Өмнөө зорилго тавих үндсэн алхмууд
2013, 11 сарын 5. 10:300
   Өмнөө зорилго тавина гэдэг бол та ямар төрлийн үр дүнг хүсч байна гэдгийг тодорхойлох, тухайн үр дүнг бодит байдал болгох төлөвлөгөөг боловсруулах үйл явц юм. Энэ бол таны эзэмшиж болох хамгийн чухал ур чадвар юм. Яагаад гэвэл зорилгодоо хүрснээр таны аз жаргалын түвшинд шууд нөлөө үзүүлдэг. Хүсч байгаа зүйлдээ хүрч ч болно, хүрэхгүй ч байж болно. Гэхдээ үүнийг хийх зөв эсвэл буруу арга замууд байдаг. Энэ нийтлэлд өмнөө хэрхэн зорилго тавих, тэдгээрт хамгийн сайн аргаар хэрхэн хүрэх тухай дурдах болно.

   Зорилго тавих маш олон шаардлага байдаг. Зорилго тавих эхний алхам бол маш тодорхой байх явдал юм. Маш олон хүмүүс жингээ хасах эсвэл их мөнгө олохыг хүсэх гэх мэт маш өргөн хүрээний зорилго тавьдаг нь маш том алдаа юм. Энэ нь та таксинд суухдаа таксины жолоочид “В” цэгийг хаана байдгийг хэлэхгүйгээр “А” цэгээс “В” цэг рүү хүргүүлэхийг  хүсэхтэй л адил.



   Хэрэв та их мөнгө олохыг хүсч байгаа бол яг хэр хэмжээний мөнгө олохыг хүсч байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Хэрэв та жингээ хасахыг хүсч байгаа бол хэр зэрэг хасахыг хүсч байгаагаа яг тодорхойлох хэрэгтэй.  Юу хүсч байгаагаа тодорхой болгох нь сайн төлөвлөгөө боловсруулахад туслах төдийгүй , зорилгоо илүү мэдэх боломжтой болдог.

   Харин таны дараагийн хийхийг хүсч байгаа алхам бол зорилгоо биелүүлэх эцсийн хугацааг тогтоох. Үүнийг тодорхойлох шалтгаан нь аливаа зүйлд яарах мэдрэмжийг бий болгодог. Хэрэв та бизнес эрхлэх зорилго тавьсан боловч эцсийн хугацааг тодорхойлоогүй бол боломжуудыг зүгээр л үгүй хийнэ гэсэн үг. Энэ нь багш оюутнууддаа эссе бичих даалгавар өгсөн. Харин түүнийг хэзээ хураалгахыг тэдэнд хэлээгүйтэй адил гэсэн үг. Боломжуудыг оюутнууд ерөөсөө ашиглаагүй гэсэн үг. Таны тогтоосон цаг хугацаа үндэслэлтэй байх хэрэгтэй. Маргаашын дотор 5кг турах зорилго бүү тавиарай.

  Харин таны хийхийг хүсч байгаа хамгийн сүүлчийн алхам бол яагаад тухайн зорилгыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай хангалттай учир шалтгааныг олох хэрэгтэй. Ихэнх хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй. Яагаад гэвэл тэдэнд зорилгодоо хүрэх хүчтэй хүсэл эрмэлзлэл байдаггүй.
Бид бүгдээрээ саятан болохыг хүсдэг боловч хэр олон хүн тэр зорилгод хүрэхийн төлөө шаардлагатай байгаа хичээл чармайлт гаргахад бэлэн байна вэ? Бид бүгдээрээ төгс сайхан биетэй байхыг хүсдэг ч хэр олон хүн өдөр бүр дасгал хийж, зөв хооллоход бэлэн байна вэ?

   Та хүсч байгаа зүйлээ ярих нэг өөр. Тухайн зүйлдээ хүрэхийн тулд хүсэл тэмүүллээр дүрэлзэх нэг өөр.

   Хэрэв та ямар төрлийн зорилго тавихаа мэдэхгүй байгаа бол тархиа гашилгаж бодох хэрэгтэй. Үндсэндээ та хуудас цаас аваад амьдралдаа авахыг хүсч байгаа, хүрэхийг хүсч байгаа зүйлсээ жагсааж бич. Түүнд яаж хүрэх талаар бүү санаа зов. Та санхүүгийн зорилгууд, фитнессийн зорилго, өөрийгөө хөгжүүлэх зорилго, сэтгэлгээний зорилго гэх мэт зорилгуудаа бичиж болно. Мөн хаашаа аялахыг хүсч байна, авахыг хүсч байгаа юу байна өөрийнхөө бодож байгаа зүйлсээ бичих хэрэгтэй. Үүнийг 10 минут орчим хугацаанд хий.

   Та тэдгээрийг бичсэн бол жагсаалтандаа 1,3,5,10, эсвэл 20 гэх мэт хугацааг зорилго тус бүрийн ард бич. Энэ нь тухайн зорилгод хүрэх жилийн тоо юм. Та урт хугацааны эсвэл богино хугацааны зорилгуудтай ч байж болох юм. Та жагсаалтаа гаргачихсан бол 1 жилийн зорилгуудаа бүгдийг нь дугуйл. Тэдгээрээс нэгийг нь сонго. Тэр сонгосон зорилго тань таны илүү анхаарал хандуулах зорилго гэсэн үг. Энэ бол таны биелүүлэхийг хүсч байгаа зорилгуудын хүснэгтийн эх үндэс болох юм. Та биелүүлсэн зорилго тус бүрийг хэрээсэлж тэмдэглэ.
Зорилгуудаа нарийсгаж, нэгтгэж байгаа шалтгаан нь хэрэв та түүнд бүх анхаарлаа хандуулж чадвал түүнд хүрэх маш өргөн хүрээний боломж байдаг. Зорилгоо биелүүлж эхлэхээсээ өмнө яагаад тухайн зорилгод хүрэх шаардлагатай байна, тэр бүх учир шалтгаануудаа бичих хэрэгтэй. Түүнчлэн тухайн зорилгод хүрэхгүй байх шалтгааныг ч бичиж болно. Хатуу, чанга учир шалтгаан олох хэрэгтэй. Эдгээр учир шалтгаанууд таныг цааш үргэлжлүүлэх эсвэл бууж өгөх мэдрэмжийг төрүүлдэг.
Энэ бол зорилго тавих зөвхөн нэг арга зам нь. Мөн зөв зорилго сонгоход туслах програм худалдаж авч болно. Та өмнөө зорилго тавьж хэрэгжүүлснээр таны амьдрал илүү сайжрах болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49