Ажил нураагчдыг хэрхэн шүүх вэ?
2013, 11 сарын 1. 14:120
Та магадгүй ярилцлагын явцад, резюме болон тодорхойлох захидал зэрэг дээрээ сайн ажил горилогчдыг ажилд авсны дараа таны итгэлийг амархан эвдэлж орхидог хүмүүстэй тааралдаж байсан байх. 

Тэгвэл энэ төрлийн алдаанаас сэргийлэхийн тулд эерэг сэтгэлгээг шүүх хэрэгтэй.

 
 
Эерэг сэтгэлгээг шинжлэх

Эерэг сэтгэлгээ бол хувь хүний бас нэгэн хэмжүүр юм. Би эерэг сэтгэлгээний тухай лекцүүдээрээ биднийг сүйтгэдэг сэтгэлгээний 10 “сүйтгэгч” байдгийг олж илрүүлсэн. 

Тэдгээр өөдгүй шинжүүдийг Хянагч, Шүүмжлэгч, Бултагч, Эсэргүүцэгч гэх мэтээр нэрлэсэн юм. Стэнфордын их сургуулийн нэгэн хөтөлбөрт гүйцэтгэх захирлуудын 95% -ийнх нь ажилчдын гүйцэтгэл болон тэдний өөрсдийн хувийн амжилтанд  эдгээр “сүйтгэгдчид” хор нөлөө үзүүлдэг аж. 

Ярилцлага хийж байгаа ажил горилогч бүр ямар нэг хортой зуршил буюу зан төлөвтэй байдаг. Тэгвэл тэдгээр нь хэр хүчтэй вэ гэдгийг тодруулах нь чухал.

Магадгүй ярилцлагын явцад олж хараагүй ч ажлын ачаалал дунд илүү бодитой харагддаг хортой шинжүүд байдаг. Тийм хүмүүс бодит ажил дээр гарсныхаа дараа үнэн царайгаа харуулдаг. 

Тэд бол дотоод дайсан л гэсэн үг. Тэдгээр шинжүүд нь бидний сонирхлын эсрэг ажилладаг, автоматаар явагддаг, зуршил болсон оюуны хэв маяг байдаг бөгөөд тэдгээр нь тус бүрдээ дуу хоолой, итгэл үнэмшил, таамаглалтай байдаг.

Үүнийг тодорхойлохын тулд бидний оюун санаа маргаашийн чухал уулзалтанд бэлтгэх хэрэгтэй гэсэн дохиог бий болгодог учраас эерэг үйлдэл хийхэд хүргэдэг. 

Бид маргааш болох хурал, уулзалтын тухай бодож, санаа зовж, шөнийн 3 цагт сэрж, бүтэлгүй үр дүнд хүрэх вий гэж бараг 100 удаа боддог. Энэ бол биднийг дайсан шиг болгодог үйлдэл. Энэ бол бидний оюуныг ядрааж, цуцаадаг төдийгүй бодит нөөцийг маань ч үнэ цэнэгүй болгодог. 

Хортой шинжүүд бидний бодит амьдралд тустай мэт санагддаг боловч бидний бие махбод болон сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг. 

Жишээ нь, шүүмжлэгч зан төлөвтэй хүн сөрөг байдлыг зарлан тунхаглаж, хөөрөгдөж, ялгаварлан гадуурхах байдлыг бий болгодог. Энэхүү ялгаварлах байдал нь эртний хүмүүс ойд аюулаас зугтахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байв. Модноос навч унасан байвал хүмүүс ойр хавьд нь бар байсан гэсэн төсөөлөл тэдний оюун санаанд орж ирдэг байв. 

Дашрамд хэлэхэд бид насанд хүрсэн хүмүүс учраас хортой зуршлууд бидэнд хэрэггүй боловч бидний оюун санаанд нуугдмал байдлаар байгаад байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүй тэр зүйлээр ертөнцийг харж, түүнийхээ дагуу үйлдэл хийгээд байдаг.

Хүний нөөц бүрдүүлэлтийн явцад “сүйтгэгчид” шинжүүдийг  олж илрүүлэх

Мэдээж хэрэг ажил горилогчдын ихэнх нь өөрсдийгөө хорт зуршилтай гэдгээ мэддэггүй. Тиймээс тэдгээр “сүйтгэгч”-дийн тухай энгийнээр асуугаарай. Үүнийг засах цөөн хэдэн арга бий. 

Тэдгээр хорт зуршлыг онлайнаар шалгаж, үр дүнг нь харах боломж ч байдаг. Эсвэл эерэг сэтгэлгээг үнэлэх тестүүд ч байдаг. 

Эерэг сэтгэлгээ буюу PQ  нь хүний сөрөг сэтгэлгээний эсрэг ажилладаг эерэг сэтгэх сэтгэхүй юм. 

