагаар Швейцарь хүмүүс дэлхий дээр хамгийн аз жаргалтай хүмүүсээр тооцогджээ.
Швейцарь ажилчид дундаж Америк ажилчидтай бараг ойролцоо хэмжээний цалин хөлс авдаг боловч жилд 155 цагаас ч бага цагаар ажилладаг. Тэдний 1/3 нь цагийн ажлын хуваариар ажилладаг аж.
Тус орны хөдөлмөрийн чадвартай хүн амын 79% нь ажил эрхэлдэг нь аж үйлдвэржсэн орнуудаас хамгийн өндөр хувь хэмжээ юм байна.
Америкчуудыг Швейцарьтай харьцуулах юм бол 15-65 насны хүн амны 67% нь  ажил эрхэлдэг.

7.    Бельги
 

7 хоногийн ажлын дундаж цаг: 35
Жилийн дундаж цалин хөлс: $44,000


   Бельги улс ажилчдаа зовоох зүйлсээс урьдчилан сэргийлэхийг хүсдэг.
Учир нь засгийн газар нь “албан тушаалын завсарлага”-ыг бий болгожээ. Бельгийн ажилчин бүр ажиллах хугацаандаа 1 жил амрах эрхтэй байдаг. Амарч байх хугацаандаа ажилчид засгийн газраас тэтгэмж авдаг байна.
Бельгийн хуулиар ажилчид 15 долоо хоногийн жирэмсний чөлөө, 10 өдрийн эцэг болсны чөлөө, 3 сараас дээш хугацаагаар эцэг эх болсны чөлөөг авах эрхтэй байдаг бөгөөд энэхүү чөлөөг төрсөн хүүхдийг 12 нас хүртэл нь авах боломжтой аж.
Бельгичүүд 7 хоногт дунджаар 35 цаг ажилладаг бөгөөд жилд дунджаар Америк ажилчдаас 210 цагаар бага цагаар ажилладаг.

8.    Швед


 7 хоногийн ажлын дундаж цаг: 36
Жилийн дундаж цалин хөлс: $38,000


   Шведэд ажиллах соёл нь үйлдвэрчний эвлэлүүдийн гэрээгээр зохицуулагддаг.
Олон нийтийг хамарсан хэлэлцээрүүд ажлын долоо хоногт ажиллах цагийг аажмаар бууруулж, улмаар уян хатан ажлын цагаар ажиллах, теле харилцаагаар харилцах харилцаа нэмэгдэж байгаа аж. Цагаар ажиллах нь эмэгтэй ажилчдын дунд түгээмэл бөгөөд зарим тохиолдолд үйлдвэрчний эвлэлүүд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллах цагийг нэмэгдүүлэх талаар маргаан өрнүүлдэг аж.
Дунджаар Шведчүүд Америк ажилчдаас 143 цагаар бага ажилладаг юм байна.

9.    Австрали
 

7 хоногийн ажлын дундаж цаг: 36
Жилийн дундаж цалин хөлс: $45,000


   Австралийн хуулиар 7 хоногт ажиллах албан ёсны ажлын цаг нь 38 цаг бөгөөд Австраличууд ч бараг энэ дундаж цагаар ажилладаг байна.
Австралийн засгийн газар 2009 онд хөдөлмөрийн шинэ стандарт гаргасан байдаг бөгөөд ажилчдад зориулсан анхан шатны хамгаалалтын эрхүүдийг оруулж өгсөн байдаг. Тэдгээр нөхцлүүдэд ажилчид нийтийн баяр ёслолын өдрүүд, амралтын тэтгэмж, олон нийтийн үйлчилгээний ажил гэх мэт төрөл бүрийн шалтгаантай чөлөөг авах эрхийг олгожээ.

10.    Итали


 7 хоногийн ажлын дундаж цаг: 36
Жилийн дундаж цалин хөлс: $34,000

 
   Италийн засгийн газар Германтай адил ажлыг хуваах бодлогыг дэмждэг.
Бүтэн цагийн ажилчид 7 хоногт хамгийн ихдээ 40 цаг ажиллах ба үүн дээр 8 цаг хүртэлх хугацаагаар илүү цагаар ажиллахыг заасан байдаг. Ажилчид тухайн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан байвал ажил олгогчид нь торгууль төлдөг аж.
Ажилчид нь жилд дор хаяж дөрвөн 7 хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй байдаг.


 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02