Сошиал сүлжээ: Сошиал медиагаар хүний нөөц бүрдүүлэх урлаг
2013, 11 сарын 14. 9:420
   Сошиал медиа сайтуудад сая сая боломжит ажил горилогчид профайлаа нээж, тэдний тоо минут тутамд өсөн нэмэгдэж байна. Цаг хугацааа өнгөрөхийн хирээр хувь хүмүүс зорилготойгоор болон идэвхигүй байдлаар сошиал медиа вэбсайтуудад профайль нээж, албан тушаал, ажилчдын мэргэжлийн боловсрол, хувийн баримтууд онлайнд байршиж байна.

   Маш олон хүний нөөц бүрдүүлэгчид болон ажил олгогч менежерүүд ажил горилогчийн онлайн мэдээллийг харах, шинэ ажилтан авах мэдээлэлд хандахад хялбар болсон билээ. Гэхдээ ажил олгогчдын дунд энэ талаар олон асуултууд байдаг. Хүний нөөц бүрдүүлэгчид кибер ертөнцөд хэрхэн ажиллах вэ? Хүний нөөц бүрдүүлэлт болон ажилд авах процесст ямар төрлийн мэдээллийг авбал зохих вэ?
Ямар мэдээллийг авахгүй байх хэрэгтэй вэ?

   Гэхдээ эхлээд ажил олгогчид болон хүний нөөц бүрдүүлэгчид сошиал медиаг хэрхэн ашиглаж байна вэ?

Хүний нөөцүүд сошиал сүлжээ ашиглах



   Сошиал сайтууд ашиглан хүний нөөц бүрдүүлэх тухай маш олон яриа байдаг. Гэхдээ тэдгээр нь ердөө л яриа төдий зүйл байдаг. Байгууллагуудын дөнгөж 3% нь сошиал сүлжээ ашиглан анхан шатны мэдээлэл авдаг гэсэн судалгаа байдаг. Энэхүү хэрэглээний 17% нь ажилд авах процессийн нэг хэсэг болон ашиглагдаж байна.

   Ихэнх сошиал медиа сайтууд ашигладаг хүний нөөц бүрдүүлэгчдийн хувьд ажлын цагийнхаа багахан хэсгийг энэ төрлийн хайлтанд зарцуулдаг. Сошиал сайт ашигладаг хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил горилогчдыг шүүх зорилгоор ашигладаг бөгөөд энэ ажилд 7 хоногт 1-2 цаг зарцуулдаг. Тэдний 29% нь 3-5 цаг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг байна.

   Ирээдүйн ажил горилогчдын эх сурвалжийг тодорхойлохын тулд сошиал медиа ашиглан хүний нөөц бүрдүүлэх арга хамгийн түгээмэл байж болох талтай. Зарим сайтуудын мэдээлж байгаагаар хэрэглэгчдийн 53% нь идэвхигүй ажил горилогчдын талаар хайлт хийдэг гэсэн байна. Тэдгээр хэрэглэгчдийн 2/3 нь сошиал медиа нь олж мэдээгүй байгаа эсвэл холбогдож чадахгүй байгаа ажил горилогчдод хүрэхэд тусалдаг гэсэн байдаг.

Ашиглахаасаа өмнө сошиал медиаг судал



   Сошиал сүлжээний компаниуд танай сошиал медианд байрлуулбал зохих маркетингийн стратегийг харгалзаж үздэггүй боловч сайтуудаа ашиглахад хялбар байдлаар хийсэн байдаг.

   “Хэрэв та сошиал медиаг шинээр ашиглаж байгаа бол энэ талаар суралцахад цаг гаргах хэрэгтэй. Танай компанид тохирох платформ олох хэрэгтэй.
Хүний нөөцийн мэргэжилтнүүд болон ажил олгогч менежерүүд сошиал медиагаар шинээр хүний нөөц бүрдүүлэхдээ нээлттэй хандаж, байгууллагадаа тохируулан өөрчилж тохируулах боломжтой байдаг.

   “Хүний нөөц бүрдүүлэгчид нэлээд түрэмгий байдаг. Учир нь тэд хэрхэн амжилттай ажиллаж чадахаа мэддэг. Хүний нөөц бүрдүүлэгчид үйлчлүүлэгчийнхээ салбарын талаар ажил горилогчдын анхаарлыг татах талаас нь ярьж чаддаг.

   Сошиал медиагийн хайлтын ертөнцөд та хэдэн зуун резюме цуглуулахгүйгээр ажилд авах зараа байрлуулж боломжтой. Микро блог сайтууд, Twitter, Plurk гэх мэт сайтуудад бусад гишүүд түлхүүр үгээр хайлт хийх боломжтойгоор хийж,  “Бид мэргэжилтнүүдийг багтаа урьж байгаадаа баяртай байна” гэх мэтээр бичиж болох юм. Энэ бол танай компанийг хэт ихээр сурталчлахгүйгээр амжилтанд хүргэх арга юм.

Онлайн мэдээллийг хэрхэн ашигладгаа анхаарах



   Ажил горилогчид нэгэнт танайд нөөцөд багтсан бол тэднийг Google-ээр хайж, тэдний талаарх мэдээллийг томоохон сошиал медиагаар хайх хэрэгтэй. Гэхдээ онлайнаар олдох боломжтой олон нийтийн, хувийн, мэргэжлийн мэдээлэл нь мэдээллийн арвин эх сурвалж юм..
Хэрэв сошиал сүлжээний сайтууд ашиглаж байгаа бол эрсдлээс зайлсхийх үүднээс мэдээллийг баталгаажуулах хэрэгтэй гэж хүний нөөцийн менежерүүд хэлдэг. Мэдээллийг буруугаар ашгилах нь хувийн нууцтай холбоотой зүйлийг зөрчих эсвэл санамсаргүй байдлаар задруулах байдалд хүргэж мэдэх юм. Жишээ нь, хэрэв та ажилд авах шийдвэрийг гаргахдаа өргөдөл гаргагчийн нас, гэр бүлийн байдал зэргийн тухай мэдээллийг онлайнаар авсан бол өмгөөлөгч, хуулийн мэргэжилтэн урих хэрэгтэй байх.

   “Компаниуд хэрэв ажлын гүйцэтгэл, хууль ёсны мэдээлэл, тухайн ажил горилогчийг онцгойлон үзэх онлайн постууд гэх мэт мэдээллийг авч үзсэн бол маш болгоомжтой хандах хэрэгтэй.”
Хувийн мэдээллийг хэн ч харж чаддагийг ойлгодоггүй ажил горилогчдын талаар таньд магадгүй шүүмжлэл байж болох юм. Хэрэв та хэн нэгэн ажил горилогчийн архидан согтуурсан баяр тэмдэглэсэн тухай мэдээллйиг онлайнаар олж авсан бол үгүйсгэхэд хэцүү.

   “Хүний нөөц бүрдүүлэгчид тухайн хүнийг бүхэлд нь харахыг хичээх хэрэгтэй. Тэднийг сошиал сайтууд, Google-ээс хай, тэдний и-мэйлийг ч бас хай. Дараа нь тэдгээр мэдээллийг үнэлж, мэргэжилтнүүдтэй зөвлөх хэрэгтэй. “
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41