Шилдэг удирдагчдын хийдэг 15 зүйлс
2013, 10 сарын 16. 15:370
   Та шинэ зорилгод хүрэхийн төлөө багаа урамшуулан зоригжуулж байна уу? эсвэл үеэ өнгөрөөсөн удирдагчийн арга барил тань бизнест муугаар нөлөөлж байна уу?

   Өнгөрсөн 14  жилийн хугацаанд миний бие 20,000 гаруй удирдагчидтай хамт ажиллаж, сургаж, зөвлөгөө өгч, судалгаа хийсэн билээ. Энэ хугацаанд ямар ч хэмжээтэй компаниудын, аль ч түвшинд ажиллаж байгаа шилдэг удирдагчдад байдаг нийтлэг туршлага байдгыг би олж мэдсэн юм. Хэрэв та ажилчдаа урамшуулж, дэмжихийг хүсч байгаа бол дараах жагсаалтыг уншаарай.

Шилдэг удирдагчид...

  1. Тэд хамгийн шилдэг бөгөөд ухаалгуудыг ажилд авдаг гэдгээ бататгахын тулд нарийн нягт нямбай сонгон шалгаруулах процессийг бий болгодог.
  2. Тодорхой бөгөөд тууштай алсын харааг бий болгодог.
  3. Тэрхүү алсын харааг бодит болгохын төлөө төлөвлөгөө гаргаж, баг хамт олонтойгоо хамтран ажилладаг.
  4. өлөвлөгөөг бодитой болгодог.
  5. Багаа эрч хүчтэй, хариуцлагатай байлгах үндэслэлийг бий болгодог.
  6. Зөв зүйл хийж байгаа хүмүүсийг олж, хүлээн зөвшөөрч, сайшаадаг.
  7. Ажил хийхэд тулгарч байгаа саад бэрхшээлийг арилгадаг.
  8. Багахан зүйлээр ч санаачлагатай сургалт, зааварчилгаа өгч чаддаг.
  9. Тэд ярихаасаа илүү сонсдог.
  10. Том ч бай, жижиг ч бай шийдвэрүүдээр багийн үнэт зүйлийг тууштай байлгаж чаддаг.
  11. Бусдад итгэж, амжилтыг урамшуулдаг.
  12. жилчнаа хүн гэдэг утгаар нь таньж мэддэг.
  13. Ажилчдынхаа гүйцэтгэлд анхаарахын хирээр, тэднийг ч бас анхаарч үздэг.
  14. Ашиг орлогод анхаарахын хирээр байгууллагын зорилгод анхаарал хандуулдаг.
  15. Тэдэнд тодорхой хэлэх зүйл байхгүй ч гэсэн тогтмол бөгөөд байнгын харилцаатай байдаг.
   Эсрэгээр нь авч үзвэл өөрсдийн багийн үнэт зүйлийг үгүй хийж байдаг удирдагчид ч бас байдаг. Тэгвэл зайлсхийвэл зохистой манлайллын дараах туршлагуудыг ч бас дурдаж байна.

Муу удирдагчид...

  1. Зүгээр л суудал бөглөсөн өрөөсөн дугуйнуудыг ажилд авдаг.
  2. Тодорхой бус байдлыг бий болгож, ирээдүйн дүр зургийг өөрчилдөг.
  3. Өөрсдийн багттаа зорилгодоо хүрэхэд нь сургааль хайрладаг.
  4. Төлөвлөгөгөөг өөрчлөхийг хүссэн үедээ л шүүгээндээ хадгалдаг.
  5. Үр дагавар, үр дүнд хувийн хариуцлага хүлээхээс зайлсхийж, тэдгээрийг хянахгүйгээр баг хамт олноо харанхуй нөхцөл байдалд орхидог.
  6. Буруу зүйл хийж байгаа хүмүүсийг олж, шийтгэдэг.
  7. Ажил хийхэд хүндрэл бэрхшээлүүдийг бий болгодог.
  8. Хэрэв тэдэнд тааламжгүй л байгаа бол жижигхэн зүйлсийг ч үгүй хийдэг.
  9. Сонсохоосоо илүү их ярьдаг.
  10. Багийн үнэт зүйлийг ярьдаг боловч “бодит бизнесийн шардлага”-ыг ашилаж шийдвэр гаргадаг.
  11. Багийн амжилтанд тулгуурлан хувийн нэр хүнд олж авдаг.
  12. Багийн гишүүдээ сольж больдог бизнес машины эд ангиуд гэж хардаг.
  13. Ганцхан үр дүнг л анхаардаг.
  14. Ашиг орлогод анхаардаг. .
  15.  “Дуулгах мэдээгүй байх нь сайн” гэсэн философийг ашиглан харилцдаг.
   Бизнесээ удирдах сайн аргуудыг ол. Хэрэв хоёр дахь жагсаалтын аль нэг зүйл нь таны ашиглаж байгаа арга бол тэдгээрийг засах ямар алхам хийх вэ?


 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02