Та магадгүй энэ үнэлгээгээр 75%-ийн үнэлгээ авсан ажил горилогчийг ажилд авахыг хүсч байгаа байх. Энэ бол оновчтой хэмжээ. Эдгээр үнэлгээ нь нягт нямбай, шударга хариултуудыг шаарддаг боловч тэдний шинжүүдийг илрүүлж, үр дүнг нь хэлэлцэх боломжтой. 

Ажил горилогчдын “сүйтгэгч” шинжүүдийг шүүх

Хэн нэгний давуу талд үндэслэн эдгээр шинжүүдийг ярилцлагын явцад тодруулах өөр нэг арга бий. Тэдгээр шинжүүд нь хүмүүсийн давуу талд тооцогддог зүйлийн эсрэг талыг илэрхийлж байдаг. 

Жишээ нь, хэн нэгэн өөрийгөө нягт нямбай гэдгээрээ бахархдаг бол дэмжигч шинжтэй байж болох юм. Олон удирдагчид хүчтэй бөгөөд өөртөө итгэлтэй байдаг боловч хэт хянах шинжтэй байдаг. Эв найртай, сайхан харилцаатай хэн нэгэн тааламжтай эсвэл зугтаах шинжтэй байдаг. 

Хүснэгтэнд дараах шинжүүдийг багтаасан болно.

Сүйтгэгч шинжүүд Эсрэг шинжүүд Тайлбар Худал хэлдэг зүйлс
Шүүмжлэгч Танин мэдэх, хариуцлагатай Өөрийнхөө, бусдын эсвэл нөхцөл байдлын сөрөг талыг нь анхаардаг. Би үргэлж муу зүйл болох вий, сайн зүйл болохгүй байх вий гэдэг дээр анхаардаг.
Хянагч Өөртөө итгэлтэй, санаачлагатай Үргэлж хяналт тавих, давамгайлах шинжтэй байдаг. Хяналт үргэлж шилдэг үр дүнг авчирдаг.
Дэмжигч Нягт нямбай, зохион байгуулалттай Юмыг эмх цэгцтэй болгож, төгс болгох дуртай. Төгс байдал гэдэг бол хамгийн шилдэг нь
Бултагч Сайшаал болон эелдэг байдал Хэцүү, тааламжгүй ажил эсвэл зөрчил маргаанаас зугтдаг. Аливаа зүйлийг удаашруулдаг Би зүгээр л эерэг байдаг. Зөрчил маргаанаас ямар ч сайн зүйл ирдэггүй.
Тайван Уян хатан, эрсдлийг хүлээн зөвшөөрдөг. Үргэлж завтай байх хэрэгтэй байдаг. Хааяахан л үйл ажиллагаанд оролцдог. Энэ бол их ажлыг хийх арга.
Тааламжтай Халамжтай, энэрэнгүй Үргэлж тусалж, халамжилж эсвэл бусдыг авардаг, бусдад таалагдах дуртай. Би үүнийг туслахын тулд ямар ч хариу нэхэхгүй хийдэг.
Хохирогч Хувиа хичээсэн Үргэлж эмзэг,гомдоллосон сэтгэл хөдлөлд анхаардаг. Энэ бол миний анхаарал татах, нөлөөлөх хамгийн сайн арга.
Хэт ухаалаг Бодитой бас логик Хүмүүстэй харилцахдаа ухаалаг байдлыг хэт их ашигладаг. Сэтгэл хөдлөл бол хэрэггүй зүйл. Шилдэг удирдагчийн давуу тал бол логик ухаан.
Хэт соргог Итгэлтэй, найдвартай Үргэлж аюул эрсдэл, муу зүйл болох вий гэж санаа зовж байдаг. Өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн сайн арга бол соргог, мэдрэмжтэй байх гэж хэлдэг.
Амжилтын төлөө зүтгэгч Зорилго болон амжилтанд чиглэсэн Харилцаа холбоо, тэнцвэрт байдал болон хэтийн төлөвийг үл анзааран амжилтанд л анхаардаг. Хамгийн агуу амжилт бол бүх зүйлийг золиосолж байж л хүрдэг.

Резюме болон ажилчдын тодорхойлох захидалд зөвхөн чадварыг тодорхойлсон байдаг. Хэрэв та бодит чадвараа бүрэн ашиглах чадвартай хүмүүсийг ажилд авахыг хүсч байгаа бол ажил горилогчдын эерэг сэтгэлгээг шүү. 

Түүнчлэн албан тушаалд хор хөнөөл үзүүлэх муу зуршлуудыг шүүж, тэдгээрийг ялан дийлэх эерэг сэтгэлгээний аргуудыг ашиглаарай. 
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41