Ажил горилогчтой үр дүнтэй ярилцлага хийх нь:
2013, 10 сарын 17. 10:060
   Та ярилцлагын явцад ажил хайгчдаас юуг суралцдаг вэ? Маш их зүйлийг суралцдаг гэж хэлж болно

   Бид ажлын байрны мэргэжилтнүүд заалгасан хичээлийнхээ дагуу ярилцлаганд  бэлтгэхийн тулд ажил олгогчтой хамтран ажиллах , ярилцлага сайн хийдэг мэргэжилтнүүдээс үнэ цэнэтэй үзэл санаанаас сургамж авдаг гэж боддог.

Тэгвэл анхаарч үзвэл зохих дараах 3 туршлага бий:


1. Ажил хайгчид юу сайн хийж чаддаг, тэдний давтагдашгүй ур чадвар, туршлага нь компанид ямар хувь нэмэр оруулах талаар ойлгуулах чадвартай байх ёстой гэдгийг суралцсан байдаг.

   Хэрэв та зөв шалгуурт анхаарал хандуулахгүй бол ямар бүтэлгүйтэлд хүрэхийг мэддэг байх хэрэгтэй.
Тухайн ажлыг сайн хийхэд шаардагдах ур чадваруудад анхаарал хандуул. Үндсэн бус ажил үүргүүдийн талаар хэт их санаа зовох хэрэггүй. Тухайн ажил горилогчийн эзэмших ёстой үндсэн гурван ур чадваруудыг нарийн ойлгож мэдсэн эсэхээ баталгаажуул. Хэрэв та өөр бусад ур чадварыг бий болгож байдаг зөвхөн нэг ур чадвар, чадамжийг анхаарч байгаа бол тухайн ажлыг сайн хийхэд шаардагдах үндсэн ур чадвар мөн эсэхийг батлах хэрэгтэй. Та хоёр эсвэл түүнээс олон тооны сайн ажил горилогчидтой уулзсан бол буруу сонголт хийхэд амархан.

   Тухайн ажил горилогч цаг хугацааны явцад хүлээлтээс гажихгүйгээр өсч хөгжих боломжтой бол тэдгээр зүйлсэд суурилан шийдвэрээ гарга. Харилцагчийн үйлчилгээний ажлын байрны хувьд тайлан мэдээ сайн боловсруулах нэгнээс илүү уцаартай хүмүүстэй ч хэлэлцээр хийхийг хүсдэг ажил горилогчийг ажилд авах нь дээр. Хэрэв та зөв хүнийг олж чадахгүй байгаа бол танай компанид тулгарч байдаг асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд тухайн авахыг хүсч байгаа ажил горилогчийн туршлага, ур чадвар, зан төлөвийн онцлогууд нийцэж байгаа эсэхийг баталгаажуул. 

2.    Ажил хайгчид ажил олгогчийн айдсыг ойлгож, судалсан байдаг. Өөрөөр хэлбэл, ажлын байрны мэргэжилтэн тэдний асуудаг асуултуудыг асуухаа мэддэг бол ярилцлагаа илүү сайн хийж чадна.

   Ярилцлагын ямар асуултууд хамгийн чухал вэ гэдгийг ойлгож мэд. Та зөв ажил горилогч гэдгийг (Хэрэв тухайн ажил горилогч үнэхээр таньд таалагдаж байгаа бол) бататгахын тулд дор хаяж өргөн хүрээний гурван чиглэлийг хамрах хэрэгтэй.

Нэгдүгээрт : “Тэд тухайн ажлыг хийж чадах уу?” Ажил горилогч танай бий болгосон ажлын байрны ажил үүргийг сайн хийж гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, онцлог зан чанар,ур чадварын дор хаяж 60-80%-ийг эзэмшсэн байх ёстой гэдгийг тодорхой мэддэг байх хэрэгтэй.  Хэрэв та янз бүрийн ажлын байрны хувьд техникийн зүйлсийг анхаарч чадахгүй бол ажилд авах явцыг үр дүнтэй болгож чадахгүй.
Хоёрдугаарт: “Тэд хэн бэ?”  Зөв эсвэл буруу хариултын аль нь байх шаардлагагүй байдгаараа энэ үзүүлэлтийг хэмжихээд бага зэрэг хүндрэлтэй байдаг. Танай байгууллагад сайн тохирох ёстой хүн гэсэн ганцхан л хариулт байдаг. Хэрэв та тухайн ажлын байранд тохирох ажил горилогчийн тухай чухалчлан бодож үзэж байгаа бол танай байгууллагад жинхэнэ тохирох хүн мөн эсэхийг батлах асуултуудыг мэддэг байх хэрэгтэй.
Гуравдугаарт: “Тэд танай компанид тохирох уу?”  Хэрэв та амиа бодогч, багийн тоглогч, удирдагч эсвэл дагалдагчдыг ажилд авахаар тэдэнтэй ярилцаж байгаа бол  хариуцлга хүлээдэг,эрсдэл хийж чаддаг хүн болгох хэрэгтэй. Энэ катеорийн асуулт эхний хоёр асуултаас илүү чухал гэсэн бодит баталгаа байхгүй ч гэсэн ач холбогдлыг нь дутуу үнэлж, ажил горилогчийг сонгохдоо буруу сонголт хийвэл танай төлөхийг хүссэн дүнгээс ч их зардал гарч болзошгүй гэдгийг анхаар. Ур чадварыг зааж, сургаж, зорилгыг өөрчилж болох ч бодитой ажил хийж, хувь нэмэр оруулдаг хүнээс илүү танай баг хамт олонтой зохицохгүй, илүү асуудлыг бий болгодог хүнийг өөрчилж чадахгүй. Тиймээс буруу сонголт хийсэн гэсэн үг.
Дөрөвдүгээрт: Хэрэв та ажил горилогчтой адил бол “Тэд таныг хэр зэрэг үнэлж байна?” гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Хэрэв та тухайн ажил горилогчийг ажилд авахаар сонирхохгүй л байгаа бол цалингийн асуудлаас болж цаг хугацааг дэмий үрэх хэрэггүй.

3.    Ажил хайгчид өөрсдийн хариултаа баримт, жишээгээр нотолж сурсан байдаг. Тиймээс асуултыг бүхэлд нь сонсож, бүрэн цогц хариулт авах хэрэгтэй.

   Ойлгосон хариултаа гурав хуваа! Энэ бол ажил горилогчтой ярилцлага хийхэд үр дүнтэй арга юм. Ажил горилогчоос сонссон мэдээллийг батлах гурван өөр аргыг ол. Тэрхүү мэдээллийг нь баталгаажуулахын тулд дан ганц жишээ бус зан төлөвийн онцлогийг ч ашигла. Илүү сайн ухаж, төнх! Хэрэв та сонирхолтой зүйл сонссон бол тэр мэдээллийг илүү сайн ухаж, олж нээ. Тухайн асуудлыг олж нээж, илрүүлэх 5-7 асуултыг багтаа. Хэрэв ажил горилогчид өөрсдөө гаргаж ирэхгүй байгаа бол баримт, жишээ, бодит нотолгоогоор өөрсдийнх нь ярьж байгаа  шаардлага, эрмэлзлэлийг үргэлж тааламжтай байдлаар нотлуулахыг хичээ.

   Хөрвөх ур чадваруудыг бий болгодог чөлөөт цагаараа хийдэг зүйлс  болон сайн дурын үйл ажиллагаануудынх нь талаар асуухаа бүү мартаарай.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02