Өөртөө итгэлтэй болох төлөвлөгөө
2013, 10 сарын 21. 10:100
   Өөртөө итгэх  итгэлийг бий болгох эсвэл өөртөө итгэлтэй байх үнэхээр шаардлагатай юу? Бүр хэтэрхий итгэлтэй байх боломжтой юу?
Итгэх эсэх нь таны л хэрэг. Тийм ээ!
   Ихэнх хүмүүс хангалттай итгэлтэй байж чадаггүй эсвэл өөрсдийн талаар эерэг дүр төрхийг бий болгож чаддаггүй ч гэсэн өөрсдийн ур чадвар, өөдрөг үзэл дэндвэл бас дэндүү эрсдэлтэй бөгөөд бүтэлгүйтлээр дуусна гэсэн үг.

Тэгсэн ч гэсэн яагаад энэ тухай ярих хэрэгтэй вэ?

   Яагаад гэвэл өөртөө бодитойгоор итгэх, өөрийн гэсэн дүр төрх тань бодит байдал дээр үндэслэх ёстой юм. Та хэн бэ гэдгээ мэдэх ёстой. Та өөрийн ур чадвараа бодитоор үнэлж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх ёстой юм. Мөн идэвхижүүлэлт болон тэвчээртэй байдлыг өөрийнхөөрөө тасралтгүй хөгжүүлэхэд суралц.

   Өөртөө итгэх итгэлийг бий болгож, хадгалах хамгийн сайн арга бол өөртөө зориулсан хөтөлбөр буюу үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах юм. Тэгвэл үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дараах зөвлөмжийг уншаарай. Та үүнийг өөрийн хэрэгцээнд тааруулан өөрчилж болох бөгөөд тэдгээрийг дагаж мөрдөх боломжтой.
Өөртөө итгэлтэй болох төлөвлөгөө

Өөрийгөө ойлгох.



   Та хэн бэ, юу хүсч байна вэ гэдгээ олж мэд. “Хэрэв та хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол хаана хүрснээ яаж мэдэх вэ?” гэсэн үгийг маш олон удаа хэлж байсан. Өөрийн давуу тал, сонирхол болон чадваруудаа тодорхойлоход цаг гаргаж, хувийн сэтгэл ханамж болон амжилтанд  хүрэхийн тулд тэдгээрийг хэрхэн сайн ашиглаж болохооо бодоорой. Өөрийн давуу тал, хийх дуртай зүйл, өмнөө тавьж болох зорилгуудаа хүснэгтээр эсвэл эксель хуудсан дээр зур. Хийх дуртай зүйлс болон тэдгээрийг хийж гүйцэтгэхийн тулд юу хийх тухайгаа жагсааж бич.

Жишээ нь:

Давуу тал

Хувийн чадварууд 

Бие махбодийн чадварууд

Сонирхол

Итгэлтэй

Ой тогтоолт сайн

Уян хатан

Сагсан бөмбөг

Үнэнч шударга

Уран сайхны мэдрэмжтэй

Эрч хүчтэй

Гитар тоглох

Нөхөрсөг

Хөгжмийн мэдрэмж

Хурдан рефлесктэй

Бичих

Найдвартай

Сайн бичдэг

Сайн гүйдэг

Компьютер


Дээрх авъяас болон ур чадварууд нь зарим боломжит зорилгууд дээр суурилдаг:
  • орон нутгийн сагсан бөмбөгийн лигт нэгдэж тоглох
  • гитарын хичээл заах
  • бичих чадвараа сайжруулахын тулд нэг сонирхлоороо блог хөтлөх
  • ярианы клуб, сүлжээнүүдэд хамрагдаж, ярианы чадвараа сайжруулах
   Хэрэв та үйлдэл хийхгүй эсвэл зорилго тавихгүй бол сэтгэл санаагаар унаж, итгэлгүй болж, ямар ч зорилго чиглэлгүй болно гэсэн үг. Өөртөө итгэлтэй хүмүүс юу хүсч байгаагаа, юу хийж байгаагаа мэддэг.

