Ганцаараа ярилцлага хийдэг хүмүүст зориулсан ярилцлага хийх алхмууд
2013, 10 сарын 22. 12:120
   Ихэнх жижиг бизнесийн байгууллагуудад ажилчид ажилд авна гэдэг бол дан ганц бизнес эрхлэгчийн үүрэг хариуцлага болдог. Гэхдээ жижиг компани ч гэсэн шинээр ажилтан авахдаа маш сайн үйл явц буюу процессийг бий болгох боломжтой. Тэгвэл сайн ажилтан авч, алдаа гаргахаас зайлхийхэд туслах дараах туршлагууд байдаг.

  1. Бусдаас зөвлөгөө ав. Хэрэв та шинээр ажлын байр зарлаж байгаа бол шинэ ажилтнаасаа юу хүсч байгаагаа мэдэхгүй байж болох юм. Танай байгууллагатай төстэй ажил үүрэг, ажлын байруудтай бусад ажил олгогчдыг судалж, шинээр ажилд авах гэж байгаа хүмүүст ямар зүйл хэрэгтэй байдаг талаар зөвлөгөө ав. Үнэндээ бол гүйцэтгэх захирлууд бол танай ажлын байранд тохирох ажил горилогчидтой таарвал зөвлөгөө, тодорхойлолт авах сайн эх сурвалж байж болох юм.
  2. Хүсч байгаа үр дүнгээ тодорхой болго. Та ажлын байрны тодорхойлолт гаргахдаа зөвхөн тухайн шинэ ажил үүрэгт зориулсан жагсаалтыг гаргах хэрэггүй. Танай бизнес болон таньд тухайн ажил үүрэг ямар үнэт зүйл, үр дүнг бий болгох вэ гэдгийг бод. Энэ нь ажил горилогчдын хамгийн чухал ур чадваруудад анхаарал хандуулахад тусална. Түүнчлэн тухайн ажил горилогчид ажлын байрны ач холбогдлыг борлуулахад тусална.
  3.  Ярилцлагын онооны карт бүтээ. Энэ нь ажил горилогч бүрийг оноогоор үнэлэх шалгуурыг бий болгох боломжийг олгоно. Ярилцлага бүрийн дараа онооны картаа ашиглан ажил горилогчийг үнэлснээр, нэгийг нөгөөтэй нь харьцуулах боломжтой болно.
  4. Ажил горилогчдоос өнгөрөсөн хугацаанд хийж байсан ажлууддаа гаргаж байсан амжилтуудынх нь талаар асуу. Эхний ярилцлагын нийт цагийн 20%-иас хэтрүүлэх хэрэггүй. Нээлттэй асуулт асууж, ажил горилогчдын ололт амжилтыг дэлгэрэнгүй тодорхойлох жишээ асуултуудыг асуу.
  5. Найдвартай эх сурвалжид итгэ. Бизнесийн хатрагч, өмгөөлөгч, мэргэшсэн нягтлан бодогч гэх мэт хүмүүстэйгээ хамтран баг болж, эцсийн шатны ажил горилогчидтой ярилцлага хий. Өөр мэргэжлийн үр нөлөө сайн ажилтан авах шийдвэрт ач холбогдолгүй байж ч болно.
  6. Ажилтны үнэлгээг хий. Ажилтны үнэлгээ нь ажил горилогчдын олж илрүүлээгүй зүйлийг олж нээхэд тусална. Хэрэв хэн нэгэн тухайн ажлыг хийх авъяастай бол түүнийг тодорхойлох, танай ажлын байр болон бусад чухал асуудлуудтай холбоотой хувийн туршлагын талаар асуудал байгаа бол мөн тодорхой болго. Эдгээр аргууд нь бодитой, мэргэжлийн нөлөөг ажилд авч байгаа хүмүүстээ үзүүлснээр ажилд авах шийдвэрийг сайн гаргаж чадна..
  7. Хэрэв бүх зүйл боломжтой бол худалдаж авахаасаа өмнө шалга.  Хэрэв боломжтой бол ажил горилогчдын нэгнээс бүтэн цагаар ажилд авахаасаа өмнө ямар нэг зүйл дээр эцсийн шатны ажил горилогчидтой нэг бүрчлэн хийгээд үз. Энэ нь тэдэнтэй хамтдаа ажиллахад ямаршуухан байх талаар сэтгэгдлийг илрүүлэх боломжтой болно гэсэн үг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47