Сорил: Та ажлаа солиход бэлэн үү?
2013, 11 сарын 6. 12:050
   Ажлаа солих нь том шийдвэр бөгөөд та магадгүй ажлаа солиход бэлэн байгаа гэж бодож байж болох юм. Гэхдээ та үнэхээр том өөрчлөлт хийхэд бэлэн үү? Ажил дээр өнгөрсөн “муу” өдрүүд эсвэл хэдэн жилийн уйтгартай байдал таныг өөр ажил эсвэл урамшуулах ямар нэг шинэ зүйл рүү татаж байна уу? Та ажлаа солиход шаардагдах хувийн болон мэргэжлийн чадварын талаар анхааралтай бодож үзсэн үү? Эсвэл та одоо хийж байгаа ажлаасаа илүү дээр ямар нэг ажилд орохоор шийдсэн үү?



Хэрэв та үнэхээр ажлаа солиход бэлэн байгаа бол дараах сорилыг бөглөөд үзээрэй.

1.    Та яагаад ажлаа солихыг хүсч байна?
A. Би хэдэн 7 хоног маш их стресстэй байна.Үүнийг цаашид тэвчиж чадахгүй нь.
B. Би хамт олноосоо холдож чадахгүй ч, компаний соёлд нийцэхгүй байна.
C. Энэ бол салбарын хувьд миний хийж байгаа 3 дахь ажил бөгөөд одоо хүртэл сэтгэлд нийцсэн ажлаа олоогүй байна.

2. Та нэг салбарт хэр удаан ажиллаж байна вэ?

A. Хэдэн сар
B. 2-3 жил
C. 5-аас дээш жил

3. Та ажлаа солиход бэлтгэхийн тулд юу хийсэн бэ?
A. Юу ч хийгээгүй байна. Гэхдээ нэг их хэцүү биш байх.
B. Би өөр юу хийх тухайгаа бодож эхэлсэн бөгөөд хэд хэдэн боломжуудыг харж үзсэн.
C. Би төлөвлөгөө гаргасан. Шинэ салбарын талаар судалгаа хийхэд маш их цаг зарцуулж, тухайн салбарт ажилладаг хэд хэдэн хүмүүстэй үдийн цай уухаар төлөвлөсөн байгаа.

4. Та дараа нь юу хийхээ мэдэж байна уу?
A. Би маш завгүй, стресстэй байсан учраас энэ талаар бодох цаг байгаагүй.
 B. Би энэ талаар бодсон боловч одоо хийж байгаа ажлаасаа гадна өөр юу сайн хийж чадахаа мэдэхгүй байна.
C. Тийм ээ. Би одооноос юу хийхийг хүсч байгаагаа мэдэж байна. Гэхдээ надад тохирох зөв боломж олдоогүй байна.

5. Та ажлаа солихын тулд юу хийхэд бэлэн байна вэ?
A. Шинэ ажил хайхад 7 хоногт 2 цаг зарцуулж чадна.
B. Ажлын сонголтын талаар ярилцахын тулд албан тушаалын зөвлөхтэйгөө уулзана.
C. Шинэ ажилд шаардагдах ур чадварыг эзэмшихийн тулд 7 хоногийн 3 өдөр хичээлд сууна.

Үр дүн

   Ихэвчлэн А-г сонгосон бол: Ажлаа солиход бэлэн биш эсвэл ажлаа солих зөв шалтаг байхгүй байна.
Ажил дээр “бүрхэг” өдрүүдтэй тулгарах нь мэдээж хэцүү. Гэхдээ та одоо хийж байгаа ажлын боломжоо дэндүү хурднаар үгүй хийхээс болгоомжил. Бүх юмс таныг стресстэй болгож эхлэх үед “зөөлөн газар” луу үсрэхийг хүсэх нь мэдээж. Гэхдээ хэрэв та хүлээж чадвал бусад хүмүүсийн хувьд тийм ч муу зүйлс биш гэдгийг ойлгоно. Энэ байдал заримдаа өөр тодорхой нэг ажилд ороход амархан түлхэц үзүүлэх бөгөөд хэрэв та болж байгаа бүх үйл явцыг ойлгож мэдэхэд өөртөө цаг гаргаж чадвал байдаг л нэг асуудлууд болж хувирна. Хэрэв та ийм байдалд орсон бол та үнэхээр юу хийх дуртай, хамтран ажиллагсадтайгаа хэрхэн тааламжтай ажиллаж болох талаар бодож үзэж болно шүү дээ.


   Ихэвчлэн В-г сонгосон бол: Ажлаа солиход бэлэн байгаа ч өөр ажил хийхэд бэлэн биш.
Магадгүй та заримдаа хийж байгаа ажилдаа их хүч чармайлт гаргадаг юм шиг санагддаг байж болох юм. Гэхдээ ажлаа солихоос өмнө та юу хийж байна, хаана хийж байгаа талаараа бодоод үзээрэй. Таньд юу таалагдахгүй байгааг жагсааж бич. Хэрэв танай хамт олон, менежер, компаний соёл эсвэл танай үйлчлүүлэгч гэх мэт ихэнх асуудал таны ажиллаж байгаа компанитай холбоотой бол өөр ажил хайхын оронд компанидаа өөр албан тушаал хайгаад үз. Тухайн ажил үүргийн үндсэн элементүүд таньд таалагдаж байгаа ч, таньд яг таг тохирохгүй байна. Харин одоо та ажилдаа юу хүсч байгаагаа мэдэж байгаа учраас дараагийн албан тушаалаа хайх тал дээр илүү анхаар.

   Ихэвчлэн С-г сонгосон бол: Ажлаа солиход бэлэн
Хэрэв та С-г ихэвчлэн сонгосон бол дараагийн хэдэн жил ижил албан тушаал эсвэл ижил төрлийн албан тушаалд ажиллах боломжтой ч сэтгэлд нийцсэн ажлаа хараахан олоогүй. Түүнчлэн дараа нь юу хийх вэ гэдгээ олж мэдэх зөв алхмаа хийчихсэн байна гэсэн үг. Ажлаа солих нь том асуудал гэдгийг та мэдэж байгаа учраас яарахын оронд судалгаа хийж, шинэ салбарт ажиллахад шаардагдах ур чадваруудыг эзэмших, тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй чухал харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Та үсрэлт хийх үедээ үнэхээр хийхийг хүсч байсан ажил тань мөн үү, хэр олон жил ажиллаж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Шинэ ажилдаа дуртай байх эсэхэд тань ямар нэг баталгаа байхгүй ч гэсэн шаардлагатай бүх бэлтгэлийг хийж чадвал аз жаргалаа бүтээх сайхан боломжийг олгоно гэдгийг сана.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16