Ярилцлагын зан төлөвийн асуултууд
2013, 10 сарын 29. 10:300
   Бизнестээ амжилттай байж болох ч бизнест ашиглагдаж байгаа байнгын практик туршлагууд аажим аажмаар үр ашгаа алдсаар байна уу? зан төлөвийн ярилцлага хийх тохиолдолд “тийм” гэж хариулагдах ярилцлагын бусад аргуудаас илүү ажлын гүйцэтгэлийг таамагдах техникүүдийг ашигла.



   Зан төлөвийн ярилцлага нь ажил горилогч өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллаж байсан нь ирээдүйд хэрхэн ажиллах вэ гэдгийг таамагдах хамгийн сайн хүчин зүйл дээр тулгуурладаг. Энэ төрлийн мэдээллийг олж авахын тулд ярилцлага хийж байгаа хүн тодорхой ажлын байранд шааардалагатай байгаа ур чадвар буюу туршлагыг эхлээд тодорхойлох хэрэгтэй (жишээ нь шийдвэр гаргалт, итгэл үнэмшил, асуудал шийдэх чадвар гэх мэт) бөгөөд тухайн ажил горилогч эдгээр ур чадваруудыг бодитоор эзэмшсэн эсэхийг олж илрүүлэх цуврал асуултуудыг ашигла.

   Ажил горилогч ажилдаа юу хийсэн тухай нь асуух гэх мэт мэдээжийн бөгөөд энгийн асуултууд асуухаас илүүтэй ажил горилогчид түүнийг хэрхэн, яаж хийснийг харуулах зан төлөвийн асуултуудыг асуу. Энэ хандлага нь ур чадваргүй өргөдөл гаргагчид буюу ярилцлага болон резюме дээр өөрсдийгөө хөөрөгдөх хандлагатай хүмүүсийг тодорхойлох хамгийн сайн арга. Үүний үр дүнд хамгийн хүчтэй, хамгийн шилдэг ажил горилогчид ажилд орох болно.

   Зан төлөвийн ярилцлагын техник нь 30 жилийн өмнө анх үүссэнээс хойш ажилд авах практикүүд өөрчлөгдсөн.Уламжлалт зан төлөвийн ярилцлагын асуултууд нь таамаглаж болохуйц, нарийн боловсруулагдсан байдаг бөгөөд виртуал салбарын олон сайтуудад ажил горилогчид тэдгээр асуултуудад хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгдөг болсон.

   Үнэндээ бол олон ажил горилогчид ярилцлага хийхээсээ өмнө энэ төрлийн асуултуудад хариулж байсан эвэл таамаглаж болохуйц энэ төрлийн асуултуудад бэлтгэж байсан байж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зан төлөвийн ярилцлагын асуултууд цаашдаа үр ашиггүй болж мэдэх юм.

   Гэхдээ зан төлөвийн ярилцлага нь өөрийн үр ашигтай байдаг. Тэдгээрээс цөөн хэдийг дурдвал:
  • Ажил горилогчийг олж нээх процессийг ашигла: Урьдчилан тооцоолох боломжтой, бүтэцлэгдсэн асуултууд асуухаас илүү ажил горилогч бүрт тохирсон, загвар асуултуудыг асуу. Та ярилцлага хийж байгаа хүнээсээ сонссон зүйлээ баталгаажуулж, хариултанд нь сэтгэл хангалуун байгаа эсэхийг баталгаажуул.
  • Тодорхой дүр зураг гаргахад цаг гарга: Ажил горилогчийн давуу тал болон хязгаарлалтуудын хослолыг мэдэх нь чухал. Таны хайж байгаа ур чадвар дангаараа байна гэж байхгүй. Тэрхүү ур чадвар, өрсөлдөх чадвар нь ажил горилогчийн бүхий л ур чадваруудтай холбоотойд тооцогддог. Жишээ нь задлан шинжлэх маш сайн чадвартай хэн нэгэн хүн шийдвэр гаргахдаа тааруу бол маш их зүйлийг алдаж болох юм.
  • Зөвхөн тусгай жишээнүүдэд найдах хэрэггүй: Таны сонсохыг хүсч байгаа хариултуудыг санамсаргүй байдлаар илрүүлж, олж нээх ярилцлагын асуултуудыг ашигла. Энэ нь ажил горилогч асуултанд бэлтгэлтэйгээр хариулахад хялбар болгоно. Чадваруудыг ярилцлагын явцад яваандаа илрүүлэх боломжтой байдаг.
  • Зан төлөвийн хэв маягийг харуулах давтагдсан нотолгоог олох: Энэ нь жирийн жишээ загвараас илүү хүчтэй байх ба олон төрлийн ажлын байр эсвэл цаг хугацааны үеүдийг гаргаж ирэхийг шаарддаг.
  • Сонссон зүйл тус бүрээ дэлгэрэнгүй болгож, нягтал: Ярилцлагын процессийг зөвхөн ажил горилогчийн тайлбар дээр хандуулах хэрэггүй. Түүнчлэн мэдлэгтэй хамтран ажиллагсад нараасаа тэдний хариултыг нягтлахыг асуу. Ажил горилогчид хийж байсан зүйлсээсээ ямар үр дүнг хүлээн авч байсныг асууж, тэдгээрийг тусгай хэмжүүр болон дэлгэрэнгүй мэдээллээр баталгаажуул.
  • Ажил горилогч өнгөрсөн туршлагаасаа юу сурсныг асуу: Энэ нь ажлын байран дээр өсч хөгжих чадварыг илрүүлэх ба бодитой ололт, амжилтынх нь талаар баталгаажуулахад тусална.
   Бодит зан төлөвийг тодорхойлох ярилцлагын техникүүд тийм ч төвөгтэй байдаггүй. Гэхдээ ярилцлага тус бүр дээр олон янзын аргаар бодох, өөрчлөгдөж байгаа зах зээлд нийцэх бизнесийн практикуудыг олж мэдэх шаардлагатай болдог. Зан төлөвийн ярилцлагын техникүүдийг ашигладаг хүмүүс ухаалаг, чадварлаг ажил горилогчдыг олж нээдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02