Амьдралдаа хүсч байгаа зүйлээ танин мэдэх нь
2013, 10 сарын 15. 10:380
   Амьдралдаа хүсч байгаа зүйлсээ танин мэдэх нь биднийг амьдралаа зохион  байгуулахад тусалдаг. Түүнчлэн өмнөө зорилго тавих, эрүүл харилцаа холбоо, хайрыг бий болгож, бусдад хүлээн зөвшөөрөгдөхөд ч тусалдаг.

Бид амьдралдаа хүсч байгаа зүйлсээ танин мэдэх нь маш чухал. Яагаад? Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, бидэнд зорилго тодорхойлж, түүнд хүрэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хялбар болгодог. Хоёрдугаарт, өөрсөдтэйгөө болон бусадтай бодитой харилцаа холбоог бий болгож, хадгалахад тусалдаг.  Гуравдугаарт, өөрсдийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрөхөд тусалдаг.

Хэрэгжүүлэх зорилготой байж, төлөвлөгөө гаргах



   Надад амьдралдаа зорилго, төлөвлөгөөгүй байсан цаг үе бий. Магадгүй та нарын дунд ч бас тийм хүмүүс байгаа байх. Надад зорилгогүй байх үед амьдрал маань зүгээр л урсан өнгөрч байлаа. Зорилго бол бидний хүрэх ёстой газар, зогсоол юм. Тиймээс нөгөө талаар бидэнд хүсч байгаа зүйлдээ  хүрэх чиглэл буюу төлөвлөгөө ч бас хэрэгтэй юм. Бас нэг чухал зүйл бол бусдын биш өөрсдийнхөө төлөвлөгөөг гаргах явдал юм.

   Хэрэв бидэнд өсч хөгжих, суралцах орон зай байдаг гэдэгт итгэдэг л бол зорилго хэрэгтэй. Хэн ч төгс биш шүү дээ. Тиймээс бид өөрсдийгөө хөгжүүлж, хүмүүсээс, амьдралаас чадах чинээгээрээ суралцахыг хүсдэг. Хувийн өсөлт, хөгжилтийн нэг давуу тал бий. Бид туршлагаа хөгжүүлснээр цэцэн ухааныг олж авч, амьдралаа хялбар болгоход тусалдаг. Амьдрал үргэлж бидний найз байдагггүй ч бид саад бэрхшээлд хэрхэн сайн хариу үйлдэл үзүүлэхэд суралцаж, тэдгээрийг цаг хугацааны явцад хялбархан даван туулж чаддаг.

   Тиймээс өсч хөгжих, суралцах зорилготой байх нь чухал боловч хүсч байгаа зүйлээсээ хамаараад илүү нарийн, урт хугацааны эсвэл богино хугацааны зорилготой байх хэрэгтэй. Хэрэв та амьдралдаа хүсч байгаа зүйлээ танин мэдэхгүй бол зорилго тодорхойлоход хэцүү болж, амьдрал маань тодорхой нэг чиглэлийг хүлээсээр байдаг.

Бодит харилцаа холбоог бий болгож, хадгалах нь



   Амьдралдаа хүсч байгаа зүйлсээ танин мэдсэнээр эрүүл хувийн хил хязгаарыг бий болгоход ч нөлөөлдөг. Хувийн хил хязгаар нь харилцаа холбоонд маш чухал юм. Нэгэн мэргэжилтний ярьж байгаагаар “Бидэнд өөрсдийнхөө талаар тов тодорхой мэдрэмж хэрэгтэй бөгөөд өөрсдийн хүсэл, хэрэгцээ шаардлагаа хамтрагчдаа тодорхой байдлаар ойлгуулж байх хэрэгтэй. Бид өөрсдийн гэсэн хувь хүний тодорхой ойлголттой байснаар харилцаа холбоондоо дотно байдлаа үгүй хийхгүй байх боломжтой бөгөөд хамтрагчаа дахин давтагдашгүй хүн болгодог тэдгээр чанаруудыг нь үнэлж, хайрлаж чадна. . . .Хоёр хүний ижил төстэй байдал нь тэднийг хамт байлгах, бодит түншлэл, нөхөрлөлийг бий болгож, тэдний ялгаатай байдал нь бие биенээ хүндлэх, харилцаа холбоонд байгаа хүн тус бүрийн өсөлт, хөгжилтөнд хувь нэмэр оруулж байдаг.” Гэжээ.

   Хүсч байгаа зүйлээ танин мэдэх нь амьдралын зорилгоо тодорхойлоход туслах ба бидний “хаанаас эхэлж, хаана дуусах” хувийн онцлог чанарыг бий болгож байдаг. Хувийн хил хязгаар нь бусдыг айлгах эсвэл зовоохгүйгээр хэрэгцээ шаардлагаа мэдэгдэх, таниулах боломжийг олгодог. Яагаад гэвэл бусад хүмүүс ч бас өөр өөрсдийн гэсэн хувийн хил хязгаар, орон зайтай байдаг учраас тэднийг бид хүндэлдэг.

Өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрөх



   Амьдралдаа хүсч байгаа зүйлээ танин мэдэх нь ирээдүйд бид хаана хүрч, хэн болж амьдрахаа мэдэхэд ч бас тусалдаг. Энэ бол бид өөрсдийгөө чин сэтгэлээсээ хайрлаж, хүлээн зөвшөөрөх хамгийн эхний алхам. Энэ бол маш энгийн зүйл. Бид мэдэхгүй зүйлээ чин сэтгэлээсээ хайрлаж, хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ.
Бид оюун санаандаа зорилготой байж, түүнд хүрэх төлөвлөгөөтэй байснаар дэмий сэлгүүцэх биш, амьдралаа сайжруулахын төлөө зүтгэж байгаагаа мэддэг. Бид амьдралаа сайн сайхан болгохыг хүсдэг. Бид хамгийн сайнаараа байхыг хүсдэг. Энэ байдал таныг өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмжийг өгөхгүй байна уу? Та өөрийгөө ямар нэг зорилготой байх үедээ хайрлахгүй байна гэж үү? Эсвэл түүнийг хийж байгаадаа өөрийгөө хайрлах сэтгэгдэл төрөхгүй байна уу?

   Бид бусдыг гомдоохгүйгээр хэрхэн өөртөө итгэлтэй байхаа мэддэг болсон үед харилцаа холбоондоо өөрсдөдөө ч тэр,бусдын хувьд ч тэр сайн байж чадна. Хүмүүс үнэн сэтгэлээсээ байгаад тань таныг хайрлах болно. Тиймээс та ч бас тэднийг хайрлана. Бид “Бид” байгаадаа талархах болно. Яагаад гэвэл бид өөрсдийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрдөг.

   Хэрэв та амьдралдаа юу хүсч байгаагаа сайн мэдэхгүй байгаа бол яг одоо үзэг, цаас аваад жагсаалт гарга. Та юу хүсч байна? Хүсч байгаа зүйлсээ бичээд, тэдгээрт хэрхэн хүрэх эсвэл олж авах талаар бод. Бодлуудаа цаасан дээр бичих нь тодорхой байдлыг бий болгодог.


 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41