Ажлын байран дахь бичигдээгүй дүрмүүд
2013, 10 сарын 25. 10:320
   Таныг анх сургуульд ороход хийж болох ба хийж болохгүй зүйлсийн талаар бичсэн дүрэм бүхий ном хэн ч таньд өгдөггүй шүү дээ. Гэхдээ таньд асуух асуулт байгаа бол заавал асуухгүйгээр эргэн тойрондоо болж байгаа зүйлс болон  хамтран ажиллаж байгаа хүмүүс тань хэрхэн биеэ авч явж байгааг ажиглан харснаар суралцаж болно.
Хамт олонтойгоо зүй зохистойгоор зэрэгцэн оршиход оффист дагаж мөрддөг бичигдсэн ба бичигдээгүй дүрмүүд байдаг.

   Таны ажил олгогчийн ажилтны гарын авлагад дурдагдаагүй, таны мэдэж байх шаардлагатай ямар зүйлс байдаг вэ?

Гар утас



   Хэрэв та ажил дээрээ утсаа авчирсан бол бусдад саад болохуйцаар чанга дээр нь хонхоо тавих хэрэггүй.  Үүний оронд вибратор дээр нь тавихыг хичээгээрэй.
Ажлын ширээн дээрээ утсаар хэн нэгэнтэй хувийн яриа ярихаас татгалз. Хувийн биш байсан ч гэсэн хамт олондоо саад болохгүйгээр өөр тийшээ очиж ярих хэрэгтэй.
Хуралд орохдоо утсаа битгий авч ороорой. Утасныхаа дууг хаасан байсан ч хэн нэгнээс дуудлага эсвэл мессеэж ирсэн эсэхийг шалгах гээд байдаг. Энэ нь  та өөрийнхөө ажилд 100% анхаарахгүй байгааг боссдоо шууд илтгэх бөгөөд хурал дуусах хүртэл бүх дуудлагаа хойшлуулж болно.
Мөн угаалгын өрөөнд гар утсаа битгий ашигла. Таны яриа гадна байснаас 20% илүү чанга сонсогдох ба ихэнх хүмүүст маш их төвөгтэй санагдах болно.

Интернэт ашиглах



   Ажлын цагийг хий дэмий үрэхгүй байх үүднээс хувийн зорилгоор интернэт ашиглах бодлого байгууллага бүрт харилцан адилгүй байдаг.
Ерөнхий дүрэм бол вэб ашиглахаа зогсоож, интернэт хэрэглээгээ хязгаарлаж ажлын бус цагаар, цайны цагаар ашиглах хэрэгтэй.

   Мэдээж интернэтэд газрын зураг, цагийн хуваарь, толь бичиг гээд олон зүйл байдаг ч анхаарал сарниулдаг олон зүйлс бий. Босс тань таны хажуугаар өнгөрөх болгонд дэлгэцэн дээрээ ямар нэг спортын хуудас нээчихсэн сууж байвал багийн хөдөлмөрч гишүүн гэж үнэлэгдэхгүй.

Тамхи татах



   Тамхи татдаг хүмүүсийн эсрэг хамгийн том шүүмжлэл бол ажлын өдөр тамхи татдаггүй хүмүүсээс илүү их амралт авдаг. Үнэн байх шаардлагагүй ч гэсэн хэрэв та тамхи татдаг бол хэтэрхий олон удаа завсарлага авах хэрэггүй. Учир нь та залхуу, хувиа хичээсэн бас бусдыг үл тоомсорлодог мэт харагдах болно.
Та завсарлагаасаа буцаж орж ирэхдээ тамхины үнэр хувцсанд тань хэт шингэсэн эсэхийг шалгаж, хамтран ажиллагсдаасаа хэт тасарчихсан байгаа эсэхээ анхаараарай.

Дуугаа намсгах



   Ажилтнууд ажлын байран дээр дуртай дуугаа бүхэл өдрийн турш чихэвчээр сонсонгоо бүтээлчээр ажиллаж болно гэж боддог. Гэхдээ таныг ажилд сургахаар таны хажууд хамт ажиллаж байгаа хүнд чихэвчээрээ сонсож байсан ч төвөгтэй нөлөө үзүүлдэг.
Та өөрийн Ipod дээрээ сонсохыг хүсвэл бусдад сонсогдохгүй байхаар тавьж, исгэрч, толгойгоо хаялах эсвэл төсөөллөөрөө бөмбөр нүдэх мэт тогшихгүй байх хэрэгтэй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38