Өөрийгөө идэвхижүүл



   Өөртөө итгэлтэй байдал нь зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө идэвхижүүлэх чадвараас үүдэлтэй юм. Мэдээж хэрэг ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэхийн тулд хойш нь тавих, шалтгах тоочих амархан. Харамсалтай нь энэ байдал идэвхигүй байдал, сэтгэлээр унахад ч хүргэдэг. Тасралтгүй урагшилж, урам зоригтой байхын тулд заавал хийх ёстой зүйлсийн талаар хүснэгт гарга. Дараах зүйлсийг багтааж болно:
•    өдөр бүр 30-40 минут дасгал хийх
•    7 хоногт 30 минутаар 3 удаа гитар тоглох
•    Блогтоо зориулж нэг нийтлэл бичих
•    Шинэ санаа олж, хэлний мэдлэгээ сайжруулахын тулд нийтлэл, сонин унших

Өөртөө анхаарал тавих



   Та гадаад байдал, сайхан царайндаа итгэлтэй байх нь өөртөө итгэлтэй байхын сайн үндэс суурь биш бөгөөд сайн сайхнаар харж, мэдрэх нь чухал. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эрүүл байж, халамжтай байж,  хийх ёстойгоо хийх явдал юм. Өөрийн биеийн онцлогт тохирсон хамгийн шилдэг хэв маяг болон өнгөний тал дээр судалгаа хий. Хэрэв таньд тусламж хэрэгтэй байгаа бол таньд сайхан санаа өгөх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн маш олон хувцас загварын сэтгүүлүүд байдаг. Түүнчлэн интернэт бол сүүлийн үеийн чиг хандлага болон хэв маягийг хайхад хамгийн чухал  хэрэгсэл юм. Өөрийнхөө хандлагад ч бас анхаарал хандуул. Өөрийгөө хэрхэн мэдэрч байгааг харуулах биеэ авч явах байдлаа хянаж, алхаа, яриа хөөрөөгөө ч бас  анхаар. Албан тушаал, харилцаа холбоо болон хувийн амжилтанд хүргэх сайн хувийн чанар бол аятайхан, дэгжин харагдах байдал болон нүүрэндээ инээмсэглэл тодруулж байх явдал.

Оюун санаагаа хөгжүүл.



   Үүнийг тасралтгүй хөгжүүл. Тархиа хөгжүүлж, идэвхитэй байлгаснаар өөрийн мэдлэг, ойлголтонд хувь нэмэр оруулдаг байснаар хүмүүс таныг зөвхөн сонирхолтой хүн гэдэг утгаар биш олон талаар харна гэсэн үг.
Амьдралынхаа туршид өөрсдийгөө тасралтгүй сорьдоггүй, оюуны хувьд залхуу хүмүүс сэтгэцийн өвчин, альцгамер болон бусад шинээр гарч байгаа тархины өвчнүүдэд өртөмтгий байдаг. Өөртөө итгэлтэй байдал гэдэг бол дарвуулт завьтай адил.
Тархиа хөгжүүлэхийн тулд дараах зүйлсийг хий:
  • унших
  • үгийн сүлжээ
  • шатар гэх мэт тоглоом тоглох
  • сүүлийн үеийн мэдээллийг тогтмол авах
  • дэлхийн асуудлаар судлах
  • тэмдэглэл хөтлөх
  • хүмүүсийн нэр цээжлэх
  • үгсийн сангаа сайжруулах
Хамгийн сайн зүйлсийг хийж, бэхжүүл. 



   Өөрийгөө тасралтгүй үнэл. Өөртөө итгэлтэй байдал гэдэг бол та өөрөө юу хийж байгаагаас хамаарч, нэмэгдэж, буурч байдаг. Хэрэв та үлбэгэр, өөрийгөө сайжруулж чадахгүй байгаа бол урам зориггүй, өөртөө итгэлгүй болж эхэлнэ. Дэлхий дээр хамгийн амжилттай хүмүүс ч хувийн өсөлт хөгжилт нь тасралтгүй явагдаж байдаг учраас өөрсдийнхөө амжилтанд эрдэж чаддаггүй, тэгдэг ч үгүй. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд хэт шахаж, шаардах хэрэггүй. Өөрийнхөө зорилгод хөгжилтэй бас зугаатайгаар хүрэхийг хичээж, тэнцвэртэй байхад суралц.
 
   Хэрэв та үр дүнтэй бөгөөд хөгжилтэй, үр ашигтай төлөвлөгөө боловсруулсан бол өөртөө итгэлтэй байдал гэдэг бол зөвхөн хүрч болох зорилго юм. Өөртөө итгэх итгэлийг бий болгох төлөвлөгөө гаргахад цаг гаргаж, өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж өөрчилж зас. Та хөгжүүлэх, нөлөө үзүүлэх, сайжруулахыг хүсч байгаа зан төлөвөө тодорхойл. Үүнийг хөгжилтгэйгөөр хий. Энэ процесс нь таны бүтээлч байдлыг дээшлүүлэх ба ямар гайхалтай зүйлс тохиолдож болохыг харж болно. Өөрийгөө хяналтандаа авахад бэлэн байж,өөртөө илүү итгэлтэй тааламжтай хэн нэгэн болоорой.



 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
4
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36