Ажилчдаа урамшуулах 5 нууц
2013, 10 сарын 16. 10:590
   Ажилчдаа сайшааж, хүлээн зөвшөөрөх нь үнэгүй мэт боловч ямар ч зарлагагүй байх боломжтой юм. Тэгвэл тэднийг хэрхэн ухаалгаар урамшуулж, багаа идэвхижүүлж, сэдэлжүүлэх талаарх дараах зөвлөмжүүдийг уншаарай.



   Урамшууллын мэргэжилтэн Боб Нелсоны дурдаж байгаагаар ажилчдаа хамгийн бага зардлаар хамгийн үр дүнтэй байдлаар урамшуулах боломжтой байдаг гэнэ. Та ажилчдаа заавал Хавай арлын үнэтэй аялалаар явуулах эсвэл үнэтэй бэлэг өгөх хэрэггүй гэнэ. Ихэнх тохиолдолд амаар буюу бичгээр энгийн бөгөөд, чин сэтгэлийн талархал танай ажилчдыг үнэ цэнэтэй болгох мэдрэмжийг төрүүлэх боломжтой юм. Түүнчлэн бэлгийн карт, рестораны хөнгөлөлтийн карт, шатахууны карт эсвэл цалинтай чөлөө ч өгч болно.



  Ажилчдадаа заавал нэг хэмжээгээр биш, өөрсдөд нь тохирсон урамшууллыг олгосноор бодит өөрчлөлтийг хийж чадна. Ямар төрлийн урамшуулал танай ажилчдыг хамгийн их идэвхижүүлж, урамшуулдаг болохыг олж мэд. Дараа нь түүндээ тохирсон урамшууллыг олго. Та сайн ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулж, сайшаахдаа дараах нууцуудыг дагаж мөрдөөрэй:

1. Мэдрэмжтэй бай
  
   Үр дүнтэй сайшааж, урамшуулахын тулд шагнал олгох зан төлөвийг тодорхойлох хэрэгтэй болдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жишээ нь шаардлагатай үед нь урамшуулал авсан ажилтан илүү сайн ажиллаж, хийж байгаа харилцагчийн үйлчилгээний ажилдаа ч санаачлага гаргаж болно. Тухайн үйл явдал болж өнгөрснөөс хойш нэг, хоёр сар хүлээх хэрэггүй. Тэр үед магадгүй тухайн ажилтан шагнал хүртэхээр ямар сайн зүйл хийснээ ч мартаж мэднэ.

2. Тодорхой бай
  
  Та ажилчдаа урамшуулах үедээ юуг урамшуулж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Сайшааж, урамшуулж байгаа үйлдлийг тодорхой болгож, яагаад түүнийг урамшуулж байгаагаа ажилчиддаа тайлбарла. “Та маш сайн бас анхаарал татсан маркетингийн судалгаа хийсэн байна. Та маш сайн ажилласны үр дүнд үйлчлүүлэгчийнхээ тайланг цаг хугацаанд хүргэх боломжтой болсон” гэх мэт.

 3. Хувийн бай

   Үр дүнтэй менежмент гэдэг бол харилцаа холбоо, ажилчиддаа итгэх итгэлийг бий болгох явдал юм. Та тухайн хүнийг хамтран ажиллагсад болон бусад боломжит хүмүүсийн өмнө биечлэн, олны өмнө сайшааж магтах нь хамгийн сайн арга юм. Хэрэв та цагаа олж хувийн байдлаар, биечлэн урамшуулах боломжгүй бол утсаар, Skype-аар, эсвэл и-мэйлээр текст мессэж илгээх эсвэл гараар бичсэн зүйлээ илгээж болно.

4. Шударга бай

   Та чин сэтгэлээсээ, сэтгэл зүрхнээсээ талархал илэрхийлээрэй. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн хялбар арга бол та үнэхээр талархаж байгаа үедээ “баярлалаа” гэж хэл. Ажилчдаа урамшуулах гээд хуурамч байдлаар хэлэх хэрэггүй. Танай хүмүүс таны халуун дулаан магтаал, сайшаалыг хүлээн авч, түүний төлөө өөрийгөө зориулна.
 
5. Эерэг бай

   Бид бүгдээрээ ямар нэг зөв зүйл хийсэн үедээ даргынхаа талархлыг хүлээн авах, буруу зүйл хийсэн үедээ тэр дор нь донгодуудалахад ямар мэдрэмж төрдгийг мэддэг шүү дээ. Та хэн нэгэнд талархал илэрхийлэх үед  бараг тэр дор нь эерэг үр дүнг өгдөг.Талархал хүлээн авсан ажилчин түүний дараа илүү чармайж ажилладаг. Эерэг байдалд анхаарал хандуулж, сөрөг харилцааг хязгаарла.
Ажилчдаа сайшааж, урамшуулах нь ямар ч менежерийн хувьд гайхалтай хүчирхэг зэвсэг нь болж чадна. Та үүнийг зөв аргаар хийхэд цаг гаргаж чадвал та ч бас бодит байдлаар шагнуулж байна гэсэн үг.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02