Тэтгэврийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
2013, 10 сарын 11. 9:170
   Тэтгэвэр гэдэг бол ирээдүйдээ зориулж төлж байгаа хадгаламж гэж хэлж болно. Та тодорхой нэг насанд хүрэх буюу тэтгэвэрт гарснаар тодорхой хуваарийн дагуу таньд буцаан төлөгддөг. Ихэнх компаниудын хувьд тэтгэврийн хуваарийн дагуу таньд төлөх үүрэг хариуцлага үүсэх ба тэтгэврийн хэрэгслүүдийн талаар мянга мянган зөвлөгөө өгч чадах санхүүгийн зөвлөхүүд ч байгаа.

Таньд хэр их тэтгэвэр хэрэгтэй вэ?



   Энэ бол маш том асуулт. Та хичээл зүтгэл гаргахын хирээр өндөр тэтгэвэр авч чадах боловч хэр их тэтгэвэр хэрэгтэй байгааг тооцох хэд хэдэн санааг авч үзэцгээе.
Таны нөхцөл байдлыг тодорхойлоход хэцүү ч гэсэн амьжиргааны зардал, хоол хүнс, татвар, цахилгаан дулааны зардал гэх мэт тогтмол зардууд дээрээ баяр ёслол, театр, гадуур хооллох гэх мэт сар бүр тооцож болох зарим төлөвлөсөн чөлөөт цагаараа хийх үйл ажиллагаануудын зардлыг нэм.
Таны одоогийн нөхцөл ямар байсан ч гэсэн, тэтгэвэрт гарах үедээ түрээс, моргэйж төлөхгүй байж болох ба тээврийн зардал, хувцас хунар гэх мэт ажилтай холбоотой зардлууд ч төлөхгүй.

  Та хүссэн тэтгэврээ авах тойм тоогоо олсон бол бие даасан санхүүгийн зөвлөх эсвэл бусад тэтгэврийн мэргэжилтнүүдээс тэтгэврээ хэрхэн төлөвлөх талаар асууж, зөвлөгөө ав. Тэтгэвэр тооцоолдог аргуудаас ямар нэг санаа авч болно.
Тэтгэврээ эрт төлөвлөснөөр сар бүр тэтгэвэртээ зориулж мөнгө төлөх хэрэгтэй болно.

Улсын тэтгэвэр



   Эрт үеэс л улсын тэтгэвэр гэдэг зүйл шаардагдсаар ирсэн зүйл. Харин өнөө үед моргэйж болон үндсэн зардлууд төлөхгүй ч гэсэн амьжиргааны зардал хангахтай үгүйтэй болоод байна. Амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсч байгаа бол тэтгэвэртээ зориулж нэмэлт орлого хийж байх хэрэгтэй.
   Улсын тэтгэврийн хэмжээ нь та ажиллах хугацаандаа хэр их мөнгө улсын даатгалын санд төлснөөс хамаарна. Хэдийгээр хангалттай мөнгө төлөөгүй байсан ч гэсэн ажилласан байвал зохих жилийн тоог хангаагүй байвал бүрэн тэтгэвэр авч чадахгүйд хүрч магад.

Компаний тэтгэврийн төлөвлөгөө



   Олон компаниуд хэрэв таньд альтернатив сонголт байхгүй бол өөрсдийн тэтгэврийн төлөвлөгөөг санал болгодог. Дараах хоёр төрлийн төлөвлөгөө байдаг:
  • Цалинтай холбоотой тэтгэвэр – Таны цалингийн хэмжээ болон ажилласан жилээс хамаарч төлөвлөгөөнд хамрагдана. Энэ төрлийн тэтгэврүүд таны амьдралын төлөвлөгөөнд илүү их хувь нэмэр оруулна.
  • Мөнгөөр худалдан авдаг тэтгэвэр – Амьдралынхаа туршид хэр мөнгө тэтгэврийн сангуудад төлснөөс хамаарна. Үүнийг амьдралынхаа туршид жил тутам төлдөг төлбөр байдлаар зохицуулдаг.
   Компаний тэтгэврийн төлөвлөгөө нь таны цалингийн тодорхой хувиар төлөвлөсөн хуваарийн дагуу төлөхийг шаарддаг бөгөөд ажил олгогчийн зүгээс нэмэлт төлбөр нэмж төлж болно. Энэ бол тэтгэвэртээ зориулж сайн дураар нэмэлт мөнгө төлж байна гэсэн үг юм.
Хэрэв та компаний хуваарийн дагуу төлж байгаа бол танай ажил олгогчийн зүгээс таны цалингийн татварын өмнөх дүнгээс төлдөг.

   Тэтгэвэр авах насандаа хүрэх үед тэтгэврээ тодорхой нөхцөл хуваарийн дагуу авна гэсэн үг.  Энэ талаар компаний тэтгэврийн асуудал хариуцсан ажилтан эсвэл санхүүгийн зөвлөхөөс асууж, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Хувийн тэтгэвэр



   Уламлжлалт тэтгэврээс гадна та итгэмжлэгдсэн байгууллагад мөнгө байршуулж болох ба тэтгэвэрт гарах үедээ нийт төлсөн мөнгөө буцаан авч болох маш олон сонголтот аргуудыг ашиглаж болно.
Эдгээрийн ихэнх нь сангуудад тодорхой мөнгийг байршуулж жижиг хөрөнгүүдийг бий болгохын тулд их хэмжээний мөнгөө бага багаар тарааж байршуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та багавтар хэмжээний байшинтай болохын тулд том хэмжээний байшингаас тоосгоо бага багаар мулталж авч байна гэж ойлгож болно. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой боловч тодорхой нэг өсөлтийн цэгт хүрт хүрээд  бидний хянаж чадахгүй маш олон хүчин зүйлст суурилсан уналтанд хүрдэг.

   Хэрэв та өөрийн хөрөнгө оруулалтаар хувийн тэтгэврийн төлөвлөгөөтэй болохыг хүсч байгаа бол мөнгөө хэрхэн үр ашигтайгаар хөрөнгө оруулах талаар зөвлөх мэргэжилтнээс асууж лавлах хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтын бүх стратегиуд нь тодорхой хэмжээгээр эрсдлийн элементийг агуулж байдаг бөгөөд зарим нь маш өндөр эрсдэлтэй байж болох талтай. Ерөнхийдөө зөвхөн нэг байгууллага эсвэл шийдэлд өндөр хувь хэмжээгээр мөнгө байршуулж болохгүй. Та хөрөнгө оруулалтын мэргэжилтэн биш л бол эрсдлийг бууруулахын тулд тараан байршуулах буюу хөрөнгө оруулалтын ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө үргэлж зөвлөгөө авч байх хэрэгтэй.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00