Бүтээлч сэтгэлгээний элементүүд
2013, 10 сарын 21. 12:000
Бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ?



   Бүтээлч сэтгэлгээ гэдэг бол таны цаг хугацаа, эрч хүч, хүчин чармайлт гэх мэт нөөцүүдийг хамгийн сайнаар нь ашиглах байдал юм. Энэ бол бүх зүйлийг хийх гэж оролдох, бүхнийг мэддэг юм шиг байх эсвэл ямар нэг зүйлийг аль болох хурдан хийх тухай биш юм.  Энэ бол та өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан тааламжтай байдлаар хамгийн сайнаар их зүйлийг хийх тухай юм.
Тэдгээр чанарууд буюу зан төлөвүүд нь өөрөөр хэлбэл, биднийг хэн байх, юутай байж болох вэ гэдэг дээр тусалдаг гэсэн үг.

Бүтээлч сэтгэлгээний дараах элементүүд байдаг:
  • Сониуч байдал – Асуудлыг эрж хайх, шинэлэг бөгөөд илүү сайн аргаар ямар нэг зүйл хийж, хариултуудыг нь олоход бэлэн байдал.
  • Хүсэл эрмэлзлэл буюу идэвхижүүлэлт – Хүсэл эрмэлзлэлийг бий болго. Хүсэл эрмэлзлэл буюу идэвхижүүлэлт байхгүй бол биднийг урагш ахихад чиглүүлэх, сайжруулах зүйлгүй болно гэсэн үг. Идэвхигүй байдал гэдэг бол хүсэл эрмэлзлэлийн эсрэг тал бөгөөд ахиц дэвшлийг нурааж үгүй хийдэг зүйл юм.
  •  Алсын хараа – Хүсч байгаа зүйлээ бодит болгох чадвартай байхын тулд түүн дээр анхаарал хандуулснаар үр дүн нь ямаршуухан байх талаар ямар нэг санаа өгнө гэсэн үг. Оюун санаандаа төсөөлөхгүйгээр ямар нэг зорилгын төлөө зүтгэхэд хэцүү. Агуу алсын хараатай хүмүүс хийх боломжгүй зүйлийг хүртэл хийх чадвартай байдаг тухай маш олон уншиж байсан шүү дээ.
  • Шүүмжлэлт  сэтгэлгээ  - Бодит асуудалд байгаа нөхцөл байдлыг үнэлэх чадвар буюу тухайн асуудлыг чухам ямар асуудал вэ гэдгийг харах байдал юм.  Эсрэг тэсрэг байдлыг харж, тохиромжтой зүйлсийг хийхэд бэлэн байх хэрэгтэй.
  • Өөртөө итгэлтэй байдал – Итгэл найдвартай байснаар та бүрэн чадвартай байх ба хийхээр төлөвлөсөн зүйлээ ч хийж чадна. Өөртөө итгэхгүйгээр та өөрийнхөө бүрэн потенциалыг ашиглаж чадахгүй.
  •  Тэвчээр хатуужил – Ихэнх зүйл тийм ч амархан бүтдэггүй. Саад бэрхшээлийг даван туулахад бэлэн бай. Өөрийгөө сорьж, зорилгодоо хүрэх тэвчээртэй бай. Нөхцөл байдал, бусдын санаа бодол эсвэл бүтэлгүйтэл нь таны амжилтанд хүрэхэд саад болохыг бүү зөвшөөр.
  • Эерэг хандлага буюу үзэл бодол –Таны хандлага эерэг эсвэл сөрөг байдаг. Ямар ч тохиолдолд эерэг хандлагатай байснаар сөрөг байдлыг ч эхлэхээс нь өмнө ялан дийлж чадна.
  • Мэдрэмжтэй байдал – Шинэ бөгөөд шинэлэг санаануудыг олохын тулд нээлттэй байхаас өөр арга байхгүй. Та уян хатан бөгөөд мэдрэмжтэй байх үедээ шинэ санаануудыг хүлээж авах боломжтой байдаг.
  • Тэнцвэртэй байдал  - Эцсийн эцэст сайн ажиллаж, амьдралаас их зүйлийг авахын тулд тэнцвэртэй байх нь чухал. Зорилгын төлөө ажиллах нь чухал боловч залуу байж, эрч  хүчээ нөхөхөд цаг гаргах ёстой. Хэт их зүйл хийх эсвэл ямар нэг зүйлийг хийхийн төлөө өөрийгөө хэт шахах нь тамир тэнхээгүй болж, сэтгэлээр унахад хүргэдэг.
   Дээрх элементүүдийг өөрсдөдөө тохиолдож байгаа үйл явдлуудад нэгтгэснээр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлээд зогсохгүй бидний төлөвлөсөн зорилгод илүү үр дүнтэйгээр хүрэх, эерэг дадал зуршлыг бий болгох, оюун санаагаа дээд зэргээр ажиллуулахын тулд хурцалж байх болно.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42