Өөрчлөлтийг удирдах 5 алхам
2013, 11 сарын 1. 17:470
Өөрчлөгдөггүй зүйл гэж байдаггүй шүү дээ. Өнөө үед өөрчлөлтийг удирдах нь хамгийн чухал зүйл болж хувираад байна.  

Өнөөдрийн хурдтай, таамаглахын аргагүй ертөнцөд өөрчлөлт урьд өмнөхөөс ч илүүтэй хурдан явагдаж байна. Энэ бол амьдрах хэв маяг.  

Бидний амьдралд байгаа хүмүүсийн жирийн өөрчлөлтүүдтэй дасан зохицох нь хангалттай биш болж байгаа боловч дэлхийн эдийн засаг, дотоодын эдийн засаг, ажилгүйдэл, компаниуд, орчин, технологи, өөрчлөгдөж буй соёлын үнэт зүйлүүд гээд өргөн хүрээний олон үйл зүйлс өөрчлөгдөж байдаг.  

 

Бид хэцүү хүнд хүч сорьсон асуудлуудтай тулгарахдаа тэвчээртэй байдаг шигээ өөрчлөлтийг удирдахад бас суралцах ёстой юм.  

Бидний ихэнх нь мэддэг зүйлдээ тааламжтай ханддаг бол мэддэггүй зүйлдээ тааламжгүй ханддаг.  

Энэ бол бидний хамгийн чухал сонирхол боловч хүнд хэцүү байсан ч гэсэн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд суралцах хэрэгтэй.  

Өөрчлөлт гэдэг бол биднийг өсч хөгжихөд тусалдаг зүйл гэж хэлж болно.

Өөрчлөлтийг удирдах 5 алхам:

1. Өөртөө анхаарал тавь.



Хэрэв та бэлтгэлгүй байгаа бол өөрчлөлтийг удирдана гэдэг хэцүү зүйл учраас өөртөө анхаарал тавь. Тэнцвэртэй хоол хүнс идэж, тогтмол хуваариар дасгал хийж, сайн унтаж бай. Амрахад цаг гарга. Та эрүүл бас бэлтгэлтэй байж ямар ч асуудлыг сайн шийдэж чадна. Хэрэв та өөрийнхөө хязгаарлалтуудыг давж чадсан ч эргэлзээтэй байгаа бол өөрчлөлт хүндрэл бэрхшээлтэй байх болно.
 

2. Нээлттэй бас уян хатан бай.



Өөрчлөлт гэдэг зүйл хэзээ ч явагдаж болно гэдгийг мэдсэнээр та түүнийг хүлээн зөвшөөрч, биеллээ олох үед нь дасан зохицох боломжтой болно. Дэлхий ертөнц дээр одоо болж байгаа зүйлсэд цаашид тохирохгүй зүйлсийг зүгээр л явуул. Тодорхой байдлаар авч үзвэл түүхэнд өөрчлөлт өнөөгийнх шиг ийм хурдан явагдаж байгаагүй. Бидний ихэнх нь тааламжтай, таамаглаж болохуйц зүйлийг эрхэмлэдэг ч таны одоо ашиглаж байгаа зуршил түр зуурынх гэдгийг ойлгох хэрэгтэй.
 

3. Эерэг байж, ирээдүйд ч бас үүнийгээ хадгал


Бид бүгдээрээ ямар ч зүйл тохиолдсон бай дотоод болон сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээ хянах чадвартай байдаг. Бидний хандлага үүн дээр илэрч байдаг бөгөөд тэдгээрийг зохицуулахын тулд ямар сонголт хийх нь бүхэлдээ биднээс л хамаардаг. Энэ сэтгэлгээгээр өөрчлөлтөөс эерэг үр дүнг нь хардаг байх хэрэгтэй. Үнэндээ бол та ямар хариу үйлдэл үзүүлнэ үр дүн нь тийм байдаг.  


4. Өөрийнхөө амьдралыг хяналтандаа ав.


Та өөрийнхөө амьдралыг хяналтандаа авснаар өөрчлөлтийг хийж чадна. Өөрийнхөө шүүмжлэлт сэтгэлгээг ашигла. Бид бүгдээрээ зарим өөрчлөлтүүд удахгүй болох гэж байгааг мэддэг шүү дээ. Тиймээс өөрчлөлтөнд бэлтгэхийн тулд юу хийж чадахаа өөрөөсөө асуух хэрэгтэй. Саналын жагсаалт гарга. Хамгийн шилдэг хандлагуудыг тодорхойл. Өөрийнхөө бодол, үйлдлийг өөрөө удирд. Хэрэв та өөрчлөлтөнд оюун санаа болон бие махбодын хувьд бэлтгэгдсэн бол өөрчлөлт тохиолдох үед таны ертөнцийг нураахгүй гэсэн үг.
 

5. Өөрчлөлт хийх.




Өөрчлөлтийг гүйцэтгэгч бол. Заримдаа бид гацаанд орсон эсвэл амьдрах хэв маяг маань үр ашиггүй болгох байдлыг бид өөрсдөө хийдэг учраас өөрчлөлтийг зайлшгүй хийхэд хүргэдэг. Хэрэв бид түүнийг урьдчилан тооцсон бол сөрөг нөлөөлөлтэй байхаас илүүтэй идэвхитэй болж, нөхцөл байдлыг хяналтандаа авна гэсэн үг. Бид хаана өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг олж харж, дараа нь үйлдэл хийдэг. Ингэснээр бид тодорхой бус өөрчлөлттэй дагалдан ирдэг стресс, сэтгэл зовнилоос урьдчилан сэргийлж чадна.  

Амьдралдаа өөрчлөлт хийх нь зайлшгүй зүйл. Түүнээс айх эсвэл хийхээс зайлсхийхээс илүүтэй түүнийг хүлээн зөвшөөрч, чиглүүлж, амьдралдаа эерэг бөгөөд бүтээлч байдлаар ашиглах боломжтой.  